Хадаа аваргын нойр, нулимс, инээмсэглэл гурав ямархан үнэтэй байсан бэ?

2010/12/24
Share |
Хүмүүс:
Хадаа аваргын нойр, нулимс, инээмсэглэл гурав ямархан үнэтэй байсан бэ?

"Аваргын ханыг цөмлөх хэцүү дээ, хэцүү. Аргатай аавын хүүд биш, аатай аавын хүүд ч биш, хувьтай хүний үрд л аваргын хаалга онгойдог" юм гэж дархан аварга Ж.Мөнхбат гуай нотлон өгүүлсэн удаатай. Зарим хүн нэг түрүүлээд шууд аварга цол авдаг бол Мөөеө аварга улсын наадамд гурван жил дараалан түрүүлээд ихэс дарга нарыг зад зандран байж энэ эрхэм алдрыг хүртсэн ажгуу. Тэгвэл Хадаа аваргын хувьд аварга гурван удаа үзүүрлэсэн хэдий ч түүнд аварга цол олгоогүй билээ. Хүүхэд шиг гэнэн энэ хүчтэн 1984 оны үндэснийхөө бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний бүсийн барилдаанд Мөнгөн арслантай барилдаж байхдаа мөрийг нь дэрлээд зогсоогоор унтчихсан байсан гэдэг. Яагаад вэ гэхээр тэр үед улсын аваргын тэмцээнд шалгарахын тулд нийгэмлэг, бүс, хотын гэсэн шатарчилсан барилдааныг маш шахуу, дэндүү ойр ойрхон зайнд явуулдаг байснаас бөхчүүд цуцаж, ядаргааны туйлд хүрдэг байжээ. 1978 оны улсын баяр наадмын урьдхан Хадаа "хэл ам"-д ороогдон цагдаад байцаагдаж байв. Хэрэгт холбогдож ялд унана гэж санаагүй Хадаа наадамдаа зогдоглохоор Төв цэнгэлдэхийн хаалгаар алхан орохдоо "Энэ жил би түрүүлнэ" гэж хэлэн алдаад хэлээ хазаж байсан гэлцдэг. Зодог шуудгаа өмсөж зэхээд.......................

Илүү ихийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.