МАН-ын ”мэх” аваргыг айлгав

2011/01/19
Share |
МАН-ын ”мэх” аваргыг айлгав

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймаг руу хөлгийн жолоо сунгажээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Төв аймагт явсан юм сан. Ингэхэд аварга маань нээрээ яагаад энд, тэндгүй давхиад нийслэлд тогтохгүй яваа юм бол?

Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг эзгүй үед намынхаа удирдлагад хандсан хатуухан шүүмжлэл өрнүүлж, улмаар ил захидал бичиж бужигнуулсан аварга үйл явдлын халуун цэгээс тойрч давхиад явна уу даа?

МАН-ыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гишүүн Ц.Шинэбаярын эсрэг намын дайралтыг буруутгаж, бас Оюутолгойн гэрээг Монголын талд ашиггүй шийдлээр байгуулсныг шүүмжилсэн Б.Бат-Эрдэнэ, Э.Мөнх-Очир, Ц.Даваасүрэн, Б.Тэрбишдагва нарын гишүүдийг намын удирдлагууд нь энэ өдрүүдэд ээлж дараалан зэмлэж, сүрдүүлж байна. Энэ байдлаас болоод Б.Бат-Эрдэнэ аварга маань хүртэл айхгүй ч аягүйцнэ гэгчээр халгаж гүйгээд байгаа бололтой. Цагийг эзэлсэн их аварга, монгол бөхийн дэвжээнээ нэгэн үеийг ганцаараа эзэгнэж явсан аваргыг хүртэл барьц өгөхгүй халгатал нь айлгадаг МАН-ын “уурга урт, хуйв уужим” юм даа гэж хөндлөнгөөс харсан хүнд бодогдохоор байна шүү.

З.ГИЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.