АТГ-ын Э.Амарбат хамт архидсан найздаа 16 удаа хутгалуулсан ч гомдолгүй хэмээн мэдүүлж байна

2011/01/09
Share |
Хүмүүс:
АТГ-ын Э.Амарбат хамт архидсан найздаа 16 удаа хутгалуулсан ч гомдолгүй хэмээн мэдүүлж байна

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байсан  Э.Амарбат өнгөрсөн долоо хоногийн  Баасан гарагийн үүрээр   найздаа хутгалуулжээ. Тэрбээр гэртээ найзтайгаа архидаж байгаад  маргалдан, биедээ 16 удаа хутгалуулсан нь энэ юм.
Тэрээр өдгөө эмнэлэгт байгаа агаад биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж.

Хачирхалтай нь  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд  Э.Амарбат  Гомдолгүй хэмээн мэдүүлсэн явдал юм.

Комиссар Э.Амарбат өмнө нь өмгөөлөгч С.Ганчимэгийг хүчиндсэн гэх хэрэгт орооцолдож, тушаал буурсан билээ.

А.Санга

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.