Д.Арвин гишүүн ТВ9 телевизийн гэрээт харуулыг цагдаагаар шалгуулах хүсэлт гаргажээ

2011/01/30
Share |
Хүмүүс: Дашжамц Арвин | 
Д.Арвин гишүүн ТВ9 телевизийн гэрээт харуулыг цагдаагаар шалгуулах хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Арвин “намайг зодохыг завдсан” хэмээн ТВ9 телевизийн гэрээт харуул С-ийг шалгаж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүссэн байна. Тэрбээр энэ сарын 21-ний 12.30 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрладаг ТВ9 телевизийн байранд захирал Энхбаттай нь уулзахаар очсон гэнэ. Гэтэл эрхэм гишүүнийг үл танисан гэрээт харуул түүнээс бичиг баримтаа үзүүлэхийг хүсэхэд Д.Арвин үл тоомсорлож, дургүйцсан байна. Тиймээс гэрээт харуул С түүний зүүн гарын ханцуйнаас нь татаж, шаардлага тавьснаар эрхэм хатагтайн эрх чөлөөнд халдсан болжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Х.Индра

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.