О.Пүрэвдулам "Asian Star Model" болжээ

2011/01/27
Share |
Хүмүүс:
О.Пүрэвдулам

БНСУ-ын Сөүл хотноо зургаа дахь удаагаа зохион байгуулсан “Asian model-2011” тэмцээн энэ сарын 21-нд “Merit” зочид буудалд болж өнгөрчээ. Тус тэмцээнд Солонгос, Хятад, Япон, Монгол, Филиппин, Индонез зэрэг зургаан орны шинэ залуу, шилдэг загвар өмсөгчид оролцсон байна. "Asian model-2011" тэмцээнд загвар өмсөгч Б.Санжмятав, О.Пүрэвдулам нар эх орноо төлөөлөн оролцоод иржээ. Тус тэмцээнээс "Asian star model" хэмээх хүндтэй шагналыг загвар өмсөгч О.Пүрэвдулам хүртлээ.

Загвар өмсөгч О.Пүрэвдулам өнгөрсөн онд болсон “Asian super model” тэмцээнээс “International Freindship Face model” шагналыг хүртэж байсан бөгөөд 2004 оноос загвар өмсч эхэлсэн туршлагатай модель нарын нэг юм.

М.Урин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.