Эй-Пи-Би групп бус нутгийн хэмжээнд зохистой хэрэглээг сурталчлах онлайн уралдаант тоглоом гаргалаа

2011/02/07
Share |
Хүмүүс:
Эй-Пи-Би групп бус нутгийн хэмжээнд зохистой хэрэглээг сурталчлах онлайн уралдаант тоглоом гаргалаа
Эй Пи Би группээс “Good Choices, Good cheer”  гэсэн уриатай  согтууруулах ундааны зохистой хэрэглээг сурталчлах кампанит ажлыг явуулж эхэллээ. Энэхүү кампанит ажлын хүрээнд согтууруулах ундаа хэрэглэх хууль ёсны насанд хүрсэн хэрэглэгчдэд хандан хариуцлагатай бөгөөд зохистой хэрэглээг сурталчлах зорилгоор “The Cheers Challenge” нэртэй онлайн  тоглоомын уралдааныг зарлаж байна.

Эй-Пи-Би групп нь  дэлхийн  37 оронд шар айргийн үйлдвэртэй бол маркетингийн сүлжээ үйл ажиллагаа нь 60 гаруй орныг хамардаг. Монгол Улсад М-Си-Эс групптэй хамтарсан хөрөнгө оруулалттай М-Си-Эс Азиа пасифик брюэри ХХК нь үйл ажиллагаа явуулдаг  бөгөөд Tiger, Сэнгүр, Жалам хар шар айргийг үйлдвэрлэж хэрэглэгчдийн хүртээл болгодог.

Энэхүү ‘Good Choices, Good Cheer’ кампанит ажил нь Эй-Пи-Би группээс  хариуцлагатай хэрэглээг хөгжилтэй, энгийн байдлаар www.drink-savvy.com  вэб хуудсаараа дамжуулан хүргэж буй ээлжит ажил юм. www.drink-savvy.com сайт нь  зохистой хэрэглээг хэрэглэгчдэд сурталчлах, хэвшүүлэхийг зорьсон агуулгатай бөгөөд   тус вэб хуудсыг Ази номхон далайн бүс дэх шар айраг үйлдвэрлэгчдийн дундаас Эй-Пи-Би групп хамгийн анх санаачлан гаргаж, өнгөрсөн жил нээлтээ хийсэн билээ. “The Cheers Challenge” тоглоомыг Drink-savvy.com вэб хуудсаас татан авах боломжтой бөгөөд компанийн эрхэм зорилго болсон  хариуцлагатай, зохистой хэрэглээний тухай тэр бүр сайн мэддэггүй хэрэглэгчдэд зөв мэдлэг мэдээллийг олгох, зохистой хэрэглээг хэвшүүлэх, ингэснээр чөлөөт цагийг хэрхэн хөгжилтэй үр бүтээлтэй өнгөрүүлж болдогийг ойлгуулах явдал юм.



‘The Cheers Challenge’ тоглоомонд тоглогч нь согтууруулах ундаа хэрэглэж болох  ба болохгүй  дүрүүдтэй тоглох ба зөв хүнийг олж тулгах гэсэн энгийн дүрмээр тоглоом явагдана. Тоглогч нь урьдчилан тоглоомын дүрүүдтэй танилцах бөгөөд нийт 5 үе шатанд өөр өөр дүрүүдтэй тоглож, шат ахих тусам тоглоом илүү төвөгтэй болж, 60 секундын хугацаанд аль болох олон зөв хүнтэй тулгаж оноо цуглуулах хэрэгтэй болно. Мөн урамшууллын 2 үе шатанд тоглох, өгөгдсөн асуултанд хариулах зэргээр нэмэлт оноо авах боломж тоглоомонд бий. Тоглогч нийт 5 крушиктай байх ба бүх крушкаа алдвал тоглоом дууслаа гэсэн үг.

М-Си-Эс Азиа пасифик брюэри ХХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал Б. Солонго ярихдаа:

‘The Cheers Challenge’ тоглоом нь энгийн хөгжилтэй байдлаар хэрэглэгчдэд зохистой хэрэглээг сурталчлан таниулах зорилготой юм. Хамгийн чухал нь  хэрэглэгчдэд сонголтоо зөв хийж цагаа илүү зугаатай өнгөрүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах юм. Бид энэ тоглоомоор хэрэглэгчиддээ хүргэхийг хүсч буй мэдээлэл, өгүүлэмжээ илүү хүртээмжтэй, оновчтой, сонирхолтой байдлаар хүргэж, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг нийгэмд хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, хувь нэмрээ оруулж байгаадаа их сэтгэл хангалуун байна.” гэжээ.



‘The Cheers Challenge’ тоглоомыг зөвхөн Камбож, Хятад, Индонез, Лаос, Малайз, Монгол, Шинэ Зеланд, Шинэ Каледон, Папуа шинэ гвиней, Сингапур, Шри Ланк, Тайланд, Вьетнам орны иргэд тоглох боломжтой ба бусад орны тоглогчид тоглож болох боловч тоглоомын шалгаруулалтанд оролцох боломжгүй юм.

Залуусын  үйлчлүүлэх дуртай 13th Street Pub, Crown, New World, Beck, Доргио зэрэг 5 газарт уг тоглоомын буланг байгуулсан бөгөөд интернэтд холбогдсон компьютерээр уг тоглоомыг тоглох орчинг бүрдүүлсэн байгаа.  Энэ оны 5 дугаар сарын 1-нийг дуустал буюу тоглоомын онлайн хугацаа дуусах хүртэл тэдгээр булангууд ажиллах бөгөөд мөн интернэттэй  аль ч газраас хэрэглэгчид www.drink-savvy.com хуудаснаа зочилж тоглох боломжтой.



3 сарын турш явагдах энэ уралдаан нь 2011 оны 5 сарын 1-нд дуусах ба Ази номхон далайн бүсийн хэмжээнд 7 хоног тутмын ялагчаар 12 хүн, сарын ялагчаар 3 хүн тус бүр шалгаруулах юм. 7 хоног тутмын 12 ялагч ‘Sony Cybershot’ зургийн аппаратын эзэн болох бол сар бүрийн  ялагчид  ‘Apple iPad wifi 3G’ шагналд авна. Улс бүрээс хамгийн өндөр оноо авсан тоглогч  Сингапурт болох Аваргын төлөөх тоглолтонд оролцох ба  супер шагналд энэ оны 6-р сард хосоороо  аялах нэгэн гайхамшигт аялалын эрх хожих боломжтой.

‘The Cheers Challenge’ тоглоом нь Англи, Монгол, Кхмер хэл дээр байгаа бөгөөд  та эдгээр санаанд оромгүй сайхан шагналуудын эзэн болохыг хүсвэл зүгээр л энэхүү тоглоомыг www.drink-savvy.com вэб хуудаснаа зочлон   тоглоход хангалттай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.