Дэвид Бэкхем өөрийн Порше машиныг онлайнаар худалдаалж байна

2011/01/10
Share |
Хүмүүс: Beckam David | 
Дэвид Бэкхем өөрийн Порше машиныг онлайнаар худалдаалж байна

Английн хөлбөмбөгчин Дэвид Бэкхем сүүлийн хоёр жил өндөр үнэтэй спорт загварын порше машинаар гангарч байсан билээ. Харин одоо уг машинаа худалдахаар шийдсэн байна.  
 
2008 онд Дэвид Бэкхем энэхүү хар өнгийн Поршег авахын тулд 100 мянган ам.доллар төлж байсан ба уг машинаа нэмж тоноглоход 50 мянган ам.доллар зарцуулж байжээ. Үүнд урд талын суудлуудыг халдаг болгож мөн суудлуудын бүрээсийг Лос Анжелес Галакси, Реал Мадрид багуудад тоглож байх үеийн дугаар болох 23-ын тоогоор чимжээ.

Энэхүү машиныг “еBay” сайт дээр Chequered Flag гэсэн төлөөлөгч дилер худалдаалж байгаа ба эхлэх үнэ нь 135 мянган ам.доллар аж. Мэдээж алдартай хүний машин учир үнэ нь цаашид өсөх болно. Chequered Flag хэлэхдээ: “Энэ бол алдартай хүний унаж байсан “алдартай машин”-ыг худалдаж авах сайхан боломж” гэж хэлсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.