Монгол охин Дэлхийн миссийн титэм зүүхэд ойрхон байна

2011/01/27
Share |
Хүмүүс:
Монгол охин Дэлхийн миссийн титэм зүүхэд ойрхон байна

Хятадын аялал жуулчлалын Санья хотод зохиогдсон “Дэлхийн мисс 2010” тэмцээний ялагчаар Америкийн нэгдсэн улсыг төлөөлж оролцсон 18 настай Александра Миллс тодорсон бөгөөд шүүгчдийн хайрыг булааж чадсан энэ бүсгүй нь Кентукки мужийн Луисвилласс гаралтай гэнэ. Уламжлал ёсоор өнгөрсөн жилийн Дэлхийн мисс болох Гибралтарын Кайан Альдорина ялагчийн титмийг түүнд гардуулжээ. 2010 оны Дэлхийн миссийн тэмцээний хоёрдугаар байранд Бостваннаас оролцсон Эмма Ваеус орсон бол гуравдугаарт Венесуэлийн Адриан Вазини орсон байна.

Мөн энэ жил Монгол улсыг төлөөлөн оролцсон 23 настай А.Сарнай гоо үзэсгэлэн, авъяас билгээрээ уралдан жинхэнэ төгс төгөлдөр гоо бүсгүйг шалгаруулдаг тус тэмцээнд 115 орны оролцогчоос шилдэг 25-д багтсан нь Дэлхийн миссийн титэм хол биш ойр байгааг харуулсан үйл явдал боллоо.

Н.Зол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.