Д.Зоригт сайдыг өндөр үнэтэй, тансаг орон сууц хахуульд авсан хэргээр АТГ-т шалгажээ

2011/01/26
Share |
Хүмүүс: Д Зоригт | 
Д.Зоригт сайдыг өндөр үнэтэй, тансаг орон сууц хахуульд авсан хэргээр АТГ-т шалгажээ

Оюунтолгойн гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч энэ гэрээ монголчуудад ээлээ өгөхгүй нь бараг тодорхой болж байна. Хууль зөрчин байж харийн ноёдод Оюутолгойн ордыг “бэлэг” болгоод барьчихсан сайд нартай хариуцлага тооцох хүн өнөөдрийг хүртэл олдсонгүй. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах санал нэг бус удаа гарч, бас түүнийг авлига, хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг мэдээлэл сонины хуудаснаас салсангүй. Гэвч энэ мэдээллийг шалгах, эргэж харах хүн олдсонгүй ээ.

Гэрлийн хурдаар өндөр албан тушаалд хүрсэн залуу сайд төрийн алба хашиж явсан хэмээн өөрийгөө рекламддаг. Үнэндээ түүний намтар тун нимгэн, арилжаа наймаа  бүү хэл хувийн жижиг бизнес ч эрхэлж байгаагүй нэгэн. Эхнэр нь Олон улсын байгууллагад ажилладаг, гэр бүлээрээ гадаадад хэдэн жил амьдрахдаа хэдэн төгрөг цуглуулж, хуучин гурван өрөө байр авсан хэмээн сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ тэрбээр тун даруухан өгүүлж байлаа. Тэгвэл Д.Зоригт сайдын амьжиргаа эрс сайжирчээ.

Эрхэм сайдын гэр бүл хотын төвд “MCS” компанийн барьсан тансаг орон сууцанд амьдарч байна. Монголдоо бизнесийн акулд тооцогддог “MCS” компанийн хөрөнгө оруулалттай “Орчлон” цогцолборт фитнесс, саун, бассейн, дунд сургуультай. Жилийн гурван сая орчим төгрөгийн төлбөртэй “Орчлон” сургуульд хөрөнгө чинээтэй хүмүүс л хүүхдээ сургаж, бас “Орчлон” хотхонд бэл ихтэй, эрх мэдэлтнүүд ламьдардаг. “MCS” группын захирал Ж.Од нэгэнтээ “ Бид Кэмбрижийн боловсролын стандартыг хангасан сургууль болон орон сууцны хотхон барих зорилгоор “Орчлон” сургууль, “Орчлон” хотхоныг барьж, бүх тохижилтийг нь  хийсэн. Их сайн, жинхэнэ стандартад нийцсэн ажил болж чадсан” хэмээн ярьж байсан удаатай. Энэ “Орчлон” хотхоны гурван өрөө байр гэхэд л 136 мкв талбайтай. Зах зээлийн үнэ нь 350.000 орчим ам доллароор үнэлэгддэг гэнэ. Д.Зоригт сайд “Орчлон” хотхоны F-4 байрны зургадугаар орцонд амьдардаг. Гэвч залуу сайдыг бусдаас их хэмжээний авлига, хээл хахуул авч, өндөр үнэтэй байр авсан байж болзошгүй хэмээн нэг бус хүн хардаж байна. Тэр ч бүү хэл түүний орон байрныхаа мөнгийг хаанаас олсныг шалгуулахаар Иргэдийн “Алъяанс” төвийн тэргүүн Ж.Занаа Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргажээ. Гэвч энэ хэрэг тус газарт очоод л дарагдаж алга болжээ. Энэ талаар бид “Алъяанс” төвийн тэргүүн Ж.Занаагаас тодрууллаа.

- Та АТГ-т өргөдөл гаргасан гэсэн,  юунаас болж Д.Зоригт сайдыг авлига, хээл хахууль авсан байж болзошгүй гэж сэжиглэх болсон юм бэ?
- Ганц би ч сэжиглэж, хардаад байгаа хэрэг биш. Олон хүн Д.Зоригт ЭХЭБ-ын сайд болсныхоо дараа өндөр үнэтэй тансаг байранд нүүж орсон гэж ярьж байгаа. Би “Орчлон” хотхоны оршин суугчидтай ч уулзсан. Тэд Д.Зоригтыг энд амьдардаг гэж ярьж байсан. Амлалт нэхэх ард түмний холбооныхон ч бас ийм мэдээлэл өгсөн. Тиймээс Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан юм.

- Энэ хэрэг аль шатандаа яваа вэ?
- Намайг нэг удаа дуудаж байцаалт авсан. “Та энэ мэдээллийг хаанаас авсан бэ. Нотлох баримт гаргаж өг” гэсэн. Авлигатай тэмцэх газрынхан энэ хэргийг үнэндээ шалгаж өгөөгүй. “Нотлогдохгүй байна” гэсэн үнэдслэлээр энэ хэргийг хаасан. Төрийн сайд хаана амьдарч байгааг, ямар үнэтэй орон сууц ямар мөнгөөр авсныг АТГ тогтоож чадахгүй юм бол төсвийн хөрөнгө мөнгө үрж, энэ олон хүнийг цалинжуулах хэрэг байхгүй биз дээ. Ер нь  энэ байгууллагын үйл ажиллагаанд хүмүүс сэтгэл дундуур байдаг. АТГ-ынхан  өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгахгүй орхичихдог гэж ярьдаг юм билээ. Энэ яриа ор хоосон зүйл биш юм гэдгийг ойлгосон. Би нотлох баримт цуглуулах, шалгах эрх үүрэгтэй хүмүүст нь гомдол гаргасан, мэдээлэл өгсөн. Түүнээс биш Занаа нотлох баримт цуглуулж, АТГ-т өгөх ёсгүй шүү дээ гэсэн юм.

Тэгэхээр ЭХЭБ-ын сайд Д.Зоригт өндөр үнэтэй тансаг байр хахуульд хахуульд авсан хэргээр АТГ-т шалгагдсан үнэн аж. Гэвч энэ хэрэг нам дарагдсан бололтой. Түүнийг сайд болохоосоо өмнө Сансар дахь нийтийн орон сууцанд амьдардаг байсныг олон хүн гэрчилж байна. Харин АТГ-ынхан ЭБЭХ-ын сайдын хэргийг нотолж чадаагүй аж.

Б.Насанжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Стаф в НижнеудР¸Ð½ÑÐºÐµ ЗакладкР¸ в Ð‘Ñ€Ð¾Ð½Ð½Ð¸Ñ†Ñ ‹ Гатчина купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ гашиш ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ трубки Лсд тест Купить НаркотиРºÐ¸ в АпрелевРºÐµ Sp sk Сиде купить марихуаР½Ñƒ Метадон в ГеленджР¸ÐºÐµ ОбходчиРº иммобилР°Ð¹Ð·ÐµÑ€Ð° без ключа своими руками Гашиш афган Спайс купить закладкР°Ð¼Ð¸ Чекер email на Ð²Ð°Ð»Ð¸Ð´Ð½Ð¾Ñ Ñ‚ÑŒ ÐÐ¸Ñ‚Ñ€Ð¾Ð¼ÐµÑ ‚ан полученР¸Ðµ Аутдор выращивР°Ð½Ð¸Ðµ Clearex Uses Купить lsd в Харовск АмфетамР¸Ð½ псков ЗакладкР¸ Казань | Сайт о наркотиРºÐ°Ñ… АмфетамР¸Ð½ в воронежРµ купить Soundation — Девайсы для курения травы своими руками Купить нафиндоР» в аптеке АмфетамР¸Ð½ провереР½Ð½Ñ‹Ð¹ воронеж купить Канабис где купить Тула купить ускоритРµÐ»ÑŒ Купить экстази в УрюпинсРº Пабло эскобарР° могила Купить Гашиш КурганиР½ÑÐº
IP:95.85.80.98  2018-09-28 05:17:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.