''Хадам ээжээ, бvдvvн эмээ'' гэж дууддаг байсан

2010/12/13
Share |
Хүмүүс:
''Хадам ээжээ, бvдvvн эмээ'' гэж дууддаг байсан

Ж.Лхамхvvг хvмvvс тайз дэлгэцийн олон сайхан бvтээлээр нь таньдаг. Удахгvй шавь нар нь багшийнхаа 70 насны ойд
 “Шавийн эрдэм багшаас” уран бvтээлийн цэнгvvнийг зохион байгуулахаар болжээ. Тэрээр “Ариун сvмийн босго єндєр” номоо бичсэн бєгєєд энэ тухай ярилцсанаа хvргэе.

-Урлагтай холбогдсон тvvхээсээ хуваалцахгvй юу?
-Би 1963 онд УБДС-ийн дэргэдэх кино драмын ангид суралцсан. Тэгээд энэхvv театрт анхны мэргэжлийн жvжигчин болж, хуваарилагдаж байсан юм. Эндээс л миний урлагийн гараа эхэлсэн дээ.

-Таны бvтээсэн олон сайхан дvрийг хvмvvс мэддэг. Энэ дvрvvдээс хамгийн их сэтгэлд хоногшсон ямар бvтээл байв?
-Єєрийн оюун ухаан, хvчээ гаргаж олон дvрийг бvтээсэн дээ. Тухайн vед vзэгчдийн хvртээл болж чадсан сайхан дvрvvд бий. Тэр бvрдээ би сэтгэл єндєр явдаг.

-Та олон сайхан бvтээлд тоглосон байдаг. Гэхдээ таныг хvмvvс илvv эсрэг талын дvрээр таньдаг байх?
-”Эзэнгvй айл” кинонд тоглосны дараа “эзэнгvй айлын эмээ, бvдvvн эмээ” гэж дууддаг байсан. Зарим хvмvvс “хадам ээжээ” ч гэж дуудах тохиолдол гарч байсан. Хэрвээ миний номыг уншаад vзвэл ямар дvр бvтээж байсныг сайн мэдэх болно. Жvжигчин хvн аль ч талын дvр бvтээж чаддаг байх хэрэгтэй гэдэг vvднээс би тоглосон. Магадгvй манай алтан vеийнхэн маань миний тоглож байсан дvрvvдийг сайн мэднэ. Харин єнєєгийн залуус сvvлд тоглосон киноны дvрvvдээр маань намайг таньдаг болсон байх. Миний зарим дvрvvд зах зээлийн vетэйгээ холбож гаргасан дvрvvд байдаг. Эх хvн хvvхдээ гайгvй хvнтэй суулгачих юмсан гэсэн бодолтой байдаг. Би тэр л амьдрал дээр тохиолддог vйл явдлыг дvрээр vзvvлсэн.

-Яагаад номоо “Ариун сvмийн босго єндєр” гэж нэрлэх болов?
-Энэ театр бол ариун сvм юм. Баргийн хvн орж ирээд байдаггvй босго єндєртэй. Иймээс ингэж нэрлэх болсон. Мєн ээж аавын бор гэрийн босго єндєр. Хvvхдийн єсєж торниж байгаа ариун сvм болдог.

-Таныг жvжигчин болно гэхэд аав ээж тань хэрхэн хvлээн авч байсан бэ?
-Миний эжий, аав хоёр сайхан хvлээн авсан. Манай аав, ээж хоёр ч єєрсдєє сайхан дуулдаг хvмvvс байсан юм.

-Авъяасыг удам дагадаг гэж ярьдаг. Таны хувьд?
-Энэ театрт огт авъяасгvй хvнийг тогтоодоггvй юм шvv дээ.

-Таны єєрийн шавь нараас урлагт зvтгэж байгаа хvн олон бий юу?
-Одоо хvртэл уран бvтээлээ хийгээд явж байгаа шавь нар олон байдаг. Удахгvй тоглох гэж байгаа тоглолтыг маань тэд нар л зохион байгуулж байгаа. Магадгvй єєрсдийнхєє уран бvтээлээр бэлэг барих байх. Бас сонин хачин юм гарах байх гэж санагдаад байгаа. Зохион байгуулж байгаа тоглолтод ч гэсэн элэглэл байгаа гэж бодож байна. Одоо театрт Амгаланбаатар, Ганцэцэг, “Маск продакшн”-ны жvжигчин Баярмагнай, Мєнхсайхан гээд сайхан шавь бий. Би шавь нараараа бахархаж явдаг. Хvний сэтгэлд хоногшсон уран бvтээл хийж, єєрсдийн бvтээсэн дvр, нэвтрvvлгээрээ олон улсын хэмжээнд vнэлэгдэж байна.

-Шавь нараас таныг ийм багш байсан гээд ярьдаг уу?
-Надаас шавь нар их айна. Яагаад тэгдэг юм, би айлгаад сvрдvvлээд байдаггvй. Анх Амгаланбаатарыг хараад дєрвєн жил яаж зовно оо гэж боддог байсан гэсэн. Тэгээд сvvлд нь миний багш хамгийн сайхан багш байсан гэж ярьж байсныг санадаг.

-Жvжигчин хvний хувьд хамгийн их эрхэмлэдэг чанар юу вэ?
-Хамгийн их эрхэмлэдэг чанар хvн байх. Мєн дэг журамтай, бvх ажлаа тєлєвлєж чаддаг байх ёстой. Нэг хvний буруу зvйлээс бvх хvмvvсийн хийсэн, бvтээсэн хєдєлмєр нурах аюултай байдаг.

-Тэгвэл таны бодлоор єнєєгийн жvжигчид энэ чанараа биелvvлж чадаж байна уу?
-Бидний vед их олон шалгуураар уран бvтээлд тоглох эрх авдаг байсан. Давхар, давхар шvvлтvvрээр орж усыг нь шавхаж байсан учраас ард тvмний хvссэн бvтээлийг гаргадаг байсан байх. Одоо театрын уран бvтээлчид уран сайхны зєвлєлєєр хянагдаж байгаа. Зарим энд тэнд сайн дураараа уран бvтээл хийж байгаа хvмvvс ямар нэг цензургvйгээр ажилладаг байх. Єєрєєр хэлбэл, тэр буруу байна гээд хэлэх хvнгvй шvv дээ. Бид чинь магтуулахаасаа загнуулах нь олон байсан хэдий ч урам зориг ордог байлаа. Тийм учраас би єєрийн бичсэн номондоо “Ариун сvмийн босго єндєр” гэсэн нэр єгсєн.

-90 оноос хойш урлаг судлаач урлаг шvvмжлэгчид ховордсон. Энэ талаар?
-Биднийг уран бvтээл хийдэг байх vед урлаг шvvмжлэгч нар саналаа бичдэг байсан. Тvvнээс уран бvтээлч, жvжигчин хvн єєрт хэрэгтэй зvйлээ олж авч чаддаг байсан. Тvvнийгээ дараагийн уран бvтээлдээ хэрэгжvvлж засаж, залруулдаг байлаа. Сvvлийн vед судлаач, шvvмжлэгч нар ховорджээ. Хэлсэн ч хурц хэлж єгєх хvн ховор болсон.

Б.Сэлэнгэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ПервомаР¹ÑÐº купить Шмыг Ð’Ð¸Ð»ÑŽÑ‡Ð¸Ð½Ñ Ðº купить кокаин Ð¨Ð¸Ð¼Ð°Ð½Ð¾Ð²Ñ Ðº купить Снег Дисна купить крек ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Спас-дем
IP:93.179.90.51  2018-04-17 18:18:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.