Эмзэг давхаргынханд картаар хүнс олгож магадгүй нь

2008/04/25
Share |
Хүмүүс:
Эмзэг давхаргынханд картаар хүнс олгож магадгүй нь

Үнийн өсөлт монголчуудыг багагүй бухимдуулж байгаа. Ялангуяа Засгийн газар, ямар бодлого барьж, иргэдээ сөхрүүлэхгүйхэн шиг авч гарах арга зам сүвэгчлэн сэтгэлээ чилээн сууна. Тиймээс УИХ-ын гишүүдийн олохи нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, Засгийн газрын санхүүгийн байдлын талаарх мэдээллийг үнийн өсөлтийг хөндсөн асуулт хариулт болгох шахав. Арга ч үгүй биз.

Уг хуралдаанд Ерөнхий сайд С.Баяр, танхимын сайдууд болон бусад холбогдох албаны мэргэжилтнүүдтэйгээ цугласан учир илүү бодит мэдээлэл сонсохыг хүссэн юм. Харин УИХ-ын өчигдрийн ээлжит чуулганаар тэднээс гишүүд үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээг авахыг илүүтэй сонирхсон юм. Зарим нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэлд үнийн өсөлтийн тухай цухас дурдсан байгааг ч сануулаад амжив. Тухайлбал, Т.Бадамжунай “Үнийн өсөлтийн учир шалтгаан дурдагдаад өнгөрлөө. Гэхдээ үнийг тогтворжуулах талаар яг ямар алхам хийсэн юм бэ. Энэ талаар мэдээлэл авмаар байна” гэхэв. Засгийн газрын тэргүүн уг асуултад ” Үнийн өсөлтийн асуудал сүүлийн үед анхаарал их татаж байгаа. Ялангуяа хүнсний үнийн өсөлт хурдацтай өссөн. Ойрын хугацаанд газар тариалан сэргээх Атрын III аяныг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийвэл 100-200 мянган тонн үр тариа авна. Энэ нь нийт хэрэгцээний 50 хувийг хангана гэсэн үг. 2009 онд 70, 2010 онд 100 хувь үр тариагаар дотооддоо хангах зорилт тавиад байна. Өөр нэгэн асуудал бол шатахууны үнийн өсөлт. Тиймээс газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, сая тоннд хүргэх хэрэгтэй. Ингэснээр бүтээгдэхүүнийг хуваах гэрээний дагуу хятадаас шатахуун авч болно. Мөн Япон улстай хамтарч нефть боловсруулах үйлдвэр барих, дэлхийн жишгээр нүүрснээс шингэн түлш гаргаж авах гарцыг идэвхтэй хайж байна, бид” гэв. Тэгвэл Ц.Баярсайхан гишүүний хувьд өнөөгийн уринш хийсэн талбайгаар л тариалалт хийгдэхээр болсон. Тиймээс төлөвлөсөн зорилтдоо хүрч чадахгүй байхыг ч үгүйсгэсэнгүй. Гадаад хэргийн сайд С.Оюун энэ үеэр үнийн өсөлт зөвхөн монголд бус дэлхий нийтийг хэрхэн хамарч байгаа талаар болон бодит шалтгааныг нь ч гишүүдийн хүсэлтийн дагуу тайлбарлаж амжив. Түүний хувьд үнийн өсөлтийн шалтгааныг нефть бүтээгдэхүүний үнэ өссөн, хятад, энэтхэг зэрэг улсад хүн амын өсөлт ихэссэц учир үр тариа, хүнсний эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Түүнчлэн НҮБ-аас ойрын арван жил дэлхий нийтээрээ үнэтэй хүнс хэрэглэх болсныг ч мэдэгдсэн гэнэ. Мөн Дэлхийн банкны ерөнхийлөгч ч хүнсний үнийн өсөлтөөс болж 100 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх тул бусад улсыг буяны гараа сунгахыг уриалсан аж. Английн ерөнхий сайд гэхэд ирэх долдугаар сард болох Их наймын уулзалтад төлөвлөгдөөгүй байсан хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудалд хяналт тогтоох асуудлаар хэлэлцье хэмээн санал оруулсан зэргээр ГХ-ийн сайд гишүүдэд мэдээлэл хүргэж байлаа. Өлсгөлөнд нэрвэгсдийг хамгаалахтай адил, хүнсний үнийн өсөлтөөс нийгмийн эмзэг давхаргынхан яаж хамгаалж гарах вэ гэдэгт Засгийн газар ямар арга хэмжээ авах талаар гишүүд ч сонирхохоо мартсангүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд “Үнийн өсөлтийг огцом өсгөхгүй байх талаар МҮЭ, МХЭАХН зэрэг байгууллагуудтай энэ талаар санал солилцож байгаа. Шулуухан хэлэхэд, хүн амын бүртгэлийн мэдээлэл хангалтгүй байгаа учир хүнсний талон тараая гэхэд эзэндээ хүрэх нь эргэлзээтэй байна. Өөр ямар арга байж болох уу гэдэг дээр санал боловсруулж байна, бид” хэмээсэн юм. Тэгвэл Г.Адьяа гишүүн зөвхөн хүнс ч биш барилгын салбарт үнийн хөөрөгдөл газар авлаа. Энэ талаар иргэдийн бухимдал, шүүмжлэл ч их байна. Тиймээс БХБ-ын сайдын байр суурийг сонсоё. Уг асуудалд ямар арга хэмжээ авч байгаа бол” гэхэд БХБ-ын сайд Ц.Цолмон “Барилга орон сууцны үнийн өсөлтийн 80 хувьд хөөрөгдөл байгааг тогтоосон бид. Нөгөөтэйгүүр, хуучин орорн сууцны үнэ өссөн байгаа нь эрэлт их байгааг харуулж байгаа хэрэг юм. Банкууд ипотекийн зээл олгох нь ихэссэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн. Тиймээс Засгийн газраас орон сууц барих асуудлыг эрчимжүүлж байгаа. 40 мянган айлын орон сууцны хүрээнд гадаад дотоодын компаниуд барилга барьж байна. Улсаас ч дээрх хөтөлбөрийн хүрээнд орон сууцны 15 хувийг барьж байгаа. Гэхдээ орон сууцны замаас эхлээд дэд бүтцийн асуудалд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа” гэв. Энэ мэтчилэн гишүүдийн дунд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэл үнийн асуудал тойрсон ярилцлага болох шахав. Мөн энэ үеэр хөндөгдсөн чухал асуудал бол Монгол Улс ОХУ-д төлөх өрийн асуудал байв. Гишүүдийн хувьд ОХУ-д өрөө төлөөд тэглэсэн атал дахиад өртэй гэсэн мэдээлэл сонссон нь гайхшралыг нь барахад хүргэжээ. Харин Ерөнхий сайд С.Баярын хувьд “2003 оны эцсээр ОХУ-д төлөх өрийг шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр, Монголросцветмэт нэгдлийн шинэчлэх төслийг 2004 онд үзэглэсэн. Дараа нь ОХУ-ын танхим өөрчлөгдсөн тул хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурах ажил хойшлогдов. Монголын хувьд энэ асуудлыг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 25-нд хэлэлцээд, Засгийн газар дэмжээд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ соёрхон батлаагүй. ОХУ-д энэ өрийг тэглэх хүсэлт хүргүүлсэн ч тэд өөр байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, талууд зарчмын хувьд байр суурь өөр байгаа. Үүнийг УИХ-аар хэлэлцэж батлах шаардлагатай” гэв.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vhahqcwsk ea0DWJrforlpvuzzgp, [url=http://bumwuahlafsx.com/] bumwuahlafsx[/url], [link=http://evbtlakmtznr.com/ ]evbtlakmtznr[/link], http://kfagmevmheui.com/
IP:46.161.9.32  2016-10-23 06:38:54
CaseyDaf wh0cd863523 finasteride prescription levitra cost of provera advair diskus 250 50 cleocin online rogaine levaquin elavil medicine
IP:46.161.9.24  2017-01-31 01:47:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.