Олон хүнийг хөнөөсөн этгээд угаартаж нас баржээ

2010/12/14
Share |
Хүмүүс:
Олон хүнийг хөнөөсөн этгээд угаартаж нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутагт өнгөрсөн 11 дүгээр сарын 20-нд есөн хүний амийг хөнөөж, гэртэй нь шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Хэргийг шуурхай эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн алба хаагчид, бие бүрэлдэхүүн өдөр шөнөгүй ажилласны эцэст гэмт хэрэгтэнг тогтоогоод байна.

Хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогчдын мэдүүлэг, холбогдох байгууллагуудын шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар талийгаач Б-гийн хамтран амьдрагч, тус дүүргийн харьяат 30 настай Ж.Шажинмөнх үйлдсэнийг тогтоожээ. Эл хэргийн талаар хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл ихээхэн гарсан. Хохирогчид дөрвөөс 30 насны гурван эрэгтэй, зургаан эмэгтэй байсан ба  дөрвөн хүүхэд, насанд хүрсэн таван хүн байжээ. Эл хэргийг нэг удаагийн үйлдлээр  үйлдээгүйг шалгаж тогтоогоод байгаа аж. Талийгаачийнх ойр орчмынхоо айл хөршөөс нэлээд зайтай,  гэрийн эзэгтэйн найз нөхдөөс өөр хүмүүс орж гардаггүй байжээ.

Хэрэг гарах үед талийгаачийнд гаднаас байсан хохирогчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан төдийгүй гэмт хэрэгтэн Ж.Шажинмөнх нь хэрэг үйлдсэнийнхээ дараа энэ талаар хөдөө гэрийнхэндээ утсаар мэдэгджээ. Гэрийн хаалгыг гаднаас нь түгжиж шатаасан талаар хэвлэлээр бичиж байсан хэдий ч хаалгыг дотроос нь түгжсэн байжээ. Хэргийн газраас хаалганы замагтай түгжээ олдож, түгжээн дээр хамгийн сүүлд талийгаач Ж.Шажинмөнхийн хурууны хээ үлджээ.  Түүний биенд хутганы шарх байсан ба эл шарх нь түүний амь насанд нөлөөлөөгүй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд угаартаж нас барсан хэмээн тогтоожээ. Талийгаач Б нь 1985 оных бөгөөд  Ж.Шажинмөнхтэй 2008 оноос хойш хамт амьдарч байсан байна. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгахдаа хэргийн газрын нөхөн үзлэгийг удаа дараа нарийвчлан хийж, 360 гаруй иргэнээс байцаалт, мэдүүлэг авчээ.

Хэрэг гарсан газрын ойр орчимд амьдардаг 600 гаруй ир­гэн­тэй уулзаж, холбогдох мэдээ мэ­дээллийг тодруулж, зарим нэг хүнийг сэжигтнээр татаж шалгажээ. Шин­жээчдийн дүгнэлтээр хохирогчид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэг­лэсэн нь тогтоогдсон учир эл хэрэгт ахуйн хүрээний архидалт нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Хэргийг үйлдэгч Ж.Шажинмөнх нь гэртээ бүтэлгүй хүмүүсийг орогнуулдаг, архиддаг, гэр бүлийнхнээ дарамталдаг, айлгаж сүрдүүлдэг байсан нь мөн тогтоогдоод байгаа аж. Хохирогчдын  зарим нь халаасны хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан хүмүүстэй холбоотой байж. Хэрэгт холбогдох зарим зүйлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.