”Гавьяат” шүүмжлэгч

2010/12/07
Share |
Хүмүүс:
”Гавьяат” шүүмжлэгч

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга, гавьяат эдийн засагч С.Дэмбэрэл яггүй шүүмжлэгч болохоо хаа явсан газраа мэдрүүлдэг нэгэн. Тэрбээр бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дийлэнхийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний ашиг сонирхлыг хамгаалах статустай байгууллага болох МҮХАҮТ-ыг 12 жилийн турш удирдаж байгаа юм. С.Дэмбэрэл “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж хичээж яваа хүн” хэмээн өөрийгөө тодорхойлдог. Тэрбээр бизнесийн салбартаа нэлээд дээгүүрт     бичигддэг төдийгүй улс­төрийн хүрээнийхэн үгийг нь сонсч, хүлээж авдаг юм билээ. Энэ нь түүний багагүй шүүмжлэгч зантай нь ч холбоотой байх. Мөн МҮХАҮТ-ын даргаар 12 жилийн турш буюу гурван удаа тасралтгүй сонгогдсоныг нь дүгнэвэл биз­не­сийн хүрээнийхэндээ аль, аль талаараа үнэлэгдсэн бололтой. Нам бус хэдий ч улстөрчидтэй найзлах үедээ найзалж, ярилцах үедээ шүүмжлэх нь давамгайлж байгаа харагддаг. Сурсан занг сураар боож болдоггүйгээс хойш яая гэхэв “Гавьяат” шүүмжлэгч гээд өргөмжилчихвөл шулуухан юм. Шатар тоглохоороо ухаанаа алдчихдаг түүнийг хэр баргийн хүнийг голдог загвар зохион бүтээгч Н.Соёлмаа “Хамгийн имижтэй хувцасладаг” хэмээн тодорхойлсон удаатай.   

МҮХАҮТ-ыг ирэх дөрвөн жилд авч явах хүний нэр маргааш   тодорно. Бизнесийн салбарыг өөрөөсөө илүү мэднэ гэдэг С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын даргаар дахин сонгогдох болов уу.

Ц.Энхцэцэг /News.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.