Нарийн сухайт-Шивээ хvрэнгийн замд хvнд даацын амтомашин зорчих боломжгvйг тогтоожээ

2010/12/09
Share |
Хүмүүс:
Нарийн сухайт-Шивээ хvрэнгийн замд хvнд даацын амтомашин зорчих боломжгvйг тогтоожээ

Аймгийн хэмжээнд нас баралтын шалтгааны дийлэнх хувийг амьсгалын замын өвчлөл эзэлдэг аж. Үүний зэрэгцээ нутгийн иргэдийн сэтгэлийг зовоосон зүйл нь автомашины дугуй байтугай хүний хөлөөр гишгэхэд хөрс нь бургих сайжруулсан шороон замууд. Автомашины дугуйн эргэлтэд тоос босч, түүнийг хөөх салхигүй л бол өмнөх зам харагдахгүйд хүрэх энүүхэнд. Нүүрсний автомашинуудын гаргадаг ослын гол шалтгаан ч энэ. Ер нь өдөр, шөнөгүй том оврын автомашинууд нүүрс тээвэрлэж, тэр хэрээрээ зам тээврийн осол ч буурахгүй байгаа аж.

Оны эхний 11 сарын байдлаар ослын улмаас 11 хүн амь насаа алджээ. Мєн "Аалзны тор" тодотголтой олон салаа зам ч осол аваарын нэг нөхцөл болдог аж. Холбогдох хууль хяналтын газрууд хяналт шалгалт удаа дараа явуулсны хүчинд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай автозамыг "Энержи ресурс", Мянганы замын босоо тэнхлэгийн эхлэл Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн 55.2 км хатуу хучилттай автозамыг "Чинхуа Мак Нарийн сухайт" ХХК нь ашиглалтад оруулжээ. Гэхдээ Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн зам хүнд даацын автомашин зорчих боломжгүй зорчигч тээврийн зам болохыг тогтоосон байна. Иймээс нүүрс тээвэрлэлтийн автозамыг яаралтай зохицуулахыг МХЕГ-аас холбогдох газруудад анхааруулав. Учир нь, уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр улс хоорондын ачаа тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл эзэмшсэн аж ахуйн нэгжийн тоо эрс өсчээ. Өмнөговь аймагт 2006 онд долоо, 2007 онд 11, 2008 онд 34 байсан бол өнгөрсөн онд 52, энэ онд 87 болж өсчээ.

Түүнийг дагаад тээврийн хэрэгслийн тоо 2006 онд 458 байсан бол өнөө жил 1774-д хүрчээ. Гэтэл тээврийн хэрэгслийн даац, техник ашиглалтын үзүүлэлт Монгол Улсад мөрдөх стандартуудтай нийцэж чаддаггүй.

Ж.Сvх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.