Орон нутгийн хоёр онгоц мөргөлдөх дөхсөн үү?

2010/12/16
Share |
Хүмүүс:
Орон нутгийн хоёр онгоц мөргөлдөх дөхсөн үү?

Ховд, Увс аймгийн чиглэлд ниссэн хоёр онгоц мөргөлдөх шахам зөрсөн тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна.

Энэ талаар ИНЕГ-ын Нислэгийн хөдөшөөний үйлчилгээний албаны Районы нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн дарга С.Мягмардоржоос тодрууллаа.

-Чухам юу болсон талаар тайлбар хийхгүй юу?


-Энэ арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатараас "Изинис 993" дугаартай нислэг Ховдын чиглэлд 07 цаг 18 минутад хөөрсөн. Үүний дараа Увс аймгийн Улаангом хотын чиглэлд 07 цаг 30 минутад "Изинис 921" орон нутгийн нислэг хөөрсөн юм. Улаангом хотын агаар муу шалтгаанаар нисэх буудалд буух боломжгүй болсон тул Ховд руу чиглэн ниссэн. "Изинис 993", "Изинис 921" дугаартай хоёр онгоц таван минутаас дээш зайтайгаар өөр хоорондоо зөрсөн юм. Энэ нь Иргэний нисэхийн дүрмээр зөвшөөрөгдсөн хэмжээ.

-Тэгвэл яагаад осолдох шахсан гэдэг мэдээлэл тарсан юм бол?

-Увсын чиглэлд ниссэн онгоцны дарга тухайн үед мэдэгдэхдээ дөрвөн минутын өмнө Ховдын онгоц манай өмнүүр буухаар доошиллоо гэсэн мэдээллийг ирүүлсэн юм байна лээ. Манай нислэгийн удирдагч нар дөрвөн минут биш таван минутаас дээш хугацаанд зөрсөн гэх мэдээллийг өгч байгаа. Ямар хэмжээнд зөрснийг холбогдох газар дахин шалгаж байгаа.

-Хоёр онгоцны зөрөлт тухайн үед зорчигч нарт хэр мэдрэгдсэн бол?

-Хөдөлгөөний холбогдох дүрмийн дагуу нислэг аюулгүйгээр үйлдэгдсэн байгаа. Тийм учраас зорчигч нарт ямар нэгэн мэдрэмж төрөх боломжгүй.

-МАК компанийн "МИ-171" онгоц буух ёстой аэродромд буулт хийгээгүй гэсэн мэдээбайна?

-Арванхоёрдугаар сарын 14-ний өдөр тус  JU-6601 бүртгэлийн дугаартай "Ми-171" нисдэг тэрэг Дорнод аймгийн Сүмбэр сумын районы чиглэлээр нислэг үйлдэх зөвшөөрөл авсан юм. Нислэгийн явцад "МИ-171" агаарын хөлөг тус аймгийн Нөмрөг сумын районд хоноглох үед гаднах агаарын хэм -40 градус хүртэл хүйтэрснээс болж экипаж нь нисдэг тэргийг шөнийн туршид гурван удаа асааж халаасан байна. Нисдэг тэрэг шатахууны нөөцтэй явсан ч тооцоот хэмжээ нь багассан учраас Чойбалсан хот хүрэлгүй буух газраас 37 км-т талбай сонгон бууж шатахууны машин захиалан шатахуун нэмж авсан.

Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор шатахуунаа нэмж, нислэгийг аюулгүйгээр үргэлжлүүлэн Буянт-Ухаагийн нисэх буудалд буусан.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Çåëåíîãðàäñê êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí â ìåëêèõ êàìíÿõ/ìóêå Òðàìàäîë â ×èòå Ìîñêâà Íàãàòèíñêèé çàòîí êóïèòü Ìåñêàëèí Áîêñèòîãîðñê êóïèòü êðåê Купить Пекс КотельнР¸ÐºÐ¾Ð²Ð¾ Êóïèòü Ãàø Åññåíòóêè Ëîñèíî-Ïåòðîâñê
IP:185.223.161.150  2018-08-10 17:25:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.