"Microsoft" компанийн хэлтсийн дарга Л.Бат-Өлзий: Надад олон газраас ажлын санал ирсэн ч “Microsoft”-ийг сонгосон

2010/12/20
Share |
Хүмүүс:

Харийн оронд эх орныхоо нэрийг өргөж яваа Монголчуудын нэг Л.Бат-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр дэлхийд алдартай “Microsoft” компанийн хэлтсийн даргаар ажилладаг. “Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт гадаадад амьдардаг Монголчуудын анхдугаар чуулганы үеэр түүнтэй уулзсан юм.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Лувсанбатын Бат-Өлзий. Ээжийг маань Оюун гэдэг. Би Эрдэнэтийнх. 16 жилийн өмнө Монголоос явж сургуульд суралцсан. Сургуулиа төгсөөд “Microsoft” компанид 10 гаруй жил ажиллаж байна.

-Би хэзээ нэгэн цагт Монголдоо амьдарна-

Харийн оронд эх орныхоо нэрийг өргөж яваа Монголчуудын нэг Л.Бат-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр дэлхийд алдартай “Microsoft” компанийн хэлтсийн даргаар ажилладаг. “Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт гадаадад амьдардаг Монголчуудын анхдугаар чуулганы үеэр түүнтэй уулзсан юм.

-Та өөрийгөө танилцуулна уу?
-Лувсанбатын Бат-Өлзий. Ээжийг маань Оюун гэдэг. Би Эрдэнэтийнх. 16 жилийн өмнө Монголоос явж сургуульд суралцсан. Сургуулиа төгсөөд “Microsoft” компанид 10 гаруй жил ажиллаж байна.

-Хаана сургууль төгссөн бэ?
-Хавайн их сургуульд зургаан жил сурсан.

-“Microsoft”-д ажиллах боломж яаж олдсон бэ?
-Аз тохиосон. Бас их хичээсэн. Сургуулиа төгсөхөөс зургаан сарын өмнө өөрийнхөө танилцуулгыг бичээд аль болох олон газар явуулсан. Олон компанид ярилцлага өгсөн. “Microsoft”-оос өөр газраас ч ажлын санал ирж байсан. Тэгээд л “Microsoft”-ийг сонгож ажилд орсон.

-Тус компанид ямар ажил эрхэлдэг вэ?
-Хурган дарга.(инээв). Программ хангамжийн чиглэлээр хэлтсийн дарга ажилтай, 12 хүн удирддаг.

-16 жил гадаадад амьдрах хугацаанд Монголдоо ирж байв уу?
-Огт ирж байгаагүй. Одоо л эх орондоо ирлээ.

-Яагаад ирээгүй гэж. Тийм шаардлага байгаагүй гэж үү?
-Монголоос гарахдаа мөнгөтэй байсангүй. Оюутан байхдаа ч мөнгө олж чадаагүй. Дараа нь ажилтай, гэр бүлтэй болсон, аав ээж маань ч над дээр очсон. Ажил, амьдралын шаардлагаар ирэх боломж байгаагүй. Ажилдаа дарагдаж явсаар нэг мэдэхэд 16 жил өнгөрчихөж.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Эхнэр тань Монгол бүсгүй биз дээ?
-Монгол эхнэртэй, гурван хүүхэдтэй.

-16 жилийн дараа ирэхэд Монгол орон тань хэрхэн өөрчлөгдсөн байна. Сайн болон саар зүйл хэр олж харсан бэ?
-Хүмүүс энэ тухай олон асуусан. Муутай, сайнтай л байна. Онгоцны буудалд буугаад харахад замын хөдөлгөөн их эвгүй байсан. Машин дайрчих гээд би зам гарч чадахгүй байсан шүү. Жолооч нар бүсээ зүүдэггүй юм байна. Тэгсэн хирнээ осол гараад хүн эндээд байдаг. Эндэж байгаа хүмүүсийн 80-90 хувийг бүс нь аварчихаар байна. Энэ бүхэн сонин санагдлаа. Машины бүс энгийн биз дээ. Суугаад л бүсэлчихэд амархан баймаар юм. Хүний амь аврах зорилготой бүс шүү дээ.

-”Microsoft”-д хэдэн Монгол хүн ажилладаг бэ?
-“Microsoft”-д долоон Монгол хүн жинхэнэ ажилтан, гурван хүн гэрээгээр ажиллаж байна.

-”Microsoft” танд хэдэн төгрөгийн цалин өгдөг вэ?
-Цалин чамлахаар биш. Яг тэд гэж хэлэхэд хэцүү. Хэлж болдоггүй юм.

-Ажлын байрны нөхцөл сайн биз?
-Программ хангамжийн компаниудын нэг сайн тал нь ажилчдаа хангалттай халамжилдаг. “Microsoft” ч бас ийм. Ажлын байр үнэхээр сайхан шүү. Дуртай үедээ ажилдаа ирж болно. Хүн бүр гэртээ ажлын өрөөтэй учраас тэр л дээ.

-Таны ажлын байр өрсөлдөөн ихтэй юу?
-АНУ-ын нэг гол зүйл бол өрсөлдөөн. “Microsoft”-д ч өрсөлдөөн үргэлж өрнөдөг.

-Монгол хүний өрсөлдөх чадвар бусадтай харьцуулахад ямар вэ?
-Янз бүр. Монгол гэхээсээ илүү хувь хүнээс шалтгаалдаг. Залхуу Монгол бий. Залхуу хятад, америк ч бий. Тухайн хүнээс л шалтгаална даа.

-Өрсөлдөөн дундаас хэлтсийн дарга болоход амаргүй байсан уу. Яаж гарч ирэв ээ?
-Гараад ирсэн ч юм алга. Явж л байна. Дээшээ явах зай ч бий.

-Монголд олон залуу программ хангамжийн чиглэлээр сурдаг. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сайн л мэддэг байх ёстой. Хийж байгаа зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Хийсэн зүйлдээ хариуцлагатай байх нь чухал. Зөвхөн даргын хэлснийг хийдэг биш, заавал зөв сайн хийх сэтгэлтэй байх хэрэгтэй.

-Ирээд удаж байна уу, хэзээ буцах вэ?
-Эх орондоо ирээд 10 гаруй хонолоо. Одоо долоо хоноод буцна.

-Эх орондоо ирж ажиллах бодол байгаа юу?
-”Зөгийн үүр” хөтөлбөрийг үзмээр л байна. Үнэхээр эх оронд нь нүүлгээд хангамж энэ тэр байвал ирж болно. Яахав, хувийнхаа амьдралыг бодоод АНУ-д удчихлаа. 40 хүртлээ хувийнхаа амьдралыг цэгцэлсэн.

-”Microsoft”-оос илүү цалин танд амлах нь худал болов уу. Харин энд компани байгуулж ажиллавал илүү ашигтай гэж Солонгосоос ирсэн Монголчууд ярьдаг юм билээ. Харин АНУ-ын Монголчуудад ийм бодол байна уу?
-АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байгаад Монголд ирээд амжилттай яваа хүний тухай одоохондоо дуулаагүй. Байгаа бол би ярьж үзмээр байна. Япон, Солонгосын хувьд ялгаа байж магадгүй. Тэнд маш их ажиллуулдаг. АНУ-д бол ажлын ачаалал болон орчин харьцангуй сайн.

-Та энэ чуулганд тавьсан илтгэлээсээ сонирхуулаач?
-Out sourse-ийн чиглэлээр илтгэл тавьсан. Энгийн л зүйл шүү дээ. Компани томрох тусам хийх дургүй ажлаа өөр орны өртөг багатай компанид өгдөг байхгүй юу. Түүнийг нь Монголд авъя гэсэн санааг илтгэлдээ илэрхийлсэн юм. Одоогоор “Microsoft”-ийн энэ ажил Энэтхэг, Хятад руу чиглэдэг. Манай улс руу чиглүүлэхийн тулд Монголд тийм компани байх ёстой юм. Тэндээс нэг хүн хариуцаж үнэгүй ч хамаагүй нэг төсөл явуулах хэрэгтэй байгаа. Энэ ажлыг би оролдоод үзье. Энэ завшаанд Монголд ажилладаг программын компаниудтай харилцъя. Тэд ямар хүсэлт сонирхол илэрхийлэх нь сонин байна.

-Өмнө нь Монголын компаниудад энэ саналаа тавьж байсан уу?
-Үгүй. Эх орныхоо хөгжилд туслах энгийн л ажил гэж боддог. “Microsoft”-ийн төслийг нэг ч болтугай компани авч хэрэгжүүлж сурах боломжтой. Миний мэддэг зүйл олон хүнд тарах хэрэгтэй гэдэг үүднээс ийм санал дэвшүүлсэн юм.

-АНУ дахь нутаг нэгтнүүдтэйгээ хамтарч ажилладаг уу?
-Хамтарч ажиллахаасаа илүү холбоотой байдаг. Наадам, Цагаан сар, урлаг, спортын арга хэмжээнд оролцдог. Тухайлбал, наадам болоход бөхийн байг “Microsoft”-оос гаргадаг.

-Өндөр боловсролтой иргэд маань гадаад уруу гарчихлаа, “Оюуны гоожилт” газар авлаа гэж ярих юм. Энэ урсгал зогсч та бүхэн эх орондоо хэзээ ирэх бол?
-Энэ урсгал муу зүйл биш. Хариулахад хэцүү байна. Би хэзээ нэгэн цагт Монголдоо амьдарна.

-Монголын тухай Америкчуудын төсөөлөл өөрчлөгдсөн болов уу?
-Бараг мэдэхгүй дээ. Чингис гэж мэдэх нэг нь мэдэх л байх. Мэдээгээр ч Монголын тухай гардаггүй. Хоёр жилийн өмнөх долдугаар сарын 1-ний үйл явдал зурвасхан гарсан байх.

-”Microsoft”-ийнхон та нарыг Монголчууд гэж мэднэ биз дээ?
-Америкчуудад солонгос, Япон, Хятад хүмүүс бүгд Ази гэж харагддаг. Бүгдийг нь Хятад гэж боддог. Би Монгол гэж хэлэхээр нэг их өөрчлөлт гардаггүй юм.

М.Ганцэцэг /Зууны мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas àìôåòàìèí çàêëàäêà закладкР° магистрР°Ð»Ð¸ под кондициР¾Ð½ÐµÑ€ в харьковРµ ЗакладкР¸ шишки в Ряжске Купить закладкР¸ спайс в БогданоР²Ð¸Ñ‡Ðµ Купить закладкР¸ героин в Вуктыле купить Витамин Ð’Ñ‹ÑÐ¾ÐºÐ¾Ð²Ñ Ðº как Ð¿Ð¾Ð»ÑƒÑ‡Ð¸Ñ‚Ñ Œ эфедрин из бронхолР¸Ñ‚Ð¸Ð½Ð° колдакт наркотиРº Спайс в Саранск ñîëè ñêîðîñòü çàêëàäêè спайс соль ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ купить кристалР¸ÑƒÑ купить москва россыпь в Мценске Методон в Асбесте Соль в МоршансРºÐµ ЗакладкР¸ MDMA в Ð•Ð³Ð¾Ñ€ÑŒÐµÐ²Ñ ÐºÐµ Спайс в НоябрьсРºÐµ Купить закладкР¸ шишки в Фролове ñïàéñ çàêëàäêè êàê âû÷èñëèòü Psilocybe в Вуктыле закладкР¸ екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ героин ЗакладкР¸ LSD в ÐšÑƒÑ€Ñ‚Ð°Ð¼Ñ‹Ñ ˆÐµ купить Амфа Торжок купить Айс Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ñ‹Ð¹ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ЛодейноР¼ Поле Купить закладкР¸ экстази в Видном Купить закладкР¸ лирика в Шилке ñïàéñ â ïåíçå çàêëàäêè феназепР°Ð¼ торч ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Лагане амфетамР¸Ð½ купить наложенР½Ñ‹Ð¼ платежоР¼ соли для ванн закладкР¸ амфетамР¸Ð½ закладкР°Ð¼Ð¸ Лирика в ТрёхгорР½Ð¾Ð¼ купить спиды в спб по закладкРµ закладкР¸ ярославР»ÑŒ спайс
IP:185.46.84.149  2018-01-09 21:08:23
uloloas Какой вред Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¾ÑÐ¸Ñ ‚ гашиш Купить Марка Тихвин Сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  мак в моче Сайт закладоРº спб ЗакладкР¸ ростова соль ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в НовочебР¾ÐºÑÐ°Ñ€ÑÐºÐµ Спайс в БалтийсРºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Апатите АнонимаР¹Ð·ÐµÑ€ легал ЛекарстР²ÐµÐ½Ð½Ñ‹Ð¹ Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ НУРОФЕН ПЛЮС, Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ по применеР½Ð¸ÑŽ, противоР¿Ð°ÐºÐ°Ð·Ð°Ð½Ð¸ я Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в БородинРµ Купить бошки в Старая Купавна Что сделать чтобы тест не показал марихуаР½Ñƒ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в МенделеРµÐ²ÑÐºÐµ Формула оксибутР¸Ñ€Ð°Ñ‚ натрия Как Ð¸Ð·Ð±Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ ŒÑÑ от курения гашиша Кот под лсд Купить закладкР¸ героин в Ревде АмфетамР¸Ð½ и корвалоР» ЗакладкР¸ шишки ак47 в БарнаулРµ Марки в ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐº-илÐ
IP:5.8.47.140  2018-04-07 04:40:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.