Гурван тэрбумыг өгвөл “Хадгаламж”-ын луйварчин Ц.Чимэдцэрэнг суллана гэжээ

2010/12/19
Share |
Хүмүүс:
Гурван тэрбумыг өгвөл “Хадгаламж”-ын луйварчин Ц.Чимэдцэрэнг суллана гэжээ

Хадгаламж” банкнаас 14,2 тэрбум төгрөг хулгайлж, Солонгосын казинод тоглоод үрчихсэн хэмээн хуулийнханд итгүүлж чадсан Ц.Чимэдцэрэнг суллах талаар хамсаатнууд нь идэвхтэй хөөцөлдөж байгаа гэнэ. Түүнийг Хадгаламж банкны  Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа улсад 14,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж  долоонхон жилийн ял сонсгосон. Учруулсан хохирлыг Ц.Чимэдцэрэнгийн ар гэрийнхэнээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн билээ.  Харин ойрмогхон түүнийг суллах талаар сураг дуулдаж эхэлжээ. Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа нарын 12 шvvгдэгчид холбогдох энэ хэргийн шvvх хурал болсноос хойш хоёр жил гаруйнхан хугацаа өнгөрч байхад түүнийг суллах яриа гарсан нь 14 тэрбумын жинхэн эзэд ажлаа сайн хийж байгаагийн илрэл гэж үзэх хүмүүс ч бий. Ц.Чимэдцэрэнг суллуулах аргаа ч тэд олсон бололтой юм.
Түүний шvvх хурал болохоос өмнө цагдан хоригдож байсан хугацаа, шагналт хоногийг нь оруулаад оноосон ялын талаас илvv хугацаагаа биеэр эдлээд байгаа гэж хорихын зүгээс үзэж байгаа. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагvй сайн хvмvvжигчдийн нэг байсан тул улсад учруулсан хохирлынхоо 30 хувийг барагдуулбал хорих ангиас суллагдах боломжтой гэж ар гэрийнхэнд нь хэлсэн гэнэ. Түүнийг хорих шийдвэр гармагц ШШБЕГ-ынхан Ц.Чимэдцэрэнгийн эзэмшилд байсан хотын төвийн гурван өрөө байр болон бусад эд зvйлийг хураан, тэрбум гаруй төгрөг хэмээн vнэлж худалдан борлуулжээ. Харин одоо 3 тэрбум гаруй төгрөгийг барагдуулах юм бол магадлангаар суллаж болох юм гэсэн байна.
Тийм үүднээс ар гэрийнхэн нь Ц.Чимэдцэрэнтэй ойр ойрхон уулзаж 3 тэрбум төгрөгийг  барагдуулахын тулд хэн хэнтэй уулзаж, ямар аргаар барагдуулах талаар түүнээс зөвөлгөө авч барагдуулж эхэлсэн аж.

Yanaa.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.