Чаддаг юм бол Ц.Шинэбаярыг намаасаа хөөгөөч

2010/12/27
Share |
Хүмүүс:
Чаддаг юм бол Ц.Шинэбаярыг намаасаа хөөгөөч

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн МАН-ын Хяналтын хороо хуралдаж намыбн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст арга хэмжээ тооцох тухай хэлэлцжээ.

МАН-ын удирдлагуудын зүгээс Нийслэлийн намын хорооныхонд хандан  Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа нарт арга хэмжээ авахыг даалгасан бололтой. Тэр ч үүднээсээ МАН-ын удирдлагууд Дээрх хүмүүстэй удаа дараа уулзан МАН-ыг дээд шүүхэд бүртгүүлж өмчлөх асуудлуудыг холбогдох хуулиуд болон Монгол Ардын намын дүрмийн хэм хэмжээнд зааж өгсөн байгааг сануулж явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулсан гэнэ. Гэтэл тэд Нийслэлийн МАН-ынхны саналыг хүлээж аваагүй аж.

 

Ингэснээр энэ сарын 23-ны өдөр болсон нийслэлийн Монгол Ардын намын Хяналтын хорооны хуралдаанаар Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6, Монгол Ардын намын дүрмийн заалтыг зөрчсөн учир МАН-ын дүрмийн 6.1 дүгээр заалтыг үндэслэн Н.Удвал, Ю.Атар нарыг Монгол Ардын намын бүртгэлээс хасч намаас гарсанд тооцох шийдвэрийг дээрх хуралдаанаас гаргасан байна.

Харин хариуд нь Н.Удвал нар Ц.Шинэбаяр гишүүний хэлсэнчлэн элсээгүй намаас хасагдаж байгаагаа гайхахын зэрэгцээ “Чаддаг юм бол Ц.Шинэбаярыг намын бүлгээс хасчихаач, бид УИХ дахь суудлаа авмаар байна” гэж даапаадсан сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.