Ураны гэрээг баталжээ

2010/12/23
Share |
Хүмүүс:
Ураны гэрээг баталжээ

Монгол Улс, ОХУ-тай хамтарч "Дорнод уран" хамтарсан компани байгуулах тухай Засгийн газар хоорондын гэрээг ОХУ-ын Дум баталжээ.

Энэ талаар Улаанбаатар хотод 2009 оны наймдугаар сарын 25-нд Монгол Улсын Цөмийн эрчим хүчний удирдах газрын дарга С.Энхбат, ОХУ-ын Росатом нэгдлийн ерөнхий захирал Сергей Кириенко  нар санамж  бичигт гарын үсэг зурж байв.

Уг гэрээг Думын гишүүд баталснаар ураны орд газрыг ашиглах талаар манай улстай гэрээ байгуулсан анхны улс болж байна.

Энэ төслийг амьдралд хэрэгжүүлснээр Дорнод аймгийн Мардайн ордын 22 мянган тонн ураныг олборлох хамтарсан компани байгуулагдаж, үйлдвэр барих боломжтой болжээ.

Оросын талаас "Атомред-метзолото" нээлттэй хувьцаат нийгэмлэг, Монголын талаас "Монатом" ХХК нь ураны хамтарсан үйлдвэрийн үүсгэн байгуулагчид бөгөөд ижилхэн хувиар оролцох аж.

Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.