Хүмүүс: Ч Ундрал | |
- Сайн байна уу.Шинэ алба ямар байна.Их завгүй байдаг бололтой?
- Шинэ ажлаа хүлээж аваад нэлээд ажил ихтэй байна. Гэхдээ би жүжигчин мэргэжилтэйгээс гадна энэ чиглэлээр өмнө нь ажиллаж байсан учраас ачаалал харьцангуй бага байна гэж хэлж болно.Гэхдээ л уйдах завгүй явна. /инээв.сур/
- Уйдах завгүй энэ их ажлын хажуугаар хүүхэддээ анхаарал тавих цаг хугацаа гаргах юмуу?
- Аль болох ажил хөдөлмөрөө зохицуулаад хүүхэдтэйгээ хамт байхыгхичээж байна. Манай хүү цэцэрлэгт явдаг. Ажил ихтэй үеэр ээжүүд маань харж өгч тусалдаг. Бас хардаг эгч нар нь байгаа.
- Эгч гэснээс та олон найзтай юу. Ер нь ямар найз үнэнч байж чадах бол?
- Багаасаа үерхсэн найзууд л үнэнч байж чаддаг байх. Надад багаасаа нөхөрлөсөн хэдэн найз бий. Гэхдээ тэднээс дутахааргүй сайн найзууд ч байдаг шүү.
- Найз нөхдөд шалгуур тавих нь зөв үү?
- Би найз нөхөддөө шалгуур тавъя гэж боддоггүй. Надтай хэн чин сэтгэлээсээ нээлттэй харьцаж байна тэр хүнийг би найзаа гэж боддог.
- Тө өөрийгөө ямар зан ааштай гэж дүгнэдэг вэ?
- Хүмүүс намайг их хурц зантай гэж боддог гэсэн. Үнэндээ би өөрийгөө зөөлөн зантай гэж дүгнэдэг шүү. /инээв.сур/
- Эмэгтэй хүн бүрт байх ёстой хамгийн эрхэм зан чанарыг юу байгаасай гэж боддог вэ?
- Эмэгтэйчүүд маань хүнийг хайрлаж чадах нинжин сэтгэлтэй байх ёстой. Үүнийг би ээж болсноосоо хойш илүүтэй их мэдэрч байгаа.
- Б.Баатар найруулагчтай анх хэрхэн танилцаж байв. Тэр үеэ эргэн дурсвал...?
- Бидний аль аль нь уран бүтээлийн карьер хөөгөөгүй байхдаа танилцаж байсан. Гэхдээ уран бүтээл дээр танилцсан гэж болно. Баатараа маань клип хийж, би уг клипд тоглосон юм.
- Нууц биш бол таны араас хэр удаан гүйсэн бэ?
- Би нэг их гуйлгаагүй. Бие биенийхээ сэтгэлийг ойлгоод л үерхэж эхэлсэн. Анх танилцахад манай Баатараа хувь хүн талаасаа надад их таалагдсан.
- Хамгийн сайхан болзоо чинь хэзээ байсан бэ?
- Багадаа нэг хөвгүүнтэй Сүхбаатарын талбай дээр анх болзож байсан юм. Тэр л их дурсамжтай санагддаг. Надад рольк унахыг зааж, бид анхны болзоогоо өдөржин талбай дээр тоглож өнгөрүүлж байсан. /инээв.сур/
- Та ямар стилиэр хувцаслах дуртай вэ?
- Нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлж, эрхэлсэн ажилтай учраас ажил мэргэжлийнхээ онцлогт тааруулан хувцаслах хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө ажилд тохируулж албаны хувцаслаж байна. Ер нь урлагийн хүмүүсийн хувцаслалт янз бүрээр хувирдаг. Ерөнхийдөө найз нөхөдтэйгээ уулзах үедээ би хипи маягаар хувцаслах дуртай.
- Гоо сайхны ямар салоноор үйлчлүүлж байна.Урлагийнхан ихэнхдээ MATRIX салоны үйлчлүүлэгчид байдаг?
- Тийм ээ. Би үсээ мөн MATRIX салоноор янзлуулдаг. Олон жил үйлчлүүлсэн болохоор тэд миний хүсэл сонирхлыг бараг харцнаас минь ойлгож, санаанд нийцэхүйц сайхан янзалж өгдөг. Гоо сайхны салоны тухайд “UB Beauty” салоноор сүүлийн хоёр жил үйлчүүлж байна.
- Гоо сайханд нэг удаа орохдоо хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
- Ихэнх нь надад үнэгүй үйлчилдэг. /инээв.сур/ Мөнгөн хэлбэрээр биш ч бартераар үйлчилгээг нь авдаг. Ойрд ажлын их стресстэй байгаа учраас өчигдөрхөн салоноор үйлчлүүлсэн.
- Нийгэм бухимдалтай байгаа болохоор урлагийнхан гэлтгүйихэнх хүмүүс стресст орж байна. Харин та стрессээ яажтайлдаг вэ?
- Ямар ч эх хүн үр хүүхдээ хараад маш сайхан зүйл мэдэрдэг байх. Орой ажлаас ядраад гэрт ирэхэд өөдөөс гүйгээд ирэх “шингэн шар” царайг хараад өөрийн эрхгүй сэтгэл сэргээд явчихдаг юм.
- Ойрын хугацаанд хүүгээ дүүтэй болгох төлөвлөгөө байгаа юу?
- Дараагийнхаа кинонд тоглосны дараа хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаа. Эмэгтэй хүн төрснийхөө дараа кинонд тоглоход их ачаалалтай байхаас гадна жин хаяхад ч хэцүү юм байна лээ.
- Ямар дүр дээр ажиллах вэ?
- Одоохондоо нууц. Надад ямар дүр оногдох нь тодорхойгүй байгаа.
- Б.Баатар найруулагчийн кино юу?
- Хэнийх ч байж магадгүй.
- Гэртээ хэр сайн тогооч вэ?
- Муу биш байх. Завтай үедээ гэр бүлийнхээ хүмүүсийн дуртай хоолыг хийгээд өгчихдөг юм. Гэхдээ би тогооч байх дургүй.
- Яагаад?
- Өдөр нь ажил ихтэй гадуур явж, явж ирээд орой нь гэрийн ажил хийнэ гэхээр сунаад унана биз дээ. Манайд дүү нар байдаг учраас хоолны асуудал болоод байдаг юм.
- Гэртээ амьтан тэжээдэг үү?
- Үгүй. Бага байхад их тэжээдэг байсан. Ер нь амьтан хүүхэд шиг арчилгаа их шаарддаг. Гэхдээ загас, яст мэлхий, нохой зэрэг амьтдыг тэжээх дуртай.
- Өөрийгөө амьтантай зүйрлэ гэвэл...?
- Бодож үзээгүй юм байна. Зохицуулалт сайтай, сэргэлэн амьтантай зүйрлэвэл “үнэг”. Хөдөлмөрч гэвэл “шоргоолж” ч юм уу. /инээв.сур/
- Таны эрхэм зүйлгэвэл?
- Гэр бүл, дараа нь мэргэжил.Би материаллаг зүйлийг үнэлдэггүй. Энэ нь зүгээр л сайхан амьдрах хэрэгцээ. Тиймээс миний хувьд сайхан орчинг бүрдүүлж чадаж байгаа гэр маань юм уу даа.
- Ямар машин хөлөглөдөг вэ?
- BMW.
- Гэртээ өмчирхдөг таны орон зай…
- Миний косметикийн булан. Хүүхдээ ойртуулахгүйг хичээдэг. Ухаад, хагалаад сайхан болгоно шүү дээ.
- Таны амьдрал юун дээр тогтож байна вэ?
- Ажил хөдөлмөр, хайр сэтгэл, гэр бүл дээр.
- Нөхрөөсөө авсан хамгийн том бэлэг…
- Миний хүүхэд. Мөн материаллаг зүйл гэвэл төрсөн өдрөөр бэлэглэж байсан миний хөрөг зурагнууд. Алдартай хөрөг зураач Орхон, Оеляан гэдэг хүнээр зуруулж байсан уран сэтгэлгээний зурагнууд бий.
- Ямар бэлэг таалагддаг вэ?
- Урлагийн уран бүтээлч бэлэгнүүд их таалагддаг.
- Цуглуулгатай юу?
- Байхгүй. Ээмэг, зүүлт хэрэглээ учраас аажимдаа хуримтлал бий болдог ч сонирхол буурахаар тараачихдаг юм.
- Номтой хэр нөхөрлөдөг вэ?
- Нөхөрлөнө шүү. Манай найзууд ихэнх нь номын нөхөд учраас ном их бэлэглэдэг. Хамгийн сүүлд“Хий биеийн орон зай” гэдэг номыг бэлэглэсэн. Ер нь хүний үзэл бодол төлөвших тусам хүний оюуны хэрэгцээ хязгааргүй болж тэр хэмжээгээр унших номнууд өөрчлөгддөг гэж боддог. Хааяа номоос илүү интернэтээр их аялна.
- Ямар хүмүүстэй ярилцахыг хүсдэг вэ?
- Их номтой бурханч лам нарын хэлж, ярьж байгаа нь их өгөөжтэй байж, энгийн хүмүүсээс өөр сэтгэлгээтэй юм шиг санагддаг. Тиймдээ ч ийм хүмүүстэй ярилцахыг хүсдэг.
- Хэр өрөвч сэтгэлтэй вэ?
- Миний нөхөр надаас илүү өрөвч сэтгэлтэй. Алтны дэргэдэх гууль шарлана гэдгийн адил би ч мөн нөхөртөө их уусч байна. /инээв.сур/ Гэхдээ эмэгтэй хүн, ээж хүний хувьд өнчин хүүхдүүд их эмзэг санагддаг. Тэд энэ хорвоод мэндлээд ямар ч ээж, аавын хайр энэрлийг мэдрэлгүй өсөх нь их харамсалтай.
- Уурлахаараа яадаг вэ?
- Сахилгагүй банди шиг л болчихдог.
- Аз жаргалыг юунаас илүүтэй мэдэрдэг вэ?
- Гэр бүлийн хүмүүс эрүүл саруул, халуун дулаан уур амьсгал ямар ч хүнд аз жаргалыг мэдрүүлэх байх.
- Хэр дурламтгай вэ?
- Дурламтгай биш.
- Романтик уу?
- Үгүй.
- Сексийг юу гэж ойлгодог вэ.Таны хувьд хэр чухал зүйл вэ?
- Чухал зүйл. Гэхдээ зөвхөн хайр сэтгэлтэй хүмүүсийн дунд болох асуудал гэж ойлгодог.
- Хаана секс хийх хүсэл төрдөг вэ?
- Унтлагынхаа өрөөний орон дээр. /инээв.сур/
- Хаанаа үнсүүлэх дуртай вэ?
- Хүзүүн дээрээ.
- Нөхрийнхөө хаана нь илүүтэй үнсдэг вэ?
- Үнсмээр байгаа газраа л үнсдэг.
- Яаж дур тавьдаг вэ?
- Үүнийг манай нөхөр л мэдэж байхад болох байх. /инээв.сур/
- Эрчүүдээс танилцах санал хэр ирдэг вэ?
- Намайг гэр бүлтэйгэдгийг хүмүүс мэддэг. Тиймээс тийм санал ирдэггүй. Нэг бол надаас халгаж эсвэл манай нөхрөөс айдаг байх. /инээв.сур/
- Нууц амрагийн тал дээр ямар бодолтой явдаг вэ?
- Бид хөндлөнгийн хүмүүс учраас тэдний хоорондын сэтгэлийн асуудлыг ойлгохгүй шүү дээ. Магадгүй тэд өмнөх насандаа хайр сэтгэлтэй хосууд байж байгаад энэ насандаа нэгэн өдөр хожимдож учраад салж хагацахгүй нууц амрагууд болдог юм болов уу гэж би хааяа хийсвэрлэж боддог юм.
- Танай нөхөр нууц амрагтай байвал яах вэ?
- Хор найруулж байгаад л салгана даа. /инээв.сур/
- Ч.Ундрал ирээдүйд, ирээдүйд…нууц амрагтай болох болов уу?
- Амьдрал бол таашгүй агуу том ертөнц. Би хэзээ ч гэж ам өгөх тун дургүй. Үүнийг хэлж мэдэхгүй юм. Ер нь бол хэн ч амьдралаа бодно байх. Магадгүй хэн нэгэн сэтгэл зүйд дайралт хийгээд ороод ирэхгүй л бол гайгүй биз дээ. /инээв.сур/
- Таны амьдралын цаашдын зорилго юу вэ?
- Ямар ч тохиолдолд хүн өөрийнхөө бодсон бодлоор л амьдрах хэрэгтэй. Дэлхий нийтээр глобальчлагдаж байгаа энэ үед зөв зүйл бодож, сэтгэж түүндээ хүрэхийн тулд маш сайн хөдөлмөрлөвөл аяндаа амьдралынхаа гол зорилгод хүрнэ гэж боддог.
- Ярилцсанд баярлалаа.
"Хүмүүсийн амьдрал" сонин