Аварга, Арслангуудын амттай дурсамж

2011/01/31
Share |
Хүмүүс:
Аварга, Арслангуудын амттай дурсамж

Улсын арслан Доржпаламын Ганхуяг дөрвөн жил дараалан тав давчихаад зургаагийн даваанд бүдрэхдээ өөртөө итгэл алдаж, бэлтгэлээ хаясан удаагүй. Тэр АПУ-д ажилтай хэрнээ гашуун нясуун юмыг хоолойгоороо огт давуулдаггүй.

Бас спортын эвсэл үнэхээр сайтай. Ямартаа л чөлөөт, жүдо, үндэс, кураш, сүмо гээд бөхийн бүх төрлөөр барилдаж ямар нэгэн медаль зүүж үзжээ. Зөвхөн бөхөөс гадна бас сагсан бөмбөг, регби тоглочихно. Сагсан бөмбөгөөр Монголын анхны лигт төвийн тоглогч явсан.

Мөн регбигийн анхны шигшээ багийн гол хана нь болж чамгүй амжилт гаргасан. Гэхдээ тэр хөлбөмбөгт их дурладаг байж. Довтлогчоор тоглох дуртай ч харамсалтай нь өндөр нурууныхаа гайгаар хаалганд зогсох хувь заяатай болчихжээ. Багш нь түүнийг хаалганд зогсоох нь илт ихэсч, дайрч довтлох ямар ч боломжгүй болсон тул хөлбөмбөгийн замналдаа нэг тавьж, бөхийн эрдэмд шамдан суралцахаар шийдсэн гэдэг.

Өвөөгийнхөө тухай найруулал бичсэн сурагч Г.Өсөхбаяр
"Буур" Н.Жамьян аваргын зээ хүү Г.Өсөхбаярын бие хаа, барилдааныг бөх сонирхогчид нэлээн хожуу харсан.

Учир нь "Удамтай хүүг багаас нь барилдуулж халираа болгохгүй" гэсэн уламжлалт ухаан үйлчилсэн хэрэг. Гэхдээ Г.Өсөхбаяр арван жилийн сургуульд сурч байхдаа бөх сонирхогчдын анхааралд нэгэнтээ өртсөн удаатай.

Тэр "Спортын мэдээ" сонинд өвөөгийнхөө тухай найруулал бичиж илгээжээ. Сонины газрынхан ч хүүгийн захидлыг соргог ажиглан нийтэлсэн юм билээ.

Ингэж ирээдүйн даян аварга анх найруулал бичиж олны танил болсон юм.
 
А.Сүхбатын өгөөмөр бэлэг
Элдэвтэй барилдаантай даян аварга энгийн амьдрал дээр ч элдэвтэй сэтгэдэг. Тэр хэзээ ч барилдааны дараа зураг хамтдаа авахуулахыг хүссэн хүмүүсээс зугатаах юм уу их зан гаргадаггүй.

Ер нь аварга зурагт их дуртай. Нэг удаа Б.Гантогтох тэр хоёр сунадаг дурантай мэргэжлийн гэрэл зургийн аппарат авчраад барилдаад амрах зуураа хоёр жаахан хүү шиг дурангаар нь шагайн ихэд хөгжилдсөн юм.

Тэгснээ аварга тэр аппаратаа барилдаан тарахад болон жил бөхийн зураг авч буй Б.Лхагвасүрэн гуайд зүгээр л бэлэглэчихэж. "Та бөхийн олон сайхан зураг дараарай" гэж хэлээд өгсөн юм билээ. Даян аваргын гэрэл зургийн цуглуулга хэдэн мянгаар л тоологдоно. Тоолж бархааргүй зурагтаа А.Сүхбат өөрөө их хайртай, нандигнаж хадгалдаг.

Мөн бөхийн гэрэл зураг дагнаж дардаг Хашиймаа хэмээх эмэгтэйд гэрэл зургийн аппарат бэлэглэжээ. Энэ мэтээр аварга дуртай зүйлдээ гар татдаггүй зантай.

Олимпийн аваргыг "унасан" арслан.......................................
 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.