"Анод" банкны Хохирогчдын түр хорооны гишүүн Ж.Тогоожээ: Мехди Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы зургийг хамгийн түрүүнд заасан

2011/01/23
Share |
Хүмүүс:

"Анод" банк дампуурч, энэ хэрэг хуулийн байгууллагад шилжснээс хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Гэвч өнөөдрийг хүртэл гэм буруутан нь олдсонгүй, олон арван сая төгрөгөө алдсан хувьцаа эзэмшигчид  хохирлоо барагдуулж чадахгүй аргаа барж байна. Тиймээс “Анод” банкны хохирогчдын түр хорооны гишүүд ОХУ-ын шилдэг зөн билэгч Мехдитэй уулзаж тусламж хүссэн гэнэ. Тэд алдартай зөн билэгчид хандан  энэ хэрэгт хэн буруутай болохыг хэлж өгөхийг хүссэн гэнэ. Энэ талаар “Анод” банкны Хохирогчдын түр хорооны гишүүн Ж.Тогоожээгээс тодрууллаа.

- "Анод" банктай холбогдох хэргийн гэм буруутан хэн болохыг зөн билэгчдээс асуусан гэсэн. Энэ талаар тодруулж болох уу?
- Бид хуурамч хувьцаа гаргасан этгээд хэн бэ. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэдгийг асуусан. “Анод”банкнаас хувьцаа гаргах 20, 25 дугаар тогтоолыг  “Анод” банкны захиралууд болон Монголбанк, СЗХ-ны дарга нарын зургийг тавьсан. Тэдний зурагтай хамт жирийн найз нөхдийнхөө зургийг хүртэл зөн билэгчид аваачиж өгсөн. Мехди Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы зургийг хамгийн түрүүнд заасан. Дараа нь  СЗХ-ны Ажлын албаны дарга Х.Бум-Эрдэнэ, “Анод” банкны захирал Э.Гүр-Аранз, Л.Уламбаяр нарын зургийг бусад зурагнаас онцгойлон авч үзсэн. Тэрбээр 20 гаруй зурагнаас энэ хүмүүсийг буруутай гэж гаргаж ирсэн. Хувьцаа гаргах 20, 25 дугаар тогтоолыг ч бас хууль бус шийдвэр гэж тэр хэлсэн.

- Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх талаар юм хэлсэн үү?
- Улс төрийн томоохон нөлөө бүхий хүмүүс энэ хэрэгт оролцсон байна. Шийдэгдэхэд хэцүү. Гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө өмгөөлж, хамгаалахын тулд олон зүйл хийж байна гэж хэлсэн.

- “Анод” банктай холбогдох хэрэгтэй хохирогчид нь танилцаж байгаа. Энэ хэрэг хэзээ прокурорт шилжих бол?
- Хэрэг нийт  120 орчим хавтаст материалаас бүрдэж байгаа. Тийм учраас хавтаст хэрэгтэй танилцахад маш их цаг зарцуулж байна. Хохирогчид дөнгөж 40 хавтаст хэрэгтэй нь танилцсан. Хэргийг ирэх долоо хоногийн эхээр Нийслэлийн прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн.

- УМБГ-аас энэ хэрэгт хичнээн хүнийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн бол?
- Нийт 19 хүнийг гэм буруутай гэж үзсэн. Монголбанк, “Анод”, СЗХ-ны удирдлагуудаас гадна тэдний хамсаатнууд эрүүгийн хэрэгт  татагдсан байгаа. Мөн Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүхээс  энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авсан байна лээ. Гэхдээ түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй.

Т.Амур

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.