Хувьсал продакшны продюссер Г.Цоггэрэл: Япончууд Асашёорюү Д.Дагвадоржийг маань яг л эзэн хаан шигээ шүтдэг юм билээ

2008/04/25
Share |
Хүмүүс:
Хувьсал продакшны продюссер Г.Цоггэрэл: Япончууд Асашёорюү Д.Дагвадоржийг маань яг л эзэн хаан шигээ шүтдэг юм билээ

Хувьсал продакшны продюссер Г.Цоггэрэл өнгөрсөн гуравдугаар сард арлын Япон орныг зориод иржээ. Ингээд түүний явсан газрын сонин хачнаас дуулгая. -Их аварга Д.Дагвадоржийг цолоо бататгасан гуравдугаар сарын барилдааных нь үеэр та очиж уулзан сэтгэл санаагаар дэмжиж байгаад ирсэн гэж сонссон. Явсан хүнээс сонин сонсоё?
-Хувьсал продакшн хулгана жилийн хамгийн анхны уран бүтээл болох Ш.Гүрбазарын зохиол “Би амьдралд хайртай” жүжгээ амжилттай тавьсан. Ингээд түүний дараахан би Япон руу урлагийн болон бизнесийн ажлаар явах далимдаа гуравдугаар сарын башёгийн сүүлийн гурван барилдааныг үзсэн. Тэнд хариуцлагатай байх, хүнийг хүндэтгэх, жудагтай байх гэдэг асуудал дээд хэмжээнд очсон газар юм. Жишээ нь, дэлгүүрээр ороод гарахад бидний барааг тасартал худалдагч нар нь араас бөхийгөөд л зогсож байдаг. Энэ байдлыг хараад надад нэгэн эрдэмтний хэлсэн “цаг хугацаа тэвчээрийг хүлээж чадсан хүнийг л ухаантай хүн гэдэг” гэсэн уг санаанд өөрийн эрхгүй бууж байлаа. МУГТ, Японы агуу их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг Япон орны ард түмэн үнэхээр шүтэж биширдэг юм байна. Бид их эзэн Чингис хаанаа шүтдэгтэй яг нэгэн адил Японы ард түмэн манай Д. Дагвадорж аваргыг шүтэн биширч байна билээ. Тэр үед хөндлөнгөөс нь харж байсан надад Монголын хаан ирчихээд тэд хүндэтгэл үзүүлж байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн. Үнэхээр сайхан юм билээ. Хүний сэтгэл хөдөлж, бүүр нэг огших гэж байдаг даа. Надад төдийгүй тэнд байсан бүх монголчуудад аварга болж байгааг нь хараад тийм мэдрэмж төрсөн болов уу. Сэтгэл хөдлөөд өөрийн эрхгүй нулимс унагачихсан сууж байсан. Мөн япончуудын тэр их хүндлэлийг хараад манай ард түмэн ч гэсэн хүнийг биширвэл биширсэн шиг биширч, хүндэтгэсэн шиг хүндэтгэчихдэг сэтгэлийн агуу хаттай байгаасай даа гэж бодсон шүү.
-Яг орчинд нь ороод байж байхад их аваргын бусад Монгол бөхчүүдтэйгээ харьцаж байгаа харьцаа нь ямархуу байдалтай байна вэ. Ер нь сумод байгаа монголчууд ямархуу амьдарч байна?
-Тэнд байгаа бүх Монгол сумочид хоорондоо үнэхээр эвтэй найртай байж их үйлсийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэж чадсан юм билээ. Мөн Асашёорюү аварга ч тэднийхээ сэтгэлийг нэгтгэн зангидаж, үргэлж сайн сайхан байлгахын төлөө бүхнийг хийдэг нь харагдаж байсан. Аваргын хэлж ярьж байгаа болон хийж байгаа үйлдэл бүрээс маш их эх оронч сэтгэлгээтэй нь шууд мэдрэгдэж байна билээ. Гэтэл бидний дунд би эх оронч сэтгэлтэй гэж байнга ярьдаг, тийм зорилготой мөртлөө юу ч хийдэггүй хүмүүс хэдэн зуун мянгаараа байна шүү дээ. Мөн түүнийг аварга болоход манай сумочид нэг дор цуглацгаасан. Тэр үед аварга бүгдийг нь уйлуулж, хөгжөөж наргиулж чадаж байна лээ. Тэр байдлыг нь хараад би “та үнэхээр надаас илүү хорчин, найруулагч юмаа” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тархи толгой нь бүрэн задарчихсан жүжигчин шиг л сэтгэлгээтэй юм байна гэж бодогдсон. Би энэ бүхнийг хий магтах гэж яриагүй гэдгийг ойлгоорой. Зүгээр л хоёр хоног хамт байж нүдээр үзсэн, сэтгэлд бодогдсоноо та бүхэнтэй хуваалцаж байгаа юм шүү. Ер нь би угаасаа өөрийнхөө жүжгийг ч гэсэн эхний тоглолтыг хараад л таалагдаагүй бол юу ч ярьдаггүй. Харин үнэхээр гоё байвал онгирч ярьдаг. Тийм болохоор башё үзээд хөөрсөн, онгирсон сэтгэлээ л хуваалцаж байгаа юм.
-Хүний нутагт амжилт олохоор явсан сумочдыг маань хоорондоо хэсэг бүлгээрээ фракц болоод хуваагдчихсан байдаг тухай ч яриа гардаг?
-Энэ асуудалд бидний цөөхөн монголчууд маш ухаалаг хандах ёстой. Тэнд маш хүнд бэлтгэл сургуулилт хийн эх орныхоо нэрийг гаргахаар зүтгэж байгаа цөөхөн хэдхэн сумочдын маань дундуур зүгээр л хөндлөнгийн хэн нэгэн хар муур гүйлгэх нь тэдэнд өөрсдөд нь их хэцүү байдаг гэж хоол идэнгээ ярьцгааж байсан. Манай монголчууд дээшээ гарч байгаа нэгэндээ атаархаад байдаг. Битгий ийм увайгүй байдал гаргаасай л гэж хүсэх байна. Сайн сайхан явж байгаа хүн дээр очоод тэр чамайг тэгж байна лээ гэж худлаа ярьдаг. Өнөөдөр эцсийн эцэст Японы сумочдоос дээрээсээ дөрөвт бичигдэж байгаа тэр сайхан хүнийхээ зүгээр л амжилтаар нь бахархаад, улам дээшээ яваасай гээд дэмжээд сууж байх учиртай л баймаар юм. Япончууд өнөөдөр Асашёорюүг 32 түрүүлчихвэл л оргилд хүрнэ гээд дотроо айгаад сууцгааж байгаа шүү дээ. Үндэснийх нь спортын оргилд гадны хүн хүрнэ гэдэг бол тэдний хувьд аймшигтай асуудал биз.
-Сая барилдах эрхээ хасуулаад Монголдоо хэсэг байхад Японы хэвлэл мэдээлэл тэр чигээрээ бүх хүчээ хаян энд ажилласан. Түүнтэй уулзахад сэтгэл санааных нь байдал ажиглагдсан байх?
-Хоёр cap хорионд байхад түүнд үнэхээр хүнд байсан байх. 22 дараалан давсан өөрийнхөө аваргын амжилтыг эвдчих нь гэж зүрх нь шимширч байсан хүмүүс хоёр cap барилдах эрхийг нь хасч хойшлуулсан. Сэтгэл санаагаар унагах гэж оролдсон. Гэтэл манай монголчууд хамт тэднийг дагаад хөөрч, хамт доошоо хийгээд эхэлсэн. Хүн нэрээ тогос өдөө гэгчээр монголчууд маань их аваргаа уг нь хамгаалах ёстой биз. Ахыг нь хүн зодож байхад ахыгаа өмөөрөөд дүү нь зодолддог л биз дээ. О.Дашбалбар гуайн “амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ” гэсэн агуу үг ч байдаг. Өнөөдөр Д.Дагвадорж аварга Япон хүнтэй суучихаагүй, жинхэнэ Монгол ген, Монгол цусаа цэвэр ариунаар нь байлгахын төлөө л тэмцэж байгаа хүн. Иймээс Монголын ард түмэн дэмжих ёстой. Гэхдээ би хөрөнгө мөнгөөр дэмжиж тэтгэ гэж байгаа юм биш. Битгий муу үгээр түүний урам зоригийг мохоо, дандаа сайн угээр магтаж урам зориг хайрла л гэж байгаа юм. Бид чинь сайхан сайхан тамирчдаа урам хайрлаагүйгээсээ болоод алдсан гашуун түүхтэй шүү гэдгээ байнга санах хэрэгтэй. Тэнгэрлэг монголчууд дэлхий дахинд нэрээ дуурсган хийморлиг байх ёстой.
-Та Д.Дагвадоржийг хувь хүнийх нь талаас найруулагч хүний хувьд задлан дүгнэвэл?
-Д.Дагвадорж бол ерөөсөө Монголын ард түмний эх оронч хүү. Шударга, омголон, цайлган цагаахан, агуу мэдрэмжтэй л хүн гэж би дүгнэх юм билээ. Омголон гэдгийг би бахархах үүднээс хэлж байгаа юм шүү. Тэр омголон зан байхгүй бол тэр эмоци, тэр их хүч гарахгүй. Монголын ард түмнээс маань илүү Японы ард түмэн бүр тэр хүнд сөхрөн хүндэтгэл үзүүлдгийг би нүдээрээ харсан. Жинхэнэ эзэн хаан шигээ хандан хөлөөс нь адис авч, мөргөж байгаа ч хүн харагдсан. Хамт нэг ширээнд суухдаа Японы тэр том том сумочид бөхийж хүндэтгэл үзүүлээд аваргыг гараараа даллангуут сая суудаг юм билээ. Үүнийг хөндлөнгөөс харахад үнэхээр гоё. Цаанаа тухайн орны үндэсний спортын хатуу ёс жаяг байна. Аварга ч бас тэр том нэр хүндийг олж авахын тулд зовсон л байж таараа. Тэгээд нэр хүнддээ хүрэнгүүтээ өнөөх нэр хүндээ хамгаалах нь бас л эргээд зовлон болдог байхгүй юу. Бас их аварга Асашёорюу Д.Дагвадорж маш шударга зантай юм билээ. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шууд л тухайн хүнийхээ улаан нүүрэн дээр хэлээд тавьчихдаг. Үнэхээр ядарсан хүнийг үнэн сэтгэлээсээ ойлгон хажуудаа авч бүр хүндэтгэж харьцаж байгаа нь харагдсан. Энэ бол эр хүнд байх сайхан чанар.
-Түүнээс тусламж хүссэн хүмүүс Монголоос их ханддаг байх?
-Сая Ганбаатар арслангийн хүүг хэлний бэлтгэлтэй нь сумогийн дэвжээнд оруулах бүх асуудлыг өөрөө гардан зохион байгуулаад төлбөрийг нь 100 хувь өөрийнхөө фэн өвгөнөөр даалгаж байна билээ. Ганцхан тэр байдлыг нь хараад л би үнэхээр их бахархсан. Тэр 14 настай хүүг эндээс аваачиж өөрийнхөө дэвжээний бөхөөр бэлдэж байна. Зардлыг нь даасан тэр Япон өвгөн аваргаа тань шиг их аварга төрнө гэдэгт найдаж байна гэж хэлж байсан. Одоо Монгол башё нэртэй том барилдааныг наймдугаар сарын 24-нөөс 29-ний хооронд Асашёорюү аварга зохион байгуулах гэж байна. Энэ бол Азидаа төдийгүй дэлхийд Монголын нэрийг гаргах үйл явдал болно. Зурагтаар л харж байдаг Японы их бөхчүүд амьдаараа манай эх оронд анх удаа нэг дор бөөнөөрөө ирнэ. Иймээс манай ард иргэд бүгдээрээ сэтгэл гарган дэмжээрэй гэж уриалах байна.

Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Могоча купить Снег где купить гашиш ÐšÐ¸ÑÐµÐ»Ñ‘Ð²Ñ Ðº купить Белый создать электроР½Ð½ÑƒÑŽ почту без номера телефонР° Дк дружба энгельс Ð¾Ñ„Ð¸Ñ†Ð¸Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ сайт кружки Старые Дороги купить Кока Сурск купить иней магазин амфетамР¸Ð½ Тайшет купить Снег КарабанР¾Ð²Ð¾ купить Шмыг скан птс 777 rc biz соль КурчатоР² купить ускоритРµÐ»ÑŒ НаркотиРºÐ¸ в египте сайт legalrc biz Купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы АпрелевРºÐ° Экстази сердца КуровскР¾Ðµ купить Пыль Как Ð³Ð¾Ñ‚Ð¾Ð²Ð¸Ñ‚Ñ Œ фен в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … форум нейролеР¿Ñ‚Ð¸ÐºÐ¸ спайс купить в омске легалка екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ скачать обход закладкР° москва героин ЗакладкР¸ гашиш в Кашире фильков олег геннадьРµÐ²Ð¸Ñ‡ фскн ПервомаР¹ÑÐº купить крек Шаркс-Бе
IP:141.101.132.227  2018-05-03 16:04:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.