Наадмын дэнж Дэмүүл арсланг үгүйлдэг байв

2010/12/15
Share |
Хүмүүс:
Наадмын дэнж Дэмүүл арсланг үгүйлдэг байв

Төв цэнгэлдэхийн төв хаалгаар Дэмүүл тэргүүтэй Өмнөговийн бөхчүүд орж ирж байгаа нь нэг л сүртэй байдагсан. Наадамчид алга нижигнүүлэн угтана даа. Зүйрлэвэл галбын говийн ширээ хүрэн атнууд цуваад ирэх шиг санагдах. Нэг ёсондоо наадмын чимэг сайхан "амьтад" байждээ. Улсын харцага Ламаажав, аймгийн арслан Манлайжав, Санжаа, Бямба, хожим улсын начин болсон "морьт" хэмээх Пүрэв, Шоовдор, Багахүү, аймгийн заан Эрэн Дорж нар. Тэд улсын баяр наадамдаа ээлжлэн ирдэг байсан байх.

1963 оны зун Багшийн сургуулийн банди нар Өмнөговь аймгийг хашаажуулах аянд гарлаа. Бидэн дээр хоёрдугаар дамжааны, хожмын сэтгүүлч П.Төмөрбаатар нарын дөрвөн нөхрийг нэмээд Даланзадгад суманд үлдээлээ. Дамдинсүрэн багш "Та нар хашаагаа хугацаанд нь барьж дуусгана шүү. Наймдугаар сарын эхээр зургаан аймгийн спорт урлагийн наадам энд болно. Сайн ажиллавал үзүүлнэ. Холын сумдад хуваарилагдсан бусад ангийнхан бүгдээр ирж чадахгүй. Ганц барилддаг нь магадгүй " гэж аминчиллаа. Бөхчүүд маань одоогийнх шиг хөдөө аймгуудаар хэсч барилддаггүй байж. Багшийн хэлж байсан наадам ч болов.

Зүүн баруунд Г.Дэмүүл, Б.Ламаажав зүүний дагаварт Сүхбаатар аймгийн арслан Намсрай бослоо. Дэмүүл Намсрай арсланг ихэд хүндэтгэдэг байсан юм. Бяр хүч нь тэгширсэн Дэмүүл заан тавын даваанд Намсрайг гарах үед нь Чимэддорж (Өмнөговь)-ийн мэхийг та мэдэх учир би юу хэлэх вэ гэжээ. Намсрай аймгийн начин Чимэддоржийн солгой тонгороонд тэссэнгүй тохойлдчиход нь Дэмүүл..................................

Илүү ихийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.