Баяртай! 68 хувийн татвар

2011/01/03
Share |
Хүмүүс:
Баяртай! 68 хувийн татвар

"68" гэдэг тoo энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн сэтгэлд их хоногшив. УИХ-ын гишүүн Н.Батбаярын толгойд ашигт малтмалын үнээс гэнэтийн ашгийн татвар авах санаа 2006 онд төрсөн байдаг.

Үнэн хэрэгтээ эрхэм гишүүний толгойд ийм санаа орж ирээгүй.

Охиных нь толгойд тийм "од" харвасан нь сүүлд олонд ил болсон. Эрхэм гишүүн өөрөө санаж сэрээгүйгээ хүлээсэн хэрэг л дээ. Гэхдээ охиныхоо толгойд харвасан "од"-ыг өөрийн автор болгож чадсан. Алт, зэсийн үнээс гэнэтийн ашиг авах санааг тэр УИХ-аар батлуулж дөнгөсөн. Тухайн үед зэсийн ханш дэлхийн зах зээлд өндөрт хөөрч хэн бүхнийг алмайруулж байв.

Зэсийн өндөр үнээс улс татвар авч нам эвслүүд хуваалцахгүй бол нойр хүрэхгүй үе байсан болохоор УИХ-ын эрхэм гишүүд нэгэн дуугаар кноп дарж гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг батлав. Заавал 68 байдаг нь юу ч билээ. Тэр чинь "жанцантай". Тухайн үед арлын орны мэргэжлийн сүмо бөхийн дэмжээнд Долгорсүрэнгийн Дагвадорж ааглаж байв. Н.Батбаярын 68 хувийн татвар авдаг хуулийн төслийг боловсруулж суухад нөгөө Дагваа сүмогийн аварга болов. Түүхэн хугацааны 68 дахь аварга болох нь тэр. Тэгээд арлын Японд аархаж 68 дахь аварга болсон Дагваагаа билэгдэн 68 гэдэг тоог онцолжээ. Монголчуудын бэлгэдлийн сэтгэлгээ гэж.

Н.Батбаяр 68 хувийн татварыг зөвхөн зэсээс л авч байхаар боловсруулсан боловч хөөрсөн УИХ-ын гишүүд "Алтны үнэ өссөөр байгаа. Алтнаас ч давхар авдаг бол" гэж шахсаар алт гэдэг үгийг шигтгээд авсан гэдэг. Эхэндээ ч 68 хувийн татвар "сайн бодлого" гэж үнэлэгдэж байв. Цаг хугацаа урсахын хэрээр муугийн муу шийдвэр болж хувирав. Гэнэтийн ашгийн татвараас айгаад хөрөнгө оруулагчид Монголыг сонирхохоо болилоо. Гадаад ертөнцөд татварын дарамттай орон гэж нүд үзүүрлэгдэв хөөрхий. "Алт" гэдэг шигтгээ оруулснаас болж улсын санд алт тушаахаа болилоо. Монголбанк 2005 онд 15 тонн алт худалдаж авсан байдаг. Гэтэл дараа жил нь "68" мэндэлснээр алт тушаалт жил ирэх тусам буурсан.

Өнгөрсөн жил гэхэд Монголбанк 2.2-хон тонн алт худалдаж авсан. Гэнэтийн ашгийн татварыг баталснаар алтны зах зээлийг нууц сүлжээнд оруулсан гэж шинэ гишүүд зэмлэх. Харин Н.Батбаяр "Би зэсээс л гэнэтийн ашгийн татвар авах санал гаргасан. Та нар хөөрцөглөөд алтыг бас оруулах санал гаргасан. Алтнаас татвар авч хэрэггүй гээ биз дээ" гэж гоморхох. Одоо хэн нь хэнийгээ гэх вэ дээ. Бүгд кноп дарж дэмжсэн. "Эрдэнэт" үйлдвэрийн сүүлийн хоёр захирал "Энэ үйлдвэр татварын дарамт дор амь тавилаа" гэж үглэнэ.

Одоогийн ерөнхий захирал Ч.Ганзориг өнгөрсөн жил Төрийн өмчийн компанийн удирдлагуудын хурал дээр "Эрдэнэт үйлдвэр орлогынхоо 80 хувийг татвар хэлбэрээр төлж байна. Үлдсэн хэсгээр нь бүх үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ татварын дарамтаас салахгүй бол техник, технологио шинэчлэх боломж олдохгүй нь" гэж хэлж байсан удаатай. "Оюутолгой" хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах дуулианд 68 хувийн татвар нэлээд тээг болов. "Айвенхоу майнз", "Рио Тинто"-гийнхон 68 хувийн татвараа тэглэ гэсэн хатуу шаардлага тавьсан.

Аргагүй шүү дээ, Оюутолгой алт, зэсийн орд юм чинь өндөр татвар төлөхөөс зайлсхийх нь тэдний эрх ашиг. Үүн дээр бусад хөрөнгө оруулагчдын үзүүлсэн "харшил" ташуур өгч 68 хувийн татварыг тэглэх замыг заслаа. Ингээд "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2011 оны нэгдүгээр сараас 68 хувийн татварыг "0" болгох шийдвэр гарсан юм. Гэнэтийн ашгийн татвар "0" болоод дөрөв хонож байна. Алтны тушаалт ихэснэ гэж таамаглаж байна.

Бас "Эрдэнэт" үйлдвэр ч 2014 он хүртэл техник технологио шинэчлэх төсвөө баталлаа. "Эрдэнэт" үйлдвэрт зориулсан татвар Оюутолгой дээр ирээд хад мөргөв өө гэж. Уг нь энэ татварын буянаар ууж идсэн тал бий л байх. Гэнэтийн ашгийн татвараас өнгөрсөн жил гэхэд улсын дансанд 500 тэрбум төгрөг орсон. Иш нь үр шимтэй юм шиг харагдавч үндэс нь эдийн засагт хорлолтой болохоор тэглэхээс яах билээ. Сэтгэлд хоногшсон "68 хувийн татвар" минь баяртай. Эргээд хэзээ ч уулзахгүй байхын ерөөл тавья.

Т.Энхбат

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ýêñòàçè â ãîëëàíäèè êóïèòü ВоронежРµÑ† получил 4 года колонии за изготовР»ÐµÐ½Ð¸Ðµ амфетамР¸Ð½Ð° амфетамР¸Ð½ Ð¾Ñ‚Ñ…Ð¾Ð´Ð¾ÑÑ ‹ положитРµÐ»ÑŒÐ½Ñ‹Ð¹ тест на марихуаР½Ñƒ купить Марка ТобольсРº закладкР¸ соли в Ð·Ð°Ð¿Ð¾Ñ€Ð¾Ð¶Ñ ŒÐµ питер закладкР¸ героин Купить закладкР¸ россыпь в Ð£Ð³Ð»ÐµÐ³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ табак аль ганжа отзывы ôåí çàêëàäêàìè ñïá ДОПОЛНИР¢Ð•Ð›Ð¬ÐÐž купить Витамин Сибай Шишки ак47 в ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¾Ð¼ спайс спб купить орбита топ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Красном Куте купить банковсРºÑƒÑŽ карту на чужое имя цена Ñ‡ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹ наркотиРºÐ¸ îñòàâëÿþò çàêëàäêè ñ ãåðîèíîì Купить закладкР¸ россыпь в Яхроме ЗакладкР¸ шишки ак47 в СлавянсРº-на-кубаР½Ð¸ Лирика в Холмске мак опийный фото купить Хмурый НефтеюгР°Ð½ÑÐº Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Даниле закладкР¸ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ спайс закладкР¸ пензы èæåâñê çàêëàäêè ñêîðîñòü НаркотиРº экстази или танцеваР»ÑŒÐ½Ñ‹Ð¹, клубный наркотиРº экстази купить тюмень не Ð³Ñ€ÑƒÐ·Ð¸Ñ‚ÑÑ  тор купить Кекс Талица дельта охрана Ð¾Ñ„Ð¸Ñ†Ð¸Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ сайт уругвай марихуаР½Ð° Ð°Ð´Ñ€ÐµÐ½Ð¾Ñ…Ñ €Ð¾Ð¼ это лсд как Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ
IP:188.72.96.125  2018-01-02 08:40:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.