"Анод" банкны хэргээр шалгагдаж байгаа хүмүүст тун удахгүй ялын дүгнэлт үйлдэнэ

2011/01/19
Share |
Хүмүүс:

2008 оны 12 –р сард дампуурлаа зарлаж олон мянган харилцагчдаа сандаргаж байсан. Анодыг эргэн төлөгдөөгүй маш их хэмжээний зээлээс үүдэн дампуурахад хүрсэн гэж иргэд олон нийт үздэг. Үнэн хэрэгтээ энэ банкны удирдлагууд “ нэдүгээр багц”-ын зээл гэгчийг санаачилжээ. Энэ нь нэг ч зээлийн мэргэжилтэнгээр хянуулахгүй зөвхөн тусгай нягтлангаар дамждаг зээл байдаг гэдгийг тухайн үедээ сонин хэвлэлийнхэн сөхөж байгаагүй гэдэг. "Анод" банк дампуурах үедээ хадгаламжийн 140, харилцах дансны 12, хувьцаа эзэмшигчдийн 19 гээд нийт 171 тэрбум төгрөгийн хохирлыг 55 мянган иргэнд учруулсан нь тогтоогдож байсан. Тухайн үедээ банкны удирдлагуудад эрүү үүсгэн шалгаж байсан ч хоёр жилийн хугацаанд энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юмаа. Улсын мөрдөн байцаах газрынхан уг нь хуулиараа бол нэг хэргийг 2 сарын хугацаанд шалгах үүрэгтэй харин яагаад 2 жил болсон хэргийн талаар ямар нэгэн шийд гарахгүй байгааг лавласан юмаа.

130 хавтаст хэрэгтэй, олон холбогдогч, олон үйлдэлтэй болохоор хугацаа алдсан гэнээ. Нэмэлт мөрдөн байцаагчид буцаасан энэ хэргийн холбогдогчдод ойрын хугацаанд яллах дүгнэлтийг үйлдэнэ гэж мөрдөн байцаах албаныхан ам алдсан юмаа. Дан ганц удирдлагууд нь бус энэ хэрэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Энххуяг, мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан нар эрүү үүсгэн шалгаж байгааг хэллээ.Ямар л гэсэн Анодыг дампууруулсан буруутнууд тун удахгүй зохих шийтгэлээ авах юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.