УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ерөнхийлөгчийн нэрээр залилан хийсэн хэрэгт шалгагдаж байна

2010/12/27
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ерөнхийлөгчийн нэрээр залилан хийсэн хэрэгт шалгагдаж байна

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн ёс суртахууны болон харилцааны өндөр соёлтой залуус байдаг. Харин зарим гишүүний туслах гэмт холбогдож байсан нь цөөнгүй. Тэдний нэг УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ш.Айдос гэгч гишүүнийхээ нэрийг барьж олон хүнийг хуурч мөнгө аваад зогсохгүй Монгол Улсын төрийн тэргүүний нэрийг барьж залилан хийх гэж байгаад баригджээ. Цагдаагийнхан энэ хэргийн тухай тэр бүр дэлгэх сонирхолгүй байгаа ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ш.Айдос нь энэ гэмт холбогдолтой болох нь тодорхой болоод байгаа гэнэ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийн өмнөөс хуурамч тамга тэмдэгийг нь дууриалган үйлдсэн хуурамч албан бичиг илгээсэн аж.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг ч ашигласан байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн намар Олон нийтийн оролцоот хөгжил- Хуримтлалын бүлэг нэртэй нэгэн зарлиг гаргасан бөгөөд Эрхэм гишүүний туслах түүнийг нь овжин ашиглаж нэгэн төрийн бус байгууллагад 300 сая төгрөг шилжүүлэх “ерөнхийлөгчийн хүсэлт”-ийг “Оюутолгой” компанируу илгээжээ. Юуны учир ийм их мөнгө залилах гэсэн нь тодорхой болоогүй байгаа ч түүний хэргийг цагдаагийн шалгаж эхэлсэн гэнэ. Түүгээр ч барахгүй өнгөрсөн долоо хоногт цагдаагийн ажилтнууд Төрийн ордонд орж А.Тлейхан гишүүний туслах Ш.Айдосын компьютер, бичиг баримтуудыг хураан авчээ. Ш.Айдос нь өмнө нь УИХ-ын гишүүнийхээ нэрийг ашиглан Баян-Өлгий аймгийн иргэдийг Солонгос улсруу гаргаж өгнө хэмээн хулхидснаар хэрэг мандаж байсан аж. Харин түүнийг энэ мэт хэрэгт холбогдоод мандуулаад байхад нь УИХ-ын гишүүн А.Тлейхан туслахаараа ажиллуулаад байсан нь хачирхалтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.