Л.Байгальмаа сэжигтнүүдийн дэлгүүрт ажиллаж байсан гэв

2010/12/07
Share |
Хүмүүс:
Л.Байгальмаа сэжигтнүүдийн дэлгүүрт ажиллаж байсан гэв

Л.Байгальмааг сэжигтэн Ё.Оюунбилэг, Л.Гантуул нарыг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад дараа нь хар тамхины хэрэгт холбогдсон гэв. Энэ үеэр Л.Байгальмаагийн нөхөр эхнэрээ сураггүй боллоо гэж цагдаад хандсан учир дүү нар нь хилсээр шийтгүүлэх гэж байна гэж тэдний эгч Л.Гантуяа ярьж байна.

БНХАУ-ын шүүхээс Л.Байгаль­маа хэмээх монгол эмэгтэй насаараа хоригдох ял сонссоод байгаа. Түүнийг хар тамхи зөөвөрлөхөд уруу татаж, ашигласан гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн шүүх хурал өмнө нь хойшлогдсон. Мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн, хадгалсан, зөө­вөр­лөсөн хэргээр  Улсын мөрдөн бай­­цаах газарт  Эрүүгийн хэрэгт та­таг­дан   шалгуулсан  Ё.Оюунбилэг, Л.Ган­туул нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно. Олон нийт тэднийг Л.Байгальмааг золиос бол­­гон уг хэрэгт уруу татсан гэсэн ойл­­голттой байгаа. Тэгвэл тэдний эгч мөн энэ хэрэгт сэжигтнээр татагдаж бай­сан  эгч  Л.Гантуяа өөр зүйл ярьж байна. Тэрбээр дүү нараа хилс хэрэгт гүтгэгдэж байгаа гэж үзжээ. Л.Байгальмаа хар тамхи зөөсөн хэрэгт холбогдохоосоо өмнө дүү нарынх нь дэлгүүрт ажиллаж байсан, энэ үеэр нөхөр нь эхнэрээ сураг чимээгүй алга боллоо гэж цагдаад хандсаны дагуу дүү нарыг нь баривчилсан, харин сүүлдээ хар тамхины хэрэг болон хувирсан гэж Л.Гантуяа ярьж байна. Ингээд Л.Гантуяагийн яриаг хүргэж байна.

-Таны төрсөн дүү Л.Ган­туул хар тамхи тээвэрлэсэн хэ­рэгт яагаад холбогдсон юм бэ?

-Одоо энэ хэрэгт хамт яллаг­дагчаар татагдсан  Ё.Оюунбилэг бид хоёр  оюутны байранд хамт амьдар­­даг байсан.. Миний дүү энэ хэрэгт холбогдохоос өмнө  БНХАУ-ын Гуанжу хотод фермийн гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулдаг бай­сан. Тэгээд  дэлгүүртээ худалдагч авах болж  “ Нас тогтсон сайн хүн олж өгөөч” гэж Ё.Оюунбилэгт хэлсэн юм билээ. Ингээд Л.Байгальмааг ми­­ний дүүтэй танилцуулсан гэнэ лээ.  Тэгээд   Л.Байгальмаа    Гуанжу дахь дүүгийн  дэлгүүрт нэг сар ажил­­лаад нутаг  буцсан  гэсэн.  Тухайн үед   нөхөр Батсуурь нь  эхнэрээ хүний наймаанд өртчихлөө гэж Улсын мөр­­дөн байцаах газарт өргөдөл гаргасан байгаа. Тэр мэдээллийн дагуу дүүг цаг­­даагийн ажилтнууд хятадаас  дуу­­­­даж  авчран хүн худалдаалсан гэд­­­­гээр байцаалт авч байх тэр үеэр Л.Байгальмаа Хятадад хар там­­хины хэргээр баригдсан. Гэтэл цаг­­даагийнхан дүүг “Энэ нөхөр тань хүн най­маалаагүй. Тамхи зөөвөрлүүлэхэд бусдыг золиосолсон байна” гээд  Ганц­худагт хорьчихсон.

-Хятад, Англи хэл мэдэх­гүй Л.Байгальмааг  яагаад Гуан­жу руу  худалдагчийн ажил хийлгэхээр авч явсан юм бол оо?

-Л.Байгальмааг  хэл мэдэхгүй болохоор нь 200 доллар өгч нутаг буцаасан гэсэн л дээ. Гэтэл тэр эмэг­тэй замаасаа өөр тийшээ явж хар тамхины хэрэгт холбогдсон юм шиг байгаа юм.  Нэг сар гаруй хуга­­цаанд суухдаа цалин мөнгөө голж басхүү мөнгөнөөс нь дутаасан юм шиг байна лээ.   Дүүг  урд бай­­хад нь Л. Байгальмаагийн нөхөр  Эрүүгийн цагдаагийн газарт  хандан “Миний эхнэрийг хүмүүс хил гар­­гаад зарчихлаа” гэж өргөдөл гаргасан байдаг. Гэтэл цагдаагийн газраас дуудахад нь  дүү  дэлгүүрээ хаагаад хүрч ирсэн байгаа юм. Энд нэг сар гаруй асуугдах хугацаанд Л.Байгальмаа хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл Монголд ирсэн юм билээ.

-Одоо хар тамхины хэ­рэгт хамт шалгуулж байгаа Ё.Оюунбилэгтэй та өмнө нь танил байсан гэлээ. Дүү тань хэдийнээс таних уу?

-Тэр хоёр урагшаа галт тэргээр явж байгаад танилцсан юм гэсэн. Би тэр хоёрыг танил гэдгийг  хэрэгт холбогдсоны дараа мэдсэн шүү дээ.

-Тэгээд Ё.Оюунбилэгтэй дүү тань ямар харилцаатай байсан бэ?

-Тэдний тухай би сайн мэдэхгүй, Ё.Оюунбилэг бол маш олон орноор явсан байдаг юм. Харин миний дүү Хятадаас гарч үзээгүй. 

-Хар тамхи зөөвөрлөсөн гэх баримт байгаа учраас хэр­­гийг нь шүүхэд шил­жүүл­­сэн юм биш үү, танд гэм буруугүйг нотлох баримт бий юу?

-Миний дүүг хар тамхи зөөвөр­­лөсөн гэх нэг ч нотлох баримт байхгүй. Хэргийг мөрдөн байцаах явцад хэрэгтнүүдийг таниулах ажил­лагаа, нотлох баримт цуглуулах гээд хууль зөрчсөн олон  үйлдэл гарсан байдаг. Тухайлбал,  хэрэгтнийг  зөв­хөн зургаар таниулах ажиллагаа хийлгэсэн байсан. Би мөн энэ хэрэгт та­тагдан шалгуулж Ганцхудагт нэг сар хоригдсны эцэст цагаатаж суллагдсан. Миний төрсөн дүү  Л. Ган­даваад мөн эрүүгийн хэрэг үүс­гэн шалгаж байгаа.  Энэ хэрэгт бү­лэг байгуулан толгойлж хар тамхи зөөвөрлөсөн гэдгээр  дүүг  буруутгаад байна. Өмнө нь  шүүхээс энэ хэргийг  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж гур­ван удаа буцаасан байдаг. Шүүх ху­рал нь хоёр удаа хойшилсон.  Уг хэрэгт ажиллаж байгаа мөрдөн бай­цаагчид  анхнаасаа  бүлэг дээрэмчид барьсан гэж сүржигнэсэн учраас  хэ­рэгт холбогдсон хүмүүсийг хилсээр яллах гээд байна.

-Таны дүү Л.Гандаваа яагаад дээрх хэрэгт холбог­дох болов?

-Тухайн үед 1000 ам.долларыг  Л.Байгальмаад аваачиж өг гэж  эмэг­тэй дүү Л.Гандаваад хэлсэн бай­гаа юм. Гэтэл тэр мөнгийг аваа­чиж өгсний төлөө Л.Гандаваад эрүү­гийн хэрэг үүсгэсэн. Гэтэл  хүнд мөн­гө  аваачиж өгсний төлөө хүнд  хариц­лага тооцож болохгүй биздээ

-Л.Байгальмаад яах гэж 1000 доллар дүү тань өгсөн бэ?

-Миний дүүгээс Л.Байгальмаа 1000 ам.доллар зээлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг юм билээ. Яг  ямар учиртай мөнгө зээлдүүлснийг би мэдэхгүй л дээ. Ямар ч байсан энэ хэрэгт миний дүү нар хилсээр гүт­гэгдэж байна гэдгийг сонин хэв­лэлээр дамжуулж хэлмээр байна.  Тэр Батсуурь гэдэг хүн эхнэрээ ба­ригдсанаас хойш гэр бүлийнхэнд маш их дарамт үзүүлэх болсон. Эг­чийн 16 настай хүүг машинаар дайрч амь насанд нь халдах гэсэн оролдлого ч хийж байсан. Гэтэл хэв­лэл мэдээллээр нэг л хохирсон хүн болж жүжиг тавиад байх юм. Хэрэв ми­ний дүүг  тэрбум төгрөг өгчихвөл чи­мээгүй болно гэж элдвийн юм их ярьдаг хүн.

-Тэгэхээр Л.Байгальмааг дэл­гүүртээ худалдагчаар аж­луу­лахаас өмнө мөнгө зээл­сэн болж таарч байна уу?

-Тийм байх. Нөхөр нь миний дүүг хоригдохоос өмнө гар утас руу нь цахим захидал илгээж мөнгө нэхсэн бай­даг. Хэрэв нэг тэрбум төгрөг өг­чихвөл энэ хэргийг дуусгана гэж хүртэл бичсэн байна лээ.

Н.Түвшин
/news.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
china baseball cap ”I ve read some good stuff here Definitely worth bookmarking for revisiting”
IP:208.82.123.239  2015-09-24 17:18:30
china baseball cap ”I discovered your weblog site on google and test just a few of your early posts. Continue to keep up the very good operate. I just further up your RSS feed to my MSN News Reader. Looking for ahead to studying more from you in a while!�”
IP:208.82.123.239  2015-09-24 17:18:37
china baseball cap ”Interesting read perhaps the best article iv e browse today We learn everyday cheers to you”
IP:208.82.123.239  2015-09-24 17:21:33
caps china ”Hi, very great web site you have made. I enjoyed reading this posting. I did want to publish a comment to tell you that the design of this site is very aesthetically sweet.”
IP:208.82.123.239  2015-09-24 17:22:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.