НҮБ-ын ажилтнуудыг тагнаж, чагнах даалгаврыг биелүүлэхээс татгалзсан гэх Монгол эмэгтэй АНУ-аас улстөрийн орогнол хүсчээ

2010/12/07
Share |
Хүмүүс:
НҮБ-ын ажилтнуудыг тагнаж, чагнах даалгаврыг биелүүлэхээс татгалзсан гэх Монгол эмэгтэй АНУ-аас улстөрийн орогнол хүсчээ

Монгол улсын иргэн Дашдаваагийн Жавхлан гэх эмэгтэйн  АНУ-аас улстөрийн орогнол хүссэн өргөдлийг өчигдөр АНУ-ын Калифорни мужийн шүүхэд хянан хэлэлцжээ. Д.Жавхлан нь 2000 онд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөл дээр ажиллаж байсан бөгөөд АНУ-аас улс төрийн орогнол  хүссэн гол үндэслэлээ ийн тодорхойлжээ.  Түүнтэй  хамт ажилладаг  НҮБ-ын Монгол дахь ажилтнуудыг тагнаж, чагнах үүргийг Монголын цагдаагаас өөрт нь даалгасан ч, тэрбээр хүлээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс түүний амь насанд халдахаар заналхийлж эхэлсэн гэнэ.  Мөн гэр бүлийн гишүүдийг нь ч  дарамталж эхэлсэн  учраас Монголд амьдрах аргагүй болж тус улсад зугатаж очсон гэжээ.  Тэрбээр Цагаачлалын албанд гаргасан өргөдөлдөө “1937 онд коммунистуудын гарт амиа алдсан өвөөгийн минь эмгэнэлт хувь тавилан манай гэр бүлд давтагдах гээд байна”  гэж өгүүлжээ.




Д.Жавхлан өргөдлөө 2001 онд анх өгсөн бөгөөд тухайн үед АНУ орогнол олгохоос татгалзсан байна. Гэхдээ Д.Жавхлан  “Монголд буцаж очвол  улстөрийн аллагын хохирогч болно”  гэж мэдүүлж байсан учраас  түүнийг  Цагаачлалын албанаас Монгол руу буцаахгүй байхад дэмжлэг үзүүлж байсан байна.   

Харин 9-н жилийн дараа өргөдлийг нь дахин хянах болсон шалтгаан нь Д.Жавхлан  “Монгол руу дахин очвол амиа алдана”  гэсэн утга бүхий өргөдлийг дахин Цагаачлалын албанд өгсөнтэй холбоотой аж. Тэрбээр өргөдөлдөө Монголд байх үедээ үл таних хүмүүст  зодуулж, гэмтэл учирсан байсан үеийн зурагаа хавсаргасан ажээ.

Тэгэхээр,  Монгол улсын иргэн АНУ-аас улстөрийн орогнол хүсэхдээ өвөөгөө  хэлмэгдсэн тухай, мөн өөрийг нь энэ цаг үед хэлмэгдүүлэх гэж буй талаар дурдсан учраас,   гэрчилэх  баримт зайлшгүй  шаардлагатай болно.  Тиймээс Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос  Монгол улсын иргэн Дашдаваагийн Жавхлан гэх эмэгтэй 1937 онд өвөөгөө хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдгийг баталгаажуулах бичгийг авч байсан уу, мөн өөрөө ч  хэлмэгдэх гээд байна гэдэг асуудлаар хандаж байсан уу  гэдгийг тодруулахад:    “2001 оны асуудал учраас эргэн нягталж үзье. Гэхдээ тийм баримтыг Шүүхээс гаргуулж авсан байж болно” гэсэн хариултыг өгч байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.