Кёкшюүзан Д.Батбаяр Хөрөнгө орлогын мэдүүлгээсээ болж балрах нь

2010/12/15
Share |
Хүмүүс:
Кёкшюүзан Д.Батбаяр Хөрөнгө орлогын мэдүүлгээсээ болж балрах нь

Сумоч Д.Батбаяр улс төрч болохдоо нэрийнхээ өмнө Кёкшюүзан овог авч албан ёсны нэрээ Кёкшюүзан Д.Батбаяр болгосон. Одоо УИХ-ын танхимд ч ийм албан ёсны нэртэй яваа. За энэ ч яахав хүн нэр овгоо юутай ч зйүрлэж өөрчлөх нь тухайн хүний эрх, тэгээд ч тэр үед Д.Батбаяр төрийн хүн болоогүй байсныг бодолцох хэрэгтэй. Харин төрийн хүн болсноор түүний элдэв бусын булхай дуулдах нь ихсэв. Хуучин эхнэрээ гомдоож, шинэ эхнэрээ баярлуулдагаа гайхуулж яваа Кёкшюүзан Д.Батбаяр гишүүн  АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээсээ болж хоёр ч асуудалд оржээ.

Эхнийх нь түүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 16 давхар Кёкшюү цасхагтаа байрлах зарим компаниа дурдаагүй, Гацууртын  Шар хоолойн аман дахь эдлэн газраа нуун дарагдуулсан гэж яригдаж байгаа юм. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа гаргасан нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж хариуцлага тооцох билээ. Мөн Кёкшюүзан Д.Батбаяр хөрөнгө орлогын мэдүүлгээсээ болж 571 сая төгрөгийн өрөнд ороод байгаа аж. Түүнийг хуучин эхнэр П.Буянбилэгтээ 571 сая төгрөг өгөхгүй “новширч” байгаа тухай хэвлэл мэдээллээр цацагдсаар байна.  Д.Батбаяр, П.Буянбилэг нарыг албан ёсоор салах үед ХУД-ийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч Кёкшюүзан Д.Батбаяраас 571 сая төгрөг гаргуулж хуучин эхнэр , хоёр хүүхдэд нь өгүүлэхээр болжээ. Гэвч гишүүн үүнийг эсэргүүцэж хоёр ч шатны шүүхэд давж заалдсан байна.

Гэтэл эцсийн дүнд Д.Батбаяр гишүүнээс яах аргагүй 571 сая төгрөг хуучин эхнэр, хоёр хүүхдэд нь өгөх шийдвэр гарч Шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан Д.Батбаярыг албадаж барахгүй дэмий харж суугаа аж. Энэ хэрэг явдалд эрхэм гишүүн яагаад заргалдсан гэхээр П.Буянбилэгт өгөх мөнгө их байна хэмээн цааргалсан аж. Гэтэл тухайн үед шүүхийнхэн Д.Батбаяр гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгийг нь үндэслэн хуучин эхнэр хүүхдэд нь 571 сая төгрөг олгох шийдвэр гаргажээ. Энэ явдал Д.Батбаяр гишүүнийг хичнээн заргалдаад ч дийлэхгүй шалтгаан байж. Ямар АТГ-т гаргаж өгсөн ХОМ худлаа гэлтээ биш.  Ийм л байдалд орсон нэгэн төрийн түшээ парламентэд сууж байна даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.