Эрдэмтэд “Алмаазан гариг” олж нээжээ

2010/12/09
Share |
Хүмүүс:
Эрдэмтэд “Алмаазан гариг” олж нээжээ

Америк, Британийн эрдэмтэд хамтран цоо шинэ гариг нээсэн байна.  Шинжлэх ухааны түүхэнд анх удаа нээсэн энэ гариг бүхэлдээ нүүрстөрөгчийн өндөр идэвхжлээс бүрджээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар нүүрсч төрөгчөөр баялаг энэ гаригийн бүрхүүл нь алмааз болон бал чулуунаас бүрдсэн байж болох юм. Судалгааны багийн ахлагч, доктор Никку Мадху-судханы ярьснаар энэхүү шинэ гаригийг бараг бүхэлдээ алмаазаар бүрхэгдсэн “алмаазан гариг” гэж хэлж болох гэнэ. Эрдэмтдийн баг өөрсдийн олж нээсэн шинэ нээлтийнхээ талаар Нэйчэр сэтгүүлд илтгэл хэвлүүлж, гариг ертөнцөд шинээр гариг эрхэс хэрхэн үүсч бий болж байгаад хариулт өгөхөөр төлөвлөжээ.Одон орон судлаач эрдэмтэд дээрх нээлтийг үнэхээр гайхамшигтай, ховор нээлт гэж нэрлэжээ. Эрдэмтэд эхлээд НАСА-ийн Спитцер дуран авайн тусламжтай дулаан ялгаруулалт олж мэдрэн, түүнийгээ цаашлуулан хайсаар манай дэлхийгээс 1200 гэрлийн жилийн тэртээгээс дээрх “алмаазан гаригийг” илрүүлсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.