Хүмүүс: |
БНСУ-ын Нажу хотод амьдардаг монгол бүсгүйг тус улсын иргэн Янг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарч олныг цочирдуулсан. 24 настай монгол бүсгүйг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд болжээ.
БНСУ-ын прокурор хэрэгтэн Янгд бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөсөн ч шүүхээс гэмт хэрэгтэнд 17 жилийн хорих ял оноов. Янгд холбогдох хэргийн шүүх хуралд оролцсон шүүгч нар талийгаачийн ээж Д.Нарантуяагаас ялтанд ямар шийтгэл оноовол зохих талаар асуусан гэнэ.
Хохирогчийн ээж “Амийг амиар солино” гэж хариулсан талаар эх сурвалж хэлэв. Харин Солонгос Улс хүний эрхийг дээдэлдэг орон гэх шалтгаанаар цаазаар авах ял оноох боломжгүй гэж үзсэн бололтой.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”