Шахааных уу, чанаргүйнх үү

2011/01/10
Share |
Хүмүүс:
Шахааных уу, чанаргүйнх үү

Жилийн жилд хүйтний улиралтай давхцаад нийтийн тээврийнхэн том оврын автобусны үнийг нэмнэ гэж иргэдээ сандаргадаг уламжлал тогтчихлоо. Уул нь энэ асуудлыг шийддэг нийслэлийн нийтийн тээврийн газар гэж бий. Гэтэл том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэж эрх мэдэл бүхий газын удирдлага таван тэрбум төгрөг өг, хэрвээ өгөхгүй бол автобусны тасалбарын үнийг 100 төгрөгөөр нэмж 400 төгрөг болгоно. Хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэж сүрдүүлэх болжээ.

Өнөөдөр нийслэлд зорчигч тээврийн 26 компанийн 700 гаруй автобус шугаманд үйлчилж байгаа гэх юм билээ. Гэтэл нийслэлийн иргэд бидний зорчиж буй автобус ямар байна вэ. Зорчигчдын шаардлага хангасан автобус шугаманд явж байна уу гэдгийг аль аль талдаа мэдэж баймаар. Техникийн дэвшлийн эрин зуунд амьдарч байгаа хэр нь зузаан цантай автобусны цонх маажаад буух газраа баримжаалаад явж байгаагаа юу гэж ойлгох вэ.

Манайд анх орж ирсэн Оросын Зил-164 машиныг халаалтгүй цантаад байхаар нь цонхон дээр нь давхар шил наагаад урдахаа харж явсан түүх бий. Саяхнаас цонхон дээрээ давхар шил наачихсан автобус үзэгдэх боллоо. Бид дэвшиж байна уу, ухарч байна уу гэдгээ дээрх байдлаас мэдэрч болохоор байна.

Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудаас халаалттай дулааныг олж сууна гэвэл тэнгэрийн од шүүрэхтэй адил. Сүүлдээ автобус дулаан байх аргагүй, Монголын цаг уурын нөхцөлд тохирох автобус байхгүй гэх маягийн юм ярих болов.

Нийслэлийнхэн өнгөрсөн зууныг дуустал Орос, Чехийн автобусаар хөлөглөдөг байсан. Сунадаг улаан гэж нэрлэгдсэн гурван хаалгатай улаан автобус Улаанбаатарын гудамжийг чимдэг байсан нь саяхан. Тэр автобус хүйтэн байгаагүй. Арван хэм хүрэхгүй хүйтэрдэг Солонгост үйлдвэрлэсэн автобус Монголын цаг уурын нөхцөлд тохирохгүй гэсэн яриа байна. Тэгвэл Монголчуудын унаад дадчихсан Япон, Солонгосын суудлын тэрэг хүйтэн байх нь яасан юм бол.

Үүнд их учир байна. Манай улс хоёр жилийн өмнөөс БНСУ-аас 400 автобус оруулж ирсэн. Тэр автобуснууд нь хоёрхон жилийн дотор эдэлгээ даахгүй байнгын засвар хийлгэж, зарим нь шатсан. Инженер техникийн мэргэжилтнүүдээс Солонгос улс ийм автобус үйлдвэрлэх учиргүй. Энэ нь өөр замаар орж ирсэн байж болно. Манайд орж ирсэн энэ автобус нь ердөө л будчихсан төмөр рам, түүнийг сэлбэчихсэн шахааны автобус гэж хэлэх хүн ч байна. Хүн ам ихээр суурьшсан нийслэлд гурван хаалгатай автобус үйлчлэх учиртай гэнэ. Хоёрхон жилийн хугацаанд олонд танигдаж буй энэ автобус шахааных уу, чанар муугийнх уу гэдгээ нэгэн өдөр таниулна биз ээ.

Нийтийн тээврийн автобусанд дэлхийн стандарт гэж байдаг аж. Гэтэл автобусны суудал, бүх насныханд зориулагдсан бариул, хаалганы толь гээд бүгд стандартын бус аж. Мөн хаалга нь дэлгэгддэг байх учиртай атал зөрж гүйж түгжигддэг нь авар осол гарахад хамгийн их аюултай гэнэ. Автобусны арын тохио, тормосны гэрэл нь ардаа яваа жижиг машинуудад далдлагдахгүйгээр харагдаж байхаар дээд талдаа байрласан. Жолоочийн суудал нь бүхий л эрсдлээс хамгаалагдсан байх ба чанга яригчтай байх учиртай гэнэ. Харин манайд ирсэн энэ 400 автобус энэ шаардлагуудыг хангаагүй. Тэр бүү хэл бүх автобусны тормос нь холоос чихарсан дуу гаргадаг доголдолтой. Манайхан техникийн сэтгэлгээтэйдээ л барьж яваа аж.

Өнөөдөр нийслэлд болоод хот хоорондын нийтийн тээвэрт Солонгос улсаас хувийн ганц нэг компанийн оруулж ирсэн тохь тухтай, дулаан автобусууд үйлчилж байна аа. Харин манай засгийн газар нөгөө хэдэн татвар төлөгчдийнхөө мөнгөөр ямар янзын автобус оруулаад ирсэн юм бол доо. Нэг автобусыг чамлахааргүй үнээр авсан гэх юм билээ. Тэгтэл стандартын шаардлага хангасан шинэ загварын баталгаатай дагалдах сэлбэгтэй автобусыг Хятадаас хямдхан оруулж ирэх боломжтой гэнэ.

Ямартаа ч нийслэлийнхэн өнөөдөр 70, 80-аад онд унаж байсан автобуснуудаасаа ухраад өнгө, загвар муутайхан шар унаа хөлөглөх боллоо. Монголчууд өнгөний сонголт хийхдээ сайн гэдэг. Хуучин социализмын үед оросууд машиныхаа өнгийг гаргаж чаддаггүй зөвхөн ногоон, улаан, цэнхэр үндсэн гурван өнгө голлодог байсан удаатай. Харин манайхан сэлбэж зассан машинаа будахдаа завсрын өнгө гаргачихсаныг оросууд манайд үйлдвэрлээгүй гэсэн гэх шог яриа бий. Аливаа юманд өнгө хүртэл нөлөөлдгийг бодож үзээгүй хэрэг үү.

Автобусны үйлчилгээ эрхэлдэг нийтийн тээврийнхэн тасалбарын үнэ нэмэхээсээ өмнө цан хүүргээ арилгаж чаддаггүй юм аа гэхэд, буудал бүхэн дээр зарлаж, бууж суух зорчигчдыг сандаргалгүй соёлтойхон үйлчлээд эхэлбэл иргэд хэтэвчээ нээж л таараа.

Цаашдаа хаанахын ямар автобусаар үйлчилж байгаагаа иргэддээ таниулж баймаар юм. Хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй шахааны гэж хэлж болохоор стандартын шаардлага хангахгүй автобусаар иргэдээ жилийн жилд зутраамааргүй байна.

Н.Лхагва

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Buy Plants vs. Zombies Garden Warfare PS4 ”Good blog, where did you come up with the knowledge in this piece of content? I??m glad I found it though, ill be checking back soon to see what other articles you have.”
IP:205.204.92.168  2015-11-22 23:38:29
artificial grass ”You should take part in a contest for one of the best blogs on the web. I will recommend this site!”
IP:205.204.92.168  2015-11-22 23:43:00
Paras Geneerinen Diflucan No Rx Apteekki Oulu walki in clinics at pharmacy chains, Köp Piller Cepodem Rabatt Norrköping, [url=”https://vk.com/away.ph p?to=http://www.recofiltration .com/index.php/component/k2/it emlist/user/13369”]Köp Piller Cepodem Rabatt Norrköping[/url], https://vk.com/away.php?to=htt p://www.recofiltration.com/ind ex.php/component/k2/itemlist/u ser/13369 Köp Piller Cepodem Rabatt Norrköping,gmeyv, Inköps Generisk Glimepiride Amaryl Diabetes pills Kostnad För Drog Rabatt, [url=”http://www.awardspace. com/web-hosting-notice/403”] Inköps Generisk Glimepiride Amaryl Diabetes pills Kostnad För Drog Rabatt[/url], http://www.awardspace.com/web- hosting-notice/403 Inköps Generisk Glimepiride Amaryl Diabetes pills Kostnad För Drog Rabatt,%[[[, Beställ Online Biaxin Över Natten Apotek i Linköping, [url=”https://vk.com/away.ph p?to=http://withwholeworld.com /forum/topic/45008”]Beställ Online Biaxin Över Natten Apotek i Linköping[/url], https://vk.com/away.php?to=htt p://withwholeworld.com/forum/t opic/45008 Beställ Online Biaxin Över Natten Apotek i Linköping,vutn, Solicitar Drogas Cialis-super-active Carlsbad, [url=”http://www.tenniskreis -grossgerau.de/forum/index.php ?p=/discussion/87405/-cialis-s uper-active-generico-tadalafil -rx-farmacia-en-valencia”]So licitar Drogas Cialis-super-active Carlsbad[/url], http://www.tenniskreis-grossge rau.de/forum/index.php?p=/disc ussion/87405/-cialis-super-act ive-generico-tadalafil-rx-farm acia-en-valencia Solicitar Drogas Cialis-super-active Carlsbad,8-O, Nizoral Virkelige Indlån På Anfordring Apotek, [url=”http://markeweb.com.mx /component/k2/itemlist/user/67 646”]Nizoral Virkelige Indlån På Anfordring Apotek[/url], http://markeweb.com.mx/compone nt/k2/itemlist/user/67646 Nizoral Virkelige Indlån På Anfordring Apotek,8PPP, Où Acheter Chlorzoxazone Le Fournisseur à Charlottetown, [url=”https://vk.com/away.ph p?to=http://www.lookbackon.com /qa/?qa=84633/où-acheter-chlo rzoxazone-le-fournisseur-à-ch arlottetown”]Où Acheter Chlorzoxazone Le Fournisseur à Charlottetown[/url], https://vk.com/away.php?to=htt p://www.lookbackon.com/qa/?qa= 84633/où-acheter-chlorzoxazon e-le-fournisseur-à-charlottet own Où Acheter Chlorzoxazone Le Fournisseur à Charlottetown,kufak,
IP:91.200.12.25  2016-01-21 11:18:37
vldwkacyex enxZDZpopnbesjlsrx, [url=http://gnnhvcvztzbz.com/] gnnhvcvztzbz[/url], [link=http://bwubfangkwgf.com/ ]bwubfangkwgf[/link], http://xjehlrsyxhwt.com/
IP:46.148.30.21  2016-03-04 06:06:42
nike vapor superfly 1 At this time it sounds like Expression Engine is the best blogging platform out there right now. (from what I”ve read) Is that what you”re using on your blog? nike vapor superfly 1
IP:192.187.100.138  2016-12-26 03:03:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.