Нобелийн шагналын ёслолоос 19 орон татгалзлаа

2010/12/09
Share |
Хүмүүс:
Нобелийн шагналын ёслолоос 19 орон татгалзлаа

Нобелийн шагнал дэлхийн хамгийн том нэр хүндтэй шагнал төдийгүй нэлээд их хэмжээний мөнгө дагалддаг гэдгээрээ алдартай. Энэ жилийн Нобелийн шагналын эзнээр Хятадын тэрс үзэлтэн гэгдэх Лю Сяобо тодроод байгаа. Түүнийг олон жил эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа хэмээн зохион байгуулагчид уг шагналыг хүртээхэээр болсон юм.

Эрх чөлөөний төлөө тэмцэгч Лю Сяобод Нобелийн шагнал гар­дуулах болсон нь Хятадын Засгийн газрын дургүйцлийг хүргээд байна. Учир нь тэмцэгч Лю Сяобо өд­гөө шоронд хоригдож байгаа бөгөөд Хятадын тал түүнийг суллахыг хүсэхгүй байгаа юм. Ирэх баасан гаригт бо­лох Нобелийн шагнал гар­дуулах ёслолд Хятад, Ка­захс­тан, Украин, Саудын Араб, Пакистан, Орос зэрэг 19 улс оролцохгүй гэдгээ мэ­дэгджээ. Үүнээс өмнө Хя­тадын албаны хүмүүс ихэнх орнууд шагнал гардуулах ёс­лолд төлөөлөгчдөө илгээ­хээс татгалзана хэмээн мэ­дэгдэж байлаа.
Гэхдээ 44 орон ёслолын ажиллагаанд ирэ­хээ мэдэгджээ. Нобелийн хорооноос Лю Сяобог Хя­тад дахь эрх чөлөөний төлөөх хө­дөлгөөний нэрт зүтгэлтэн гэж үздэг юм. Харин Лю Сяобог гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа Хятадын Засгийн газар түү­нийг шагнах болсныг ихэд эсэргүүцэн хүлээж авч бай­лаа.

Гэхдээ гагцхүү Хятад улс бусад оронд нөлөөлж, 18 орон төлөөлөгчөө илгээхээс татгалзсан хэрэг биш. Нобе­лийн хорооны мэдэгдэж буй­гаар эдгээр улс орнууд “янз бүрийн шалтгаанаар” хүрэлцэн очиж чадахгүй гэнэ. Ташрамд дуулгахад Нобелийн хороо Норвегийн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүхий л элчин сайдын яамдаар дам­жуулан урилга илгээдэг хэдий ч жил бүр хэд хэдэн орны дип­ломатууд ирж чадахгүй болдог байна.
2008 онд Финляндын Ерөнхийлөгч, НҮБ-ын тусгай элч Марти Ах­тисаарид  шагнал гардуулах ёслол дээр 10 орны Элчин сайдын яамны төлөөлөгчид орол­цоогүй аж.

Хятадын эсэргүүцэл

Энэ удаагийн ёслол дээр Оросын элч төлөөлөгч оролцохгүй ч энэ нь улс төрийн асуудалтай холбоотой гэдгийг тус улсын Гадаад хэргийн яам няцааж байна.
“Улс төрийн ямар нэгэн зорилго агуулагдаагүй, бид Хятадын зүгээс аливаа да­рам­танд өртсөн юм биш” хэ­мээн Оросын дипломат алба­ны албан ёсны төлөө­лөгч Владимир Исупов мэ­дэгджээ. Түүний ийнхүү мэ­дэг­дэх болсон нь бас ч учиртай.
Нобелийн инс­титутийн захирал Гейр Лундестад Хятадын Засгийн газрыг дипломатуудын дунд шагнал гардуулах ёслолыг та­салдуулах зорилгоор ухуулга сурталчилгаа явуулж байна хэ­мээн мэдэгдэж байсан юм. Хятадын Засгийн газар Лю Сяобог шагнахыг эсэргүүцсээр байгаагийн зэрэгцээ “Бид Лю Сяобогийн эргэн тойрны асуудлыг хэт ихээр дэврээн гаргаж Хятадын дотоод хэрэгт хутгалдаж байгааг эсэргүүцэж байна. Хэдхэн алиалагчдаас болж бид байр сууриа өөр­чилнө гэж байхгүй” хэмээн Хя­тадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч хатуухан мэдэгдэж байлаа.

Эзэнгүй шагнал

1989 онд Лю Сяобо Тянь-Аньмэнийн талбай дээр болсон эсэргүүцлийн жаг­саалын гол оролцогч бай­лаа. Харин тэрбээр өнгөрсөн жил Хятадад хүний эрхийг дээдлэх, олон намын тог­тол­цоог дэмжсэн “Хартии-08” хө­дөлгөөн байгуулсныхаа тө­лөө 11 жил хорих ялаар шийтгүүлсэн юм. Нобелийн хорооны тэмдэглэснээр “Лю өөрт нь ноогдуулсан шийтгэл Хятадын үндсэн хууль болон хүний үндсэн эрхийг зөрчиж байна гэж тэрбээр удаа дараа мэдэгдсэн” аж.
Гэвч Нобелийн хороо, олон улсын эсэргүүцэл зэргийн аль нь ч Хятадыг “уярааж” чадсангүй. Хятадын Засгийн газар өөрийг нь ч гэр бүлийн гишүүдийг нь ч шагнал гардуулах ёслолд оролцохыг зөвшөөрөхгүй хэвээр байна. Тэр ч бүү хэл Люгийн эхнэрийг нө­хөр нь Нобелийн шагнал авах болсон тухай мэдээ цацагдсаны дараа л гэрийн хорионд оруулсан бол найз нөхөд, хамтран зүтгэгчдийг нь Хятад улсаас гарахыг хоригложээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Security company West Midlands ”Thank you for another fantastic blog. Where else could I get this kind of information written in such an incite full way? I have a project that I am just now working on, and I have been looking for such information� Regards�”
IP:68.71.54.25  2015-10-09 06:39:53
Jeromy Hello good day abilify 2mg tabletsHe said an investigation was underway and the car used by the gunmen is believed to be the same one used in an assault on the Algerian Embassy 10 days ago that wounded three guards.
IP:188.143.232.72  2016-03-19 17:44:50
JimmiNil T2xFz0 http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.24  2017-11-28 18:52:04
rbzrlvabf QWw6jimjbsqogajwjt, [url=http://ixuztexvzrax.com/] ixuztexvzrax[/url], [link=http://ksrueckfposp.com/ ]ksrueckfposp[/link], http://omzfxlgqhgrh.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:51:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.