Давуу эрхийн хувьцаа цуцлагдаж зээл авах нь

2010/12/09
Share |
Хүмүүс:
Давуу эрхийн хувьцаа цуцлагдаж зээл авах нь

Оюутолгой ордыг ашиглах тухай хувь нийлүүлэгчдийн гэрээнд энэ онд багтан өөрчлөлт орох нь.  Ингэхдээ давуу эрхийн хувьцаа ашиглан хөрөнгө босгох аргыг манайхан сайн ойлгохгүй буруу ташаа мэдээлэл өгөөд байгаа учраас хөрөнгө оруулагч талын саналаар санхүүжилтийн энэ аргаа өөрчлөн зээл болгож байгаа аж. Түүнчлэн Оюутолгой компани аливаа нэгэн гадаадын этгээдтэй яриа хэлэлцээр хийх бол Монгол Улсын засгийн газартай зөвшилцөж, зөвшөөрөл авч хийхээр болж байгаа юм байна. Харин Засгийн газар энэ асуудлыг УИХ болон холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байж зөвшөөрлөө өгнө.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг танилцуулсан байна. Харин энэ хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сайд С.Баярцогт, сайд Д.Зоригт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм
Ерөнхий сайд гэрээнд заасан Монголын талын 34 хувь буурсан зүйл огт байхгүй , хэвээр байгаа гэдгийг хатуу хэллээ. Түүнчлэн “Оюутолгойг хөдөлгөх ёстой гэдэг дээр хүн бүр санал нэг байгаа. Харин ингэхдээ Монгол улсад, Монголын ард түмэнд ашигтай байх зарчмыг бид хатуу барих ёстой. Энэ үүднээс Оюутолгойн зарим заалтыг эргэж харъя, алдаа байвал цаг алдалгүй засч залруулъя гэсэн байр суурь дээр Ерөнхий сайдын хувьд би хатуу зогсч байгаа. Тиймээс гэрээг Монгол Улсдаа илүү ашигтай байдлаар өөрчлөх талаар хөрөнгө оруулагчидтай ажиллаж, тохиролцох үүрэг даалгаврыг энэ оны гуравдугаар сараас өгсөн.
Бүр тодруулбал энэ оны 8 дугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 дугаар сарын хурлаар Монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон” гэдгийг тэмдэглэсэн юм.
Мөн Ерөнхий сайд С.Батболд "Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюу толгойн төслийн санхүүжилтийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, давуу эрхийн хувьцааны гэрээнд тусгагдсан асуудлыг өөрчлөх, хөрөнгө оруулагч талууд өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулахдаа Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авахаар болсон " гэдгийг онцоллоо. Түүнчлэн үүнтэй уялдуулан холбогдох санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн гэдгийг тэмдэглэсэн юм. Эдгээр нөхцөлөөр хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх ажил энэ оны эцэс хүртэл хийгдэх ажээ. Мөн Оюутолгой төслийн санхүүжилтэд Монгол Улсын зээлэх өрийн хүүг 6.8 хувь болгож бууруулахаар болсон байна.
Энэ талаар Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ, Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч нартай Хөрөнгө оруулалтын гэрээ, компанийн хувь нийлүүлэгчдийн гэсэн хоёр төрлийн гэрээ байгуулсан. Энэ удаад хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр 8 ду­гаар сараас хойш хэлэлцээр хийлээ. Үүний дүнд төслийн хүрээнд хийг­дэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляци нэмэх нь 9.90 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,50 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцоод байна. Ингэснээр энэ нь 11.7 хувиас 6.8 хувь болтол буурч байгаа юм. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчит оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтын урт хугацааны зээлийн хувь хэмжээтэй дүйцэхүйц Монголын талд илүү үр өгөөжтэй хэлцэл болсон гэлээ.
ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайдын хэлсэн дээр нэмээд хэлэхэд урьд өмнө гаргасан байсан хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр дотор төрийн өмчийн этгээд аливаа гадаадын Засгийн газрын хараат этгээдэд хувьцаа зарах юм бол тодорхой хязгаарлалт байсныг илүү тодорхой болгож байгаа. Ямарваа нэгэн гадаадын хараат буюу гадаадын төрийн өмчит компани Оюутолгой компани болон Оюутолгой компанийн толгой компани болж байгаа Нидерланд, Канадад бүртгэлтэй байгаа нөгөө талын хөрөнгө оруулалтай компаниудад хувьцаа зарвал заавал Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөж байж бичгээр зөвшөөрлөөр хийнэ гэсэн тодотгол хийсэн. Засгийн газар мэдээж УИХ болон холбогдох байгууллагуудтай ярилцаж байж хийнэ. Гэхдээ энэ нь гэрээнд урьд нь байсан. Одоо бол илүү тодорхой болгож байгаа юм гэсэн тайлбар өгч байна.
Давуу эрхийн хувьцааны талаар Сангийн сайд С.Баярцогт тайлбарлахдаа, давуу эрхийн хувьцаагаар санхүүжилт урьд хийгдэж байгаагүй. Бүх компани энгийн хувьцаа гаргадаг. Санхүүжүүлэх бүрийн механизм байдаг. Давуу эрхийн хувьцааг компани өөрөө санхүүгийн эрсдлээ багасгах зорилгоор гаргаж байгаа. Компани өөрөө өөрийгөө санхүүжүүлж болно. Тэгвэл бүх эрсдлээ өөрөө үүрнэ. Харин давуу эрхийн хувьцаа гэдэг нь өөр нэг хүнийг хөрөнгө оруулалтад оруулж ирж, тэр хүнд тодорхой хэмжээний давуу эрхийн хувьцаа өгч байгаа хэрэг. Тэр хувьцаа нь нийт үндсэн хувьцаанд нөлөөлөхгүй. Тэр бол зөвхөн хүү авна. Ийм зохицуулалт хийгдсэн байсан. Гэтэл хүү авна, дээрээс нь ногдол ашиг авна, дээрээс давуу эрхийн хувьцаа энгийн хувьцааг багасгана гэж тайлбарлаад байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Дээрээс нь анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд ногдол ашиг хуваарилж эхлэхээс өмнө давуу эрхийн хувьцааг бүгдийг худалдаж авах ёстой. Тиймээс хүмүүсийн яриад байгаа нь хэтэрхий төөрөгдүүлсэн зүйл. Гэхдээ энэ гэрээний төлөө санаа зовсондоо ярьж байгаа байх гэж би бодож байна гэлээ.
Сангийн сайдын хэлж байгаагаар санхүүжилтын 4 аргыг хэрэглэхээр гэрээнд тусгажээ. Энэ нь хувьцаа эзэмшигчид өөрсдөө хувьцааны хэмжээгээр нэмэлт хувьцаа гаргаж санхүүжилт хийх, талууд оролцохгүй компани өөрөө зээл аваад явах, төслийн санхүүжилтээр гуравдагч этгээдээс зээл авах, давуу эрхийн хувьцаа гаргах. Эхний гурван аргын хувьд компани өөрө эрсдлээ 100 хувь хүлээдэг байна. Харин давуу эрхийн хувьцаан дээр оролцогч тал бас эрсдэл хүлээдэг аж. Гэхдээ энэ удаад дөрөв дэх аргад өөрчлөлт орох болж байгаа юм байна..
Тэгэхээр энэ онд багтан давуу эрхийн хувьцааг зээлийн санхүүжилт рүү оруулах болон гуравдагч тал Монгл Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүй худалдахгүй байх асуудал тодорхой болох юм. Энэ тухай асуудлыг нарийвчлан, холбогдох сайдууд асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг аваад байна.
Дээрх мэдээллийн төгсгөлд Ерөнхий сайд хэлэхдээ, үүнтэй уялдуулан холбогдох санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн гэдгийг тэмдэглээд Оюутолгой төсөл Монголын ард түмэнд , Монгол улсад ашигтай байх тал дээр цаашид ч хатуу анхаарч ажиллан, гэрээний талаар хөрөнгө оруулагч талтай ярилцах асуудал гарах юм бол Засгийн газар тухай бүрд нь авч хэлэлцэх болно гэж онцоллоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopjk SwapToken криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 BASH курс криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° WORM ETG новости сигналы ICON SPORT где купить FLY криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 CRM график PHR прогноз на сегодня MagicCoin прогноз на сегодня XAU график royal kingdom прогноз на 2018 год WhiteCoin график IQT график сигналы IXC Sojourn кошелек FRST график MTM курс иконка биткоинР° Eurocoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс NLC2 курс к рублю FST график ChainLink прогноз на 2018 DigiPulse криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс CrowdCoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 emerald crypto криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° сигналы GRWI цена на нефть прогноз Santiment Net где купить Centurion криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс DBIX сигналы сигналы DMC techshares прогноз Metaverse ETP курс к рублю TESLA где купить FIMK криптовР°Ð»ÑŽÑ‚Ð°
IP:46.161.60.26  2018-01-29 16:32:07
maglie calcio How are you, neat web page you have got at this time there. maglie calcio http://www.doralcentermall.com
IP:36.251.87.160  2018-08-14 06:09:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.