Н.Удвал, Ю.Атар нap намаасаа хөөгдлөө

2010/12/26
Share |
Хүмүүс:
Н.Удвал, Ю.Атар нap намаасаа хөөгдлөө

Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа, УИХ-ын Ц.Шинэбаяр нар МАХН-ын түр штаб байгуулснаа албан ёсоор зарлаж намаа дотроос нь хагалан бутаргах оролдлого хийх болсоор багагүй хугацааг үдэж байна.

МАХН-ын түр штабынхан Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6-д заасан "Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн" тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчин намын жирийн гишүүд дэмжигчдийг МАН-ынхаа эсрэг турхирч, намын эв нэгдэл, нэр хүндийг гутаасан бусармаг үйл ажиллагаа явуулсаар байгаа хэмээн журмын нөхөд нь дургүйцсээр байгаа.

Монгол Ардын намын удирдлагууд Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа нартай удаа дараа уулзан холбогдох хуулиуд болон Монгол Ардын намын дүрмийн хэм хэмжээг сахихыг анхааруулсаар байхад зөрчсөөр байгаа нь намаас гарсанд тооцох үндэслэл болж байна гэж дүгнэн энэ сарын 23-ны өдөр болсон нийслэлийн Монгол Ардын намын Хяналтын хорооны хуралдаанаар хэлэлцжээ.

Тус хуралдаанаар Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6, Монгол Ардын намын дүрмийн заалтыг зөрчсөн учир МАН-ын дүрмийн 6.1 дүгээр заалтыг үндэслэн Н.Удвал, Ю.Атар нарыг Монгол Ардын намын бүртгэлээс хасч намаас гарсанд тооцох шийдвэрийг дээрх хуралдаанаас гаргасан байна.

Б.Даваа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.