МАН-ын туг Н.Энхбаярт бөхийх нь үү дээ

2011/01/20
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
МАН-ын туг Н.Энхбаярт бөхийх нь үү дээ

МАН-ын туг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмнө бөхийхөд бэлэн болчихоод мань эрс сандралдаж байна уу даа. Уг нь Н.Энхбаярыг тугандаа бөхийлгөж явах учиртай улс яагаад ийнхүү түүнээс айгаад байгаа нь сонин байна. Албан бус тоогоор 140 гаруй мянган гишүүнтэй гэдэг Ардын намынхан ямар ч албан тушаалгүй нөхрөөс айгаад байгаагийн учрыг ойлгох юм алга. Ерөнхийлөгч аснаас МАН-ынхан маш их айж буйн жишээг олон зүйлээс харж болно.

Өчигдрийн өдөр тутмын хэвлэлээр гэхэд л 1990 оноос хойш намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс өнөөдрийн удирдлагуудтай нийлэн найм есүүлээ хамтран байж лааз өшиглөж буй Н.Энхбаярт ил захидал хүргүүлжээ. Нэгэн үеийн залуусын үерхэл шохоорхол, хөнгөхөн гуниг шиг л инээдтэй юм болж байна. Өнөөдрийн залуус захидал бичиж ч нялуурахгүй биз. МАН-ын өнөөгийн удирдлагууд хүчин мөхөсдөхдөө арга буюу тэтгэвэртээ суусан дарга аснуудыг цуглуулж ийнхүү Н.Энхбаяраас гуйж байна гэсэн ойлголтыг нийгэмд нэгэнт өгчихлөө. Гуйх гуйхдаа арчаагаа алдан гуйж байгаа бус уу. Намын нэг гишүүнээ дуудаад уулзаж, ярьж болохоо больсон гэсэн үг үү.

Тус захидалд “МАХН-ын түр штабыг байгуулан төрөлх намынхаа бодлого шийдвэрийг үндэслэлгүйгээр сөрж намын дотор хагалган бутаргах үйл ажиллагаа явуулах боллоо… Энэ байдал нь улс орны хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна” хэмээн бичихдээ МАХН-ыг байгуулах ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүйг ч дурьджээ. Мөн түр штаб байгуулсан болчимгүй үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Энд нам байгуулах үндэслэлгүй, болчимгүй үйл ажиллагаа гэх мэт утга агуулгад нийцэхгүй үгс олон байгаа нь өчүүхэн бичигчийн гайхшралыг бас барав. Ардчилсан улс орны иргэд өөрийнхөө үзэл бодлын дагуу л амьдрах эрхтэй баймаарсан. Гэтэл хэн нэгэнд намын үзэл бодлыг тулгаж байгаа нь өнөөх л “хэлмэгдүүлэлт” мэт санагдаж байна. Нөгөө талаар “болчимгүй” гэдэг нь юуг хэлэх гэсэн санаа юм бол. Хэсэг хүмүүс үзэл бодлын туган дор нэгдээд штаб гээчийг байгуулаа л биз.

“Болчимгүйтэх” нь ч юу билээ дээ. Ганц “х” үсгийн төлөө ийн үхэлдэх учир юу байна. Яахаараа ч хэдэн хүн нэгдээд түр штаб байгуулсны төлөө улс орны хөгжил зогсчихдог юм. Үе үеийн намын дарга нар ийнхүү нийлэн байж нэг захидал бичсэн нь энэ мэт утга зүйн олон алдаатай байгаагаас харахад ихэд сандарсан бололтой. Албан тушаалын сүүдэр ч үгүй нэг нөхрөөс эрх мэдэл, хөрөнгө зоорь гээд бүгдийг өмнөө овоолчихсон нөхөд айгаад байгаагийн учир их сонин. Тэгэхээр Ерөнхийлөгч асан чинь намынхаа лидер нь байсан хэрэг юм уу даа гэж бодмоор. Эрх тэн дархтнуудыг өмнөө өвдөг сөхрүүлж, арга ядсан тэд нь хуучцуулаа дуудаж байгааг бодоход “амаргүй толгой” байжээ.

Бодоход тэр хүн нам байгуулна уу, штаб байгуулна уу, бизнесээ хийнэ үү, хэнд хамаатай юм бэ. МАН-ынхан өмнөхөө хийгээд л явж байвал барав биш үү. Улс орон аж амьдралаа бодож явах ёстой атал хэн ч биш болчихсон ганц нөхөртэй он дараалан үзчих юмаа. Бүхэл бүтэн тусгаар тогтносон ард түмнийг толгойлж байгаа улс ганцхан нөхөртэй л үзээд байвал үлдсэн хэд нь яах болж байна. Хараад байх нь ээ МАН гэдэг нэрийг ганц Н.Энхбаяртай л ажиллахын тулд авсан юм биш үү. Гишүүдийнхээ санаа бодлыг сонссон ч юм байхгүй, шууд МАН нэр өгөөд л зөвхөн Н.Энхбаяртай үзсэн. Тэд Монгол Улсад юу ч хийсэнгүй, өөр хэнтэй ч ажилласангүй. Харин чихэнд чимэгтэй мэдээллийг хүмүүс ярих болж. Тэр нь Н.Энхбаяр жижиг намуудыг нэгтгэж үндэсний том нам байгуулах тухай яриа.

Тэр ч бүү хэл түүний баруун гар болсон судлаач нөхөр иргэний хөдөлгөөнүүдийг ч нэгтгэнэ гэдгээ нуугаагүй. Бодоход энэ мэтээс нь айгаад чичрээд байдаг юм байлгүй. Уг нь айгаад ажлаа хийж чадахгүй гүйж байхаар зөв бодлого барьж, зөв тэмцэл хийх хэрэгтэй баймаар. Эсвэл хамтраад, албан тушаалынхаа наймааг хийгээд явна биз. Ямар сураагүй биш. Нам болж тоглосон улс төрийн хүчнүүд эрх мэдэл, хэтэвч хоёр дээр ирэхээр шууд л өвөр төө орчихдог биз дээ. Тийм ч учраас Ерөнхийлөгч асны талд, өөрөөр хэлбэл, нам нэгтгэх ажилд Ардчилсан намын С.Эрдэнэ байгаа гэдгийг хэлэх хүн ч мэр сэр байна. Засгийн газрыг унагах зорилгоор Ц.Батбаяр нарын гурван гишүүн ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Н.Энхбаярын санаа гэдэг.

Энэ захиалгат бичгийг өргөн баригсдын нэг нь С.Эрдэнэ гэж бодоход дээрх ажиглагчдын яриа үнэн ч юм шиг. Эдгээр олон асуудал дээр нэмэгдээд МАН-ын бүлгээс УИХ-д суух Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн Н.Энхбаярын талыг дэмжсэн мэдэгдэл хийж Засгийн газар, МАН-тай “ноцоод” эхэлчихсэн. Харин намын Ерөнхий нарийн бичгийн даргын бухимдал дээд цэгтээ хүрч асуудлаа “нударгаар” шийдэх хэмжээнд хүрсэн. Энэ мэт олон зүйл нь эргээд МАН-ын нэр хүндийг ард түмний дунд унагаж, харин МАХН-ын түр штабын талд дуугарах хүний тоо олширсон. Тэгэхээр МАН цаашид ч ганц Н.Энхбаяртай л ажиллах юм байна.

С.Ууганбаяр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
JimmiXzS mli3av http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2016-10-15 00:21:17
bmdysav Tin7e7qxwpjtnmjwym, [url=http://vqaqktzivxbc.com/] vqaqktzivxbc[/url], [link=http://syqgviddedrb.com/ ]syqgviddedrb[/link], http://ubocpgvbohfa.com/
IP:46.161.9.31  2016-11-18 22:26:37
ErickVes wh0cd6173953 synthroid 175 mcg purchase tretinoin prednisolone acetate neurontin capsules crestor 10 mg celexa buy propecia cheap online
IP:46.161.9.20  2017-06-09 02:02:35
ErickVes wh0cd465235 cymbalta online actos
IP:46.161.9.20  2017-07-24 23:57:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.