"Анод" банкинаас 500 саяас дээш төгрөг зээлээд эргүүлж төлөхгүй байгаа зээлдэгчийн нэр тодорлоо

2011/01/10
Share |
Хүмүүс:
Дампуурал зарласан “Анод” банкны захирлуудад холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.  Энэ хэрэг анх  мандаж байхад  гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг “Ганц худаг”-т хорьж байлаа. “Анод”-ын захирлууд  төрийн тэргүүнээс эхлэн иргэдэд хандсан захидал илгээж, аврал, нөмөр нөөлөг хайн багагүй дуулиан тарьсан. “Анод”-оос болж Монголбанкныхан шүүхэд дуудагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга мэдүүлэг өгч, “Олон овоот”-ын лиценз Засгийн газрыг шүүхийн хаалга татахад хүргэж, хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гарган хэрэг явдал ар араасаа цувран өрнөсөөр...  Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарт Эрүүгийн хуулийн 148.4 150.3, 156.3 гэсэн зүйл ангид зааснаар буюу зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа. Харин “Анод” юунаас болж дампуурсныг хэлж өгөх эрх мэдэлтэн өнөөдрийг хүртэл олдсонгүй.

“Анод” банк хувийн банк байсан. Тиймээс хувийн хөрөнгө хаашаа урсах нь хэнд ч хамаагүй гэж зарим нь эндүүрч байгаа бололтой. “Анод” банкыг санхүүгийн хүндрэлд орсны дараахан Монголбанк  суурин төлөөлөгч томилж, төрөөс өч төчнөөн тэрбум төгрөг зарлагадсан. Тухайн үед Монголбанкны суурин төлөөлөгч С.Насанжаргал“ Харилцагчдынхаа эрх ашигт уялдуулан аль болохоор тэднийг хохироохгүй байх замыг сонгох болно. Алдагдал ихтэй болохоор хувийн болон гадаадын байгууллагууд анхаарахгүй. Төрөөс 100 гаруй тэрбум төгрөгийг хадгаламж эзэмшигчдэд олгосон цаашид ч олгох болно. Тэр хөрөнгийг төр хэрэглэгчдийн татвараас олгосон болохоор буцаан авах юм. Тийм болохоор үйл ажиллагаа нь дахин сэргэж хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулж, олгосон төсвийг төрд буцаан төлнө” хэмээн мэдэгдэж байлаа.

Харамсалтай нь “Анод” банк дампуурч, төр 100 гаруй тэрбум төгрөгөөр хохироод байгаа. “Анод”-оос их хэмжээний мөнгө зээлсэн баячуудын өрийг татвар төлөгчдийн халааснаас цуглуулсан мөнгөөр хааж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Мэдээж “Анод”-ын хэрэг замхран алга болох нь зөвхөн зээлдэгч нарт л ашигтай. Энэ банкны өр зээлийг барагдуулах ажил тийм ч урагштай биш байна. Хамгийн сүүлд 2010 оны есдүгээр сарын 30-ны өдөр тус банкны зээлдэгчдийн судлагааг шинэчлэн гаргажээ. “Анод” банкинд 2908 зээлдэгч 122.197.742.739.9 тэрбум төгрөгийн өртэй байна. Энэ зээлийн 103 тэрбум төгрөгийг 100 гаруйхан хүн хувааж авчээ.

"Өдрийн шуудан"

 

Зээлдэгчийн төрөл

Давхардсан зээлийн тоо

Нийт зээлийн дүн

Эзлэх хувь

Хувь нийлүүлэгчид, тэдгээртэй холбоотой этгээдүүдийн авсан зээл

 53

48.747.846.080.49

нийт зээлийн 39 хувь

“Инвекс” ХХК болон холбогдох этгээдийн зээл

 2

4.531.594.824.04

Нийт зээлийн 3.7 хувь

“Монгол газар” ХХК

8

11.679.041.865.77.

Нийт зээлийн 9.6 хувь

Замын компаниудад олгосон зээл

12

17.900.373.818.65

Нийт зээлийн 14.6 хувь

Бизнесийн зээл

2249

31.402.695.855.37

Нийт зээлийн 25.7 хувь

Төслийн зээл

167

2.160.894.780.82

Нийт зээлийн 1.8 хувь

Орон сууцны зээл

237

3.737.750.488.78

Нийт зээлийн 3.1 хувь

Ажилтнууддаа олгосон зээл

168

1.685.805.866.64

Нийт зээлийн 1.4 хувь

Зээлдэгч нас барсан, шоронд орсон

21

351.739.199.35

Нийт зээлийн 0.3хувь

  

“Анод” банкинд 500 саяас дээш төгрөгийн өртэй зээлдэгч нарын судлагаа
2010.09.30-ны өдрийн байдлаар

Зээлдэгчийн нэр

Зээлийн үлдэгдэл

Зээлийн ангилал

“Стардевелопмент” ХХК

5.302.176.498.58

Муу

“Очиртөв”ХХК

4.199.899.509.71

Муу

“Жи Энд Юу Голд”ХХК

3.861.664.100.00

Муу

“Улбаа” ХХК

3.858.290.000.00

Муу

“Шарихэрд”ХХК

3.499.797.001.04

Муу

“Санд”ХХК

3.358.146.646.75

Муу

“Монголгазар”ХХК

3.120.197.257.97

Муу

“Дээж-Овоо”ХХК

3.011.731.638.31

Муу

“Сити такси”ХХК

2.999.603.794.05

Эргэлзээтэй

“Мон сити”ХХК

2.831.075.857.21

Эргэлзээтэй

“Эм Энд Жи констрашн” ХХК

2.499.769.648.44

Муу

“Аэромонголия”ХХК

2.460.470.508.35

Муу

Иргэн Цогзолмаа

2.385.751.122.63

Муу

“Аэромонголия”ХХК

1.900.137.132.30

Муу

“Смарт инт систем” ХХК

1.804.040.702.77

Муу

“Ай Ти Зэт” ХХК

1.730.116.663.00

Муу

“Шарын гол” ХК

1.723.267.00.00

Муу

“Уянга болор” ХХК

1.642.778.461.02

Муу

“Комитсервис” ХХК

1.641.425.600.00

Муу

“Уянга болор” ХХК

1.1.434.352.456.02

Муу

“Гацуурт” ХХК

1.400.000.000.00

Муу

“Ар Пи Эм”ХХК

1.349.701.233.75

Муу

“Тас петролиум”ХХК

1.324.934.734.35

Муу

“Жи Энд Юу Голд”

1.300.000.000.00

Муу

Их барилга төсөл

1.291.679.886.75

Муу

“Смарт инт систем” ХХК

1.1.233.062.804.82

Муу

“Шивээговь флюрит” ХХК

1.226.934.363.34

Муу

“Дээд цэг” ХХК

1.200.000.000.00

Муу

“Сэквоя” ХХК

1.199.969.037.00

Муу

“Мон форте”ХХК

1.162.866.139.51

Муу

“Хотын зам” ХХК

1.109.429.698.57

Муу

“Си Эйч Эм Жи Ай”

1.031.797.832.00

Муу

“Тас петролиум”ХХК

1.1.021.324.583.33

Муу

“Улбаа” ХХК

997.000.000.000.00

Муу

“Гүнтөгөл” ХХК

996.954.243.57

Муу

“Сэквоя” ХХК

994.639.700.00

Муу

“Дээд цэг” ХХК

766.487.827.00

Муу

“Тодмонгол” ХХК

728.703.983.00

Муу

“Гацуурт” ХХК

698.312.927.74

Муу

“Шивээговь флюрит” ХХК

657.000.000.00

Муу

“Си Эф Си групп” ХХК

632.437.084.24

Эргэлзээтэй

Болдбаатарын Чойжамц

630.190.125.56

Муу

“Коуль дизель монголия” ХХК

611.624.879.71

Муу

“Шинэ торгон монгол” ХХК

602.094.826.90

Муу

“Улбаа” ХХК

560.000.000.000

Муу

“ЭХБУ трест” ХК

533.906.292.00

Муу

Довчинжавын Отгонбилэг

1.100.000.000.00

Муу

“Жи Энд Юу Голд”ХХК

500.000.000

Муу

"Өдрийн шуудан" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.