Арслангийн энтэй гарьдаа дурсахуй

2011/01/17
Share |
Хүмүүс:
Арслангийн энтэй гарьдаа дурсахуй

Хотлыг цэнгүүлсэн наадмын дуулиан намжаагүй л байна. Олон жил үерхэн нөхөрлөж явсан Их бөх ах маань тэнгэрт халиад удаагүй үе үе зүүдэнд үзэгдэж сэтгэлд бодогддог. Нэртэй хүний зүстэй хүү нээрээ чи баатар хүн шүү гэдэг шиг аварга бөхийн үсэрсэн цус, тасарсан мах та байжээ. Дархан аварга Дамдингийн Баяраа 70-80 оны үед төрийн наадмын дэвжээнд идэр хүчтэнүүдтэй хөлс урсган барилдаж хэн дуртай бөхийн аваад байдаггүй начин, заан, гарьд цолыг дараалан хүртсэн арслангийн энтэй хүчтэн. Хэрвээ ид үедээ бөхийн чөлөөт барилдаанаар барилдаж жин хасаагүй бол аварга болох магадлал өндөр байсан бөх.

1979 оны наадмаар юмсан тэр үед миний бөхийн багш Д.Нэгдэл улсын начин цол хүртэх үеэр Д.Баяраа ах маань уран барилдаант улсын аварга Ч.Бээжингээр тав давж улсын цолны эгнээнд багтсан сан. Энэ цаг мөчөөс хойш насан элтэл нь би нөхөрлөж найзалж ах гэж хүндэлж явжээ. Бид хоёр 1980 оны олон улсын бөхийн чөлөөт барилдааны “Интернационал” тэмцээний үеэр “Баянгол” зочид буудалд 10 давхрын нэг өрөөнд улсын начин А.Норов ахын хамт байрлаж байлаа. Би энэ үед залуучуудын улсын аваргаас самбо бөхөөр медаль авчихсан өөрийгөө их л том бөхөд тооцож явсан үе л дээ.

Спортын төв ордны хоёр давхрын бөхийн бэлтгэлийн зааланд бэлтгэл хийнэ. Заалны зүүн буланд ганцхан хүчний аппараттай Баяраа ах маань тэр хүчний дасгалын хэрэгслийг бүрэн ашиглаж дөрвөн мөч тэр дундаа хоёр шуундаа бяртай болсон гэж би боддог. Бэлтгэлийг үнэн голоосоо хүч шавхан хийнэ. Багш 100 суниагаарай гэсэн бол 150 суниах жишээтэй кросс, спорт тоглоомд эрэмгий барилдах учраа бөхөө хоёр шууны бяраар буулгаж авна. Дархан суйлаа мэхэнд нь нэг орсон бөх унаж л таарна.

1987 оны намар Хэнтий аймгийн Өндөр хаан хотод болсон намын бага хурлын төлөөлөгчдөд зориулсан үндэсний бөхийн барилдаанд хотоос тэр үед улсын начин байсан Д.Баяраа цэргийн арслан байсан одоо улсын начин П.Эрдэнэбаяр бид гурав уригдан очиж барилдсан. Энэ үеэр гурван удаа барилдаан зохиогдож эхний хоёр нь Баяраа, Эрдэнэбаяр хоёр маань түрүүлж би дөрөвт үлдсэн юм. Маргаашын барилдаан болохын өмнө Д.Баяраа ах хотоос гурвуулаа ирчихээд хоёр нь түрүүлээд нэг нь түрүүлэхгүй буцах эвгүй байна гэхээр маргаашийн барилдаанд айхтар бөхчүүдийг нь бид хоёр амлаад хаячихъя чи түрүүл гэдэг байгаа. Би хэллээ хүн итгэхгүй байхаа больё гэхэд Зүгээр зүгээр Хэнтийд нэг түрүүлж байлаа гэж ярьж байхгүй юу гээд наг наг инээж байна.

Дотроо бол би дуртай л байв. Ингээд маргааш нь барилдлаа. Баяраа ах аймгийн арслан Болдбаатар Болд-Эрдэнэ хоёрыг амлаад хаячихлаа. Би улсын начин А.Норов, Д.Баяраа, П.Эрдэнэбаяр нартай дөрөвт үлдэв. Намайг Норов ах авч нөгөө хоёр маань тунаж би түрүүлж Баяраа ах үзүүрлэж их баяртай дипломат цүнх халуун саваар шагнуулав. Тэгсэн хэрэг бишдлээ............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.