С.Баярцогт нь Нью-Йоркод очих зардлыг хувиасаа гаргасан гэнэ

2010/12/08
Share |
Хүмүүс:
С.Баярцогт нь Нью-Йоркод очих зардлыг хувиасаа гаргасан гэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хо­роо өчигдөр хаалттай хурал­даж, иргэн Б.Лхагважаваас ирүүлсэн гомдлыг авч хэ­лэлц­сэн юм. Иргэн Б.Лхаг­ва­жав нь Сангийн сайд С.Баяр­цогтыг «Айвенхоу майнз мон­­голиа инк» компанийн сан­хүү­­жилтээр Нью-Иоркын хөрөн­гийн биржид очиж, цан цохисон нь авлига авсны нэг илрэл гэж үзэн, хариуцлага тооцохыг хүсч дээрх гомдлыг мэдүүлжээ. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас дараахь асудлыг тодрууллаа.

-Дэд хороогоор хаалттай авч хэлэлцсэн асуудлын тухай тодруулахгүй юу?
-УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь иргэн Б.Лхагважаваас ирсэн гомд­лын дагуу хуралдаанаа хийлээ. Хурлыг хоёр шатлалтай хийх ёс­той. Эхлээд иргэн Б.Лхагважаваас ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх эсэхээр. Хэрэв “Өргөдлийг хэлэл­цэх шаардлагатай” гэж үзвэл Ёс зүйн дэд хороо үргэлжлүүлэн энэ асуудал нь ёс зүйн зөрчил мөн үү, үгүй юу гэдгийг шалгах ёстой юм. Өнөөдрийн хуралдаанаар дээрх гомдлыг авч хэлэлцээд “Цаашид хэлэлцэх шаардлагагүй” гэж үз­лээ.
-Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Иргэн Б.Лхагважавын гомдолд мэдүүлсэн Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын Засгийн газ­рын томилолттойгоор албан ёсоор явсан юм байна. Мөн Монгол Ул­сыг сурталчлах үйл ажиллагааг Мон­гол Улсын Засгийн газрын гишүүний хувьд хийсэн юм байна гэдэг дүгнэлтийг гаргалаа. Эдгээр дүгнэлтийг төрийн бусад шалгал­тын дүнг үндэслэж гаргасан. Түүнч­лэн Засгийн газрын гишүүн нь Нью-Йоркийн хөрөнгийн биржид очих зардлыг өөрөөсөө гаргасан байна. Өөр ямар нэг байгууллагын зардлаар явсан гэх үндэслэл байхгүй гэж үзсэн. Ийм учраас Ёс зүйн дэд хорооны гишүүд бид уг өргөдлийг “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн юм.
-Монгол Улсын Засгийн газар сайддаа албан томилолтыг нь өгсөн хэрнээ зардлыг нь өгч чадахгүй байна гэж ойлгож болох уу?
-Засгийн газрын гишүүн нь Мон­гол Улсын Засгийн газ­рын томилолтоор явж, зохих шаард­лагатай хурлуудад оролцсон бай­на. Албан ёсны томилолтынхоо хүрээнд Нью-Иоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролц­сон гэж үзсэн.
Зардлын тухайд, зарим тохиол­долд УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллахдаа хувиасаа гаргаж яв­даг. Тэгэхээр үүний адил хувийн­хаа зардлаар явсныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн.
-Тэгвэл гадны байгууллагын зардлаар Засгийн газрын гишүүн нь Нью-Иорк руу яваагүй гэсэн үг үү?
-Гадны байгууллагын зардлаар явсан эсэхийг зохих байгууллагууд тогтоогоогүй.
-Энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэг дээр дэд хорооны гишүүд бүгд нэгэн зэрэг санал нэгдсэн юм уу?
-Олонхиороо шийдвэр гарга­сан.
Ш.Эрдэнэчимэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.