МОНГОЛ УЛСЫН ДАЯАР ДУУРСАГДАХ ДАЛАЙ ДАЯН ДАРХАН АВАРГА ДАРИЙН ДАМДИН

2011/01/25
Share |
Хүмүүс:
МОНГОЛ УЛСЫН ДАЯАР ДУУРСАГДАХ ДАЛАЙ ДАЯН ДАРХАН АВАРГА ДАРИЙН ДАМДИН

Энэ зууны яг тэг дунд vеэс нэр нь тодорч, ид хаваа гайхуулан ихийн их амжилт гарган барилдаж явсан алдарт бөх, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дарийн Дамдин 1931 оны хонь жил Хөвсгөл аймгийн Цагаан-Vvр сумын алдарт Уйлган голд төржээ. Их аварга Д.Дамдингийн бага нас тэр vеийн малчин айлын хvvхдvvдийн нэгэн адил өөр хоорондоо барилдаж, ишиг хурга адуу мал хариулах, ууланд мод бэлдэх, ан гөрөөнд явах зэргээр өсчээ. Дархан аварга Д.Дамдин 10 орчим наснаасаа л цамцаа хvv татаж зодгорхуу юм хийж өмсөөд л барилдаж байдаг жаал байжээ.

Тэр 15 наснаасаа л Хангал, Цагаан-Vvр сумын хооронд шар тэргээр жин тээх, барилгын дvнз зvсэх зэрэг хатуу хvтvv ажилд идэвхийлэн оролцож эхэлсэн нь бяр сууж, тэнхээ ороход нь ихээхэн vvрэг болсон ба чухам л ирээдvйн хэнд ч дийлдэхгvй их аварга болох vvд хаалга нээгдсэн гэлтэй. Гурван аварга төрсөн өлгий нутгийн хvv арван хэдхэн наснаасаа эхлэн сумын наадмын аманд гардаг болжээ.

Хvv 20 нас хvртлээ сумын наадамд гурваас илvv давж чадаагvй байсан ба цэрэгт явсан жил буюу 20 настай байхдаа сумын наадамд барилдахаар бэлтгэж хуучин даалимбан дээлээ угааж бэлдэж байтал ээж нь шинэ даалимбан дээл хийж өгчээ. Сайхан саарал давуун тэрлэг өмсөж бvрх малгай хэлтгий тавьсан дамдин хvv өөрийгөө бяр хvч нь жагсаж явааг ухаараагvй байсан ба уг наадамд

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.