Баянзүрх дүүргийн нутгаас дахин мөнгөн ус илэрлээ

2008/04/25
Share |
Хүмүүс:
Баянзүрх дүүргийн нутгаас дахин мөнгөн ус илэрлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 16 дугаар байрны гурван давхрын айлын үүдэнд мөнгөн ус асгарсан байжээ. Холбогдох албаны хүмүүс тус айлын гаднаас таван грамм мөнгөн усыг авч саармагжуулалт хийсэн байна. Тус байранд нярай хүүхэдтэй гэр бүл амьдардаг гэнэ. Хүүхэд нь урд орой нь өвдөн эмч дуудан үзүүлсэн гэж мэдүүлжээ. Эх сурвалжийн хэлснээр халууны шилнээс мөнгөн ус асгарсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ. Ямартаа ч Тагнуул, Цагдаа гээд холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа юм байна. Мөн иргэд мөнгөн ус бүхий төрөл бүрийн багаж хэрэгсэлтэй болгоомжтой харьцахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.