Асашёорюү газрын асуудалд холбогдож, "АСА" группийнхээ ажилчидаар хүн зодуулдаг байжээ

2011/01/20
Share |
Асашёорюү газрын асуудалд холбогдож,

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Улсын циркийг 2007 онд хувьчилж авсанаас хойш циркийг тойрсон хэл ам тасрахаа болиод байгаа. Өдгөө 70 насныхаа ойтой золгож байгаа Улсын циркийг Д.Дагвадоржийг хувьчлалаар авахад Монголын ард түмэн сэтгэл дүүрэн хүлээж авсан ч тэрээр олны итгэлийг талаар болгосон нь олон жишээнээс илт биз.

Анх Яармагийн дэнжид тулгын чулуугаа тавьж, 1971 онд монголчууд Азидаа байхгүй циркийн барилгатай болсон түүхтэй. Харин тэр үед нийслэл 300 гаруй мянга хүн амтай байжээ. Иймээс цөөхөн хүнтэй байж том байр барилаа гэх шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Тэгээд ч тухайн үед монголын циркийн урлаг дэлхийд ОХУ, Хятад, Нарны цирк, Солонгосын дараа манайх айрагддаг байсан хэмээн үе үеийн уран бүтээлчид нь бахархдаг. Харин өнөө монголын ууган цирк амьгүй болсон талаар шуугих боллоо.

Улсын цирк Асашёорюүгийн мэдэлд очсон даруйдаа сандал, ширээ нь сайхан болсон ч үзүүлбэрүүдийнх нь 60 гаруй хувь тавигдахаа больсон. Хичнээн барилга байшинг нь засаж додомдсон ч тэнд мэргэжлийн гайхамшиг буцлахгүй бол хагас зуун жил хол элээсэн монголын циркийн урлаг ямар байдалд орох нь ойлгомжтой гэх хүмүүс ч бий. Түүнчлэн мэргэжлийн ажилчидаа амьтадтай нь халж, үлдсэн цөөн ажилчидынхаа цалинг нь өгөлгүй 2-3 сар дамнасан зэрэг чих халууцуулсан мэдээлэл ар араасаа хөвөрсөөр.

Зарим эх сурвалжууд Асашёорюү их аваргад болон “АСА” группийнхэнд цирк чухал бус газар нь хэрэгтэй гэдэг. Тиймээс газраа солонгосчуудад зарах гэж байгаа тухай яриа ч гарах болсон.Тэд цирк орчмын газрыг хөөцөлдөж байгаад өөрсдийн мэдэлд шилжүүлсэн нь нэгэнт нотлогдоод байгаа. Тэгэхээр циркийн мэдэлд 3.8 орчим га газар байдаг гэсэн үг.
Тэр ч бүү хэл “АСА” группийн 10 орчим залуучууд өнгөрсөн амралтын өдрүүдээр “АСА” группт огтын хамааралгүй газарт байсан хүмүүсийг манай газар нутаг дээр байна нэрийн доор зодож бэртээсэн тухай мэдээлэл ч бидэнд ирсэн юм. Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай “АСА” группийн мэдэлд орж, Асашёорюүгийн цэргүүд хүн зодож дураараа аашилж байгааг шалгаж тогтоох газар байна уу таминь ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.