Н. Алтанхуягийн үе мултарсан залуу эхнэр сүлжээний бизнест хүч үзэж байна

2011/02/06
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
Н. Алтанхуягийн үе мултарсан залуу эхнэр сүлжээний бизнест хүч үзэж байна

Эрчүүд нас ахихаараа эхнэрээ залуужуулдаг моод Монголд дэлгэрээд байгаа. Уг нь энэ тийм ч магтан дуулаад байх үзэгдэл биш ч энэ цагийн эрчүүдийн нийтлэг дүр төрх ийм болсон нь нууцгүй. Нийгмийн сэтгэл зүйг түчээчилж, хувь хувьсгалын амьдрал нь аквариумтай загас шиг олонд ил байдаг улстөрчид Монгол эрийн жудаггүй гэмээр үйлдлээ гайхуулж өөрийгөө жинхэнэ “мужик” гэж сайрхдаг нь хатуухан үнэн.

Гэхдээ Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлснээр “Зөв үү буруу гэж асуухад бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр” гэх нууц амраг эрчүүдийн хувьд ихэвчлэн ажлынх нь газрын хүүхэн байдгийг судлаачид баталсан байдаг.

Судалгаар эрчүүдийн 62 хувь, эмэгтэйчүүдийн 42 хувь нь хамтрагчтайгаа учир ургуулдаг аж.

Энэ л жишгээр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн туслах бүсгүйтэйгээ ургуулсан романс лавширч 20 гаруй жил бүтээсэн гэр бүлийнх нь амьдралыг нураахад хүрсэн билээ.

Оюутан ахуй цагаасаа ханилсан эхнэр Ганчимэг нь хэдэн хүүхдийнхээ боловсролд санаа тавин Америк явсан хойгуур гэргийгээ залуужуулсан Тэргүүн шадар сайдын залуу эхнэр энэ жил 37-ных нь жил орж буй Сэлэнгэ гэх Дорнодын бүсгүй. Тэргүүн шадар сайдад хэнз үрийн зулай үнэрлүүлж уургалж авсан үе мултарсан залуу эхнэр нь нэлээд бизнес сэтгэлгээтэй хөдөлгөөнтэй нэгэн агаад одоо сүлжээний бизнест хүч үзэж байгаа.

Сэлэнгээ бүсгүй урьд бас амьдрал зохиож байсан ба эр нөхрөө Солонгост боолын хөдөлмөр эрхэлж байхад нь эзгүйчилж тэргүүн шадар сайдын цайг чанах болсон билээ.

Өнгөрсөн жил Сэлэнгээ бүсгүйн нөхөр Солонгосоос эргэн ирж АН-ын даргыг багагүй сандаргаад авсан гэдэг.

МУИС-ын багш эмэгтэйг сүлжээчин бүсгүйгээр сольсон тэргүүн шадар сайд хэдийгээр анхны эхнэрээсээ өрх тусгаарлаад зам замаа хөөж заяа заяагаа түшсэн ч том охиноо дэргэдээ авч туслахаа хийлгэдэг халамжтай аав. Урьд нь Н.Алтанхуяг даргын туслах нь амраг нь байсан бол одоо охин нь хийх болсныг ордныхон жиг жуг хийцгээдэг.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.