Аймгийн арслан Б.Сангисүрэн түрүүлэв

2011/01/09
Share |
Хүмүүс:
Аймгийн арслан Б.Сангисүрэн түрүүлэв

2006 онд анх зохиогдсоноосоо хойш жил бүрийн 1-р сард зохиогддог болсон уламжлалт Талх чихэр Хувьцаат компаний хэвийн боовны баяр аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан МБӨ-нд боллоо. Шинэ оны хамгийн эхний барилдаан болох уг барилдаанд цэргийн хурц арслан Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Амартүвшин, М.Бат-Отгон, М.Эрдэнэбат, А.Алтанхуяг нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Барилдааны нэгийн даваанд аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, С.Ариунбилэг, хоёрын даваанд аймгийн арслан А.Алтанхуяг, Ч.Булганхүү, С.Батсуурь, С.Идэрсүрэн, Ж.Сүхбат, Б.Дэлгэрсайхан, Го.Отгонбаатар, Ц.Жамсран, Ж.Алтаншагай, Г.Батням, Ж.Наранбаатар, А.Давааням нарын арслангууд өвдөг шороодов. Хоёрын даваа өндөрлөөд Талх чихэр ХК-ний захирал Батцоож үг хэлэхдээ  шинэ оны анхны барилдаан болгон зохион байгуулдаг энэхүү уламжлалт барилдаан нь бөхчүүдэд цагаан  сарын сорилго болдог талаар хэлээд баяр хүргэсэн юм.

Энэ барилдаанды түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат "Макс" группийн бөх аймгийн арслан Б.Сангисүрэн тодорч, үзүүр бөхөөр Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат "Энгүй тал" компаний  бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар тодорлоо. Харин их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат "Ээн" группийн бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Увс аймгийн Ховд сумын харъяат "Эргүүл хамгаалалтын газар" -ын бөх аймгийн начин Н.Батсуурь нар үлдсэн юм. Б.Сангисүрэн арслан хоёрын даваанд з.б Э.Оюунболдыг, гуравт а.з Л.Жамсранг, дөрөвт а.а Х. Мэндбаярыг, тавд а.а Б.Отгонбаатарыг, зургаад а.а Л.Цэрэнтогтохыг, долоод а.н Н.Батсуурийг, наймд а.х.а Ш.Мөнгөнбаатарыг тус тус давж түрүүллээ.

Энэ удаагийн барилдааны "уран барилдаан"-ы шагналыг...............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.