МУ-ын заан Ц.Баярсайхан: Бөх болно гэдэг бурханы хишиг, эр хүний бахархал юм шүү дээ

2011/01/19
Share |
Хүмүүс:
МУ-ын заан Ц.Баярсайхан: Бөх болно гэдэг бурханы хишиг, эр хүний бахархал юм шүү дээ

Төрийнхөө их баяр наадамд 8 удаа шөвгөрсөн, чөлөөт бехийн тамирчнаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүртэл ажилласан, сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнээс 9 медалийг эх орондоо авчирсан , 1964 оны луу жилтнүүдийн нэг, Есөн туг клубыг олон жил удирдаж яваа, хоёр хүү нь жүдо бехөөр барилддаг, мөн саяхан МҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогдон, “Сүлд” спорт хорооны даргаар томилогдон ажиллаж эхлээд байгаа гээд Баярсайхан зааны тухай хүмүүсийн мэддэг бас мэдэж амжаагүй бүхий л зүйлийн талаар хүргэхээр заантай уулзаж ярилцав. 

-Юуны өмнө МҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогдсонд тань баяр хүргье. Шинэ ажлынхаа талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-За баярлалаа. Би 1990 онд бөхийн холбоо байгуулагдсанаас хойш болсон 6 их эеэс завсаргүй 6 удаа Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Залуу ид барилдаж байх үедээ бол бөхийн холбооныхоо ажилд тийм их гүн оролцож байсангүй ээ. Зах зээлд шилжиж байх хүнд үед үүсэн байгуулагдсан холбоондоо, холбооныхоо хоёр тэргүүнд манай бөхчүүд баярлаж явах учиртай юм. Монгол улсад байгуулагдсан анхны холбоо бол МҮБХ гэж хэлж болно. 

Одоо манайд нийтдээ 64 холбоо байдаг юм байна. Тэрний эх үүсвэр нь манай бөхийн холбоо, хоёр тэргүүний маань хийсэн ажлын үр дүн гэж боддог. Бөхчүүд яаж хуралдаж чаддаг, хөгжлийнхөө төлөө яаж эвлэлдэн нэгдэж чаддаг зэрэг бол наад захын жишээ юм. Эрт дээр үеэс уламжилж ирсэн зүйлээ энэ зах зээлийн нийгэмд хамгийн чадварлагаар авч яваа холбоо бол манай бөхийн холбоо юм шүү дээ. Мөн манай холбооны дүрэм бол хамгийн мундаг дүрэм гэж би боддог. Яагаад гэвэл энэ дүрэмд холбоо ямар байх ёстой, бөхчүүд ямар ёс жаягтай байх ёстой гээд бүх зүйлийг цогцоор нь багтааж өгсөн онцлогтой. Миний хувьд бараг 20 жил Цэцдийн зөвлөлийн гишүүн байлаа. Харин саяын 6-р их эеэр Тэргүүлэгчээр сонгогдлоо. Сүүлийн үед барилдахаа болиод бөхийн залгамж халаа бэлдэх талаар цөөнгүй жил ажиллаж байгаа. Тийм болохоор холбоотойгоо хамтран бөхийнхөө төлөө хийх зүйл их байна. Мөн тэргүүлэгчээр сонгогдсондоо баяртай байгаа. 

-Тэргүүлэгчид дор бүрнээ өөр өөрийн гэсэн үндсэн чиглэлтэй ажиллах юм билээ. Таны хувьд аль чиглэлийг хариуцаж аваад байгаа вэ?
-Тэргүүлэгчид маань саяхан эхний хуралдаанаа хийсэн. Энэ хуралдаан дээр тэргүүлэгчдэд хариуцан ажиллах ажлын чиг өгсөн. Миний хувьд ерөнхийдөө нийтийн монгол бөх талаа хариуцахаар боллоо. 

Үүний тулд монголынхоо төмөр замтайгаа нийлж бөхийн спортод элэгтэй, барилдах дуртай залуучуудаа дэмжин сайхан ажлууд зохион байгуулна. Барилдаж үзээгүй монгол эр хүн байхгүй. Тэр битгий хэл монгол эмэгтэйчүүд маань яаж барилддагийн гайхамшгийг харуулж байгаа шүү дээ. Тийм болохоор монгол эр хүн болгон барилддаг байгаасай гэсэн сэтгэлээр нийтийн монгол бөхөө хөгжүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллах болно. Үндэсний бөх бол бидний цусанд байгаа зүйл. Цусанд нь шингэчихсэн зүйлийг хөгжүүлэхэд амархан. Нөгөө талаар эр хүнболгон барилдаад үзнэ гэдэг чинь сэтгэл их өөр болно, ёс ажягаа мэддэг болно, гараа дэвээ мэддэг болно. Гаднаас харснаас биеэр хийж үзэх нь их өөр шүү дээ. Наад зах нь бие биенээ хүндэлдэг болно. Ёс суртахуун, ёс жаягаа мэддэг болно, эр хүн гэдэг чинь ийм байх учиртай юм байна гээд олон зүйлийг монгол бөхөөс мэдэрдэг юм. 

-Бас өрхийн тэргүүн болоход нь, аав болоход нь сайнаар нөлөөлнө биз?
-Тэгэлгүй яахав. Аав хүн бол үнэхээрийн том ноён нуруу. Аав хүчирхэг байх үр хүүхдийн бахархал. Хүүхэд болгон миний аав бүгдийг чаддаг гэж бодон ааваасаа л үлгэр дуурайл авдаг. Бөх барилдаад үзсэн эр хүн их өөр болох байх гэж бодож байна. Тийм болохоор ноён нуруутай өрхийн тэргүүн, сайн эцэг байхын төлөө залуучууд дэмжих байх, тэдэнд зөв талаас нь ойлгуулахын төлөө бид ч хичээж ажиллах болно. 

-Та өөрөө олон жил бөхийн дэвжээнд хөлс хөдөлмөрөө зориулж барилдсан. Бөхийнхөө зовлон жаргалыг сайн мэднэ. Тэгэхээр бөхчүүдтэйгээ нэлээд тулж ажиллах үүрэг хариуцлага ирж байна уу?
-Аа, тэгж байна. Ер нь бол монгол эрчүүдтэй тулж ажиллах боллоо гэсэн үг л дээ. Есөн туг клубээ олон жил дасгалжууллаа, чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Бөх хүн бөхөөсөө л төрдөг гэдгийг мэднэ. Энэ нь бөхчүүд бие биенээ хүндэлдэг, бие биенээ дэмжиж явдаг гэсэн үг шүү дээ. Тийм учраас нийтийн монгол бөхөөр барилдсан эрчүүд маань бусдыг хүндэлдэг, ёс жаягаа мэддэг, дэг дараатай, давсан нь тахимаа авдаг, унасан нь тахимаа өгөх гээд үйлдэл бүр нь өөртөө итгэх итгэл төрүүлэх, монгол эр хүн ийм бадрангуй, ийм эрч хүчтэй юм аа гэдгийг ойлгуулах байх аа. 

-Есөн туг дэвжээ гэхээр та л хамгийн түрүүнд санаанд буудаг. Та олон жил энэ дэвжээг авч яваа. Анх хэзээ энэ клубтэй холбогдож байв. Тэр түүхээсээ хуучилвал…?............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.