Топ модель Э.Сэлэнгэ: Би алхам бүрээсээ кайф авч чаддаг загвар өмсөгч

2011/01/05
Share |
Хүмүүс:
Топ модель Э.Сэлэнгэ: Би алхам бүрээсээ кайф авч чаддаг загвар өмсөгч

Орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлохоор загварын ертөнцийнхөн жилдээ нэг цугладаг уламжлалтай. Энэ удаагийн “Гоёл” наадам Соёлын төв өргөөнд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. “Гоёл-2011” наадамд 250 оролцогчоос Д.Пүрэвсүрэн,Г.Уранцэцэг, О.Уянга, Ч.Уранбилэг нарын 50 загвар өмсөгч оролцож, энэ жилийн топ моделиор Э.Сэлэнгэтодорсон юм. Хариншилдгийн шилдэг дизайнерт олгодог гран-при шагналыг “Altai Cashmere”-ын н.Туяа хүртлээ. Ингээд энэ торгон агшинд Монголын том модель Э.Сэлэнгэтэй ярилцсанаа хүргэе.
 
-Монголын топ модель болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
 
-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Энэ шагналыг авах мөчид маш гайхалтай байсан. Үнэхээр санаад оромгүй, би өөртөө ч итгээгүй. Үнэндээ би энэ шагналыг авна гэж бодоогүй байсан. Гэтэл нэрийг маань дуудахад хоолой минь зангираад л явчихсан.
 
-Таныг энэ шагналын  эзэн болоход хүмүүс алга нижигнүүлж харагдсан. Тэгэхээр энэ ганц таны ч биш загварын ертөнцийг сонирхдог хүрээнийхэн ч хүлээж байсан юм болов уу?
 
-Миний хувьд аливаа тэмцээн, уралдаанд орохдоо өөртөө итгэлтэй байдаг. Гэхдээ ямар нэгэн шагнал урамшууллын төлөө улайрч, оролцдоггүй.  Харин би тайзан дээр гараад алхам бүрээсээ кайф авч чаддаг юм. Тийм ч учраас өнөөдөр би “Гоёл”-ынхоо тайзан дээр алхсандаа л үнэхээр их баяртай байна.
 
-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ ?

-Би “Шилмэл загвар” компанид багшилдаг. Тиймээс өөрөөсөө илүү чадвартай олон мундаг шавь нар гаргахын төлөө ажиллаж байгаа. Цаашид загвараа өмссөөр байх болно. Яг одоогоор уралдаан тэмцээнд оролцох төлөвлөгөө алга байна.
 
-Хэдэн жил загвар өмсч байж, энэ шагналын эзэн болов?
 
-Би загварын тайзан дээр хөл тавиад найман жил болсон байна. Миний энэ хөдөлмөрийг үнэлж, Монголын топ модель гэсэн өргөмжлөлийг хүртсэнд маш их баяртай байна. Цаашдаа энэ эрхэм хүндтэй өргөмжлөлөө илүү их өндөрт мандуулах болно.
 
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь хэн байв?
 
-Миний хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө. Мэдээж би өөрийгөө л эхлээд ялан дийлж байж бусадтай өрсөлдөж чадна. Ингэж л боддог.
 
-Хамгийн хүндэтгэж явдаг топ модель, загвар өмсөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?
 
-Үе үеийн бүхий л топ модель, шилдэг загвар өмсөгч, Монголын цуутай моделиудыг  бүгдийг нь л хүндэлж явдаг. Тэд нараасаа ч үргэлж суралцаж байгаа. Одоо харин би өөрөө тэдэнтэйгээ адилхан топ модель гэсэн өргөмжлөлийг авсан. Тийм болохоор сэтгэл хөдлөхгүй байх аргагүй юм.
 
-Тэгвэл хамгийн түрүүлж, хэнд баярлалаа гэж хэлэх вэ?
 
-Дизайнеруудын холбооны бүх гишүүд, захирлууддаа, миний хөдөлмөрийг ингэж үнэлсэнд үнэхээр их баярлаж байгаагаа илэрхийлье. Үүнээс гадна өөрийн минь хичээл зүтгэл чухал үүрэгтэй байсан гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй.
 
 Д.Гэрэл
 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.