Д.Зоригтыг огцруулах бичгийг эргүүлэн татуулах нь

2011/01/02
Share |
Хүмүүс:
Д.Зоригтыг огцруулах бичгийг эргүүлэн татуулах нь

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан үүргээ тааруухан биелүүлж байна хэмээн долоон зүйл бүхий үндэслэлээр огцруулах бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан билээ.

Энэхүү үйл явц нь хамтарсан Засгийн газрынхныг сандаргаж чуулганаар хэлэлцвэл байдал эвгүйтнэ хэмээн буцаан татуулахаар идэвхийлэн ажиллаж байгаа бололтой.

Танхимынх нь нэг гишүүнийг нь сугалаад татчихвал араас нь хэд хэдэн сайдыг ч суудлаас нь буулгаж хамтарсан Засгийн газар ганхаж эхэлнэ хэмээн болгоомжилж байгаа аж.

Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд УИХ дахь бүлгийнхээ гишүүн Ц.Батбаярыг өрөөндөө дуудаж уулзан бичгийг буцаан татахыг тулгасан гэнэ.

Мөн АН-ын гишүүн Ц.Сэдванчигийг зөөлрүүлэх үүргийг АН-ын дарга, Тэргүүн шадар Н.Алтанхуягт даалгасан сурагтай.

П.ТӨР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.