"Эхнэрээ эрхлүүлэх" завгүй сайд

2011/01/27
Share |
Хүмүүс: С Баярцогт | 

Хамтарсан Засгийн газрын сайд нараас хамгийн завгүй нь Сангийн сайд. Тиймээс ч хэвлэлийнхэн С.Батболд Ерөнхий сайдаас “Засгийн газрын та толгойлдог уу, Сангийн сайд толгойлдог уу?” хэмээн асуусан нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ачаа хийгээд алдаа, онооны тал хувийг Ерөнхий сайд нь үүрдэг бичигдээгүй хууль байсан бол өнөөдөр энэ үүрэг Сангийн сайд С.Баярцогт дээр ирчихээд байгаа. Жил гаруйн өмнө хамтарсан Засгийн газар Оюутолгойн хөрөнгийн гэрээн дээр ажиллаж байхад Сангийн сайд С.Баярцогт яаман дээрээ хонон ажиллаж, яамныхан нь өглөө ажилдаа ирэхэд сайд өрөөндөө бэлтгэлийн хувцастай цаас нухаж суудаг байв. Тиймээс уг гэрээний алдаа оноо, ашиг алдагдал бүхэн мань хүний толгой дээр ирдэг. Оны өмнөхөн “илэрсэн” хувь нийлүүлэгчдийн гэрээнд засвар оруулах үүргийг ч мань хүн хүлээгээд байгаа. Энэ сард багтааж Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд засвар оруулах үүрэг хүлээсэн Сангийн сайд ойрноос мөн л гэртээ харихаа байсан бөгөөд өчигдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурал руу гүйж орохдоо дэргэдэх хүндээ “Аймаар завгүй явна. Авгай гадаа ирчихсэн уулзаж чадахгүй уурлаад байна” хэмээн хүүхэд шиг учирлав.

Б.ГАЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nyam say say dollor ideh nuhee uhag baij dee,jogorhoi chini,shorond hataaj uls herengiig ni huraah ystoi baimaar um,hezee ene bugdiig hiih um bol harj l baiy daa ichguurgui amitang///////////???????
IP:139.5.219.135  2018-06-26 21:03:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.