Сумогийн ертөнцөд дахин шуугиан дэгдэж, хару башёг цуцлав

2011/02/07
Share |
Хүмүүс:
Сумогийн ертөнцөд дахин шуугиан дэгдэж, хару башёг цуцлав

Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд ээлжит дуулиан дэгдэж, бөхчүүд даваа наймаалцдаг болох нь баримт нотолгоогоор баталгаажсан учир Японы сумогийн холбооноос гуравдугаар сард болох хаврын башёг цуцлах шийдвэр гаргажээ. Осака хотноо болох Хару башё хуваарь ёсоор гуравдугаар сарын 13-нд эхлэх ч Сумогийн холбооны удирдлагууд ийм шийдвэр гаргах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Японы мэргэжлийн сумогийн холбооны шуурхай зөвлөл өчигдөр хуралдаж уг мэдэгдлийг албан ёсоор олон нийтэд зарлалаа.

«Одоогийн нөхцөл байдалд хаврын башёг зохион байгуулбал эмх замбараагүй байдал улам газар авч, сумо бөхтэй холбоотой хүн бүрийн хувьд байдал хүндэрнэ. Японы сумогийн холбоо энэ талаар хэлэлцсэн байгаа. Мордон байцаалтын үр дүнгээс хамаарч зуны башё ч цуцлагдахыг үгүйсгэхгүй» хэмээн Японы сумогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ярьсныг Kyodo News мэдээллийн агентлаг мэдээлжээ. Ийнхүү Япон улсын үндэсний уламжлалт спорт болох сумогийн дуулиан, шуугианаас болж ээлжит башёг цуцлах болж байна. Өмно нь 1946 оны хаврын башёг цуцалж байсан ч тухайн үед Токио хотын Кокугикан ордны засварын ажил хугацаандаа дуусапгүй хойшилсонтой холбоотой байсан юм.

Сумогийн холбооны тэргүүн Ханарэгома баасан гарагт мэдэгдэхдээ сумогийн ертөнцөд дэгдсэн дуулианы улмаас башёг цуцлах нь зүйтэй гэжээ. Учир нь энэ явдал олон нийтийн бухимдал, дургүйцлийг төрүүлснээс гадна улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм. Эл асуудлын улмаас сумогийн холбоо өнөөдрөөс эхлэн худалдаалагдах ёстой байсан Хару башёгийн тасалбарын борлуулалтыг хойшлуулаад байна. Түүнчлэн Акита мужид наймдугаар сарын 8-нд болох зуны тойргийн барилдааныг цуцалснаас гадна NHK телевизээс зохион байгуулдаг жил бүрийн уламжлалт Fukushi Ozuma буяны арга хэмжээг ч мөн цуцалжээ. Даваа наймаалцсан хэмээх эл хэрэгтнийт 14 бөх нэр холбогдсон бөгөөд даваа наймаалцах асуудал тун ч ноцтой байдалд хүрсэн төдийгүй сумогийн ертенцөд багагүй хугацаанд нуугдмал байдалтай оршин байсаар ирсэн хэмээн дүгнэжээ.

Хэргийн улмаас хөндлөнгийн шинжээчдийн баг томилогдсон бөгөөд тэд 14 бөх холбогдоод байгаа юм. Энэ хэргийн мөрдөн байцаалт тийм ч амар дуусахгүй талаар ярьсан байна. Даваа наймаалцдаг гэх хэрэгт макүүчи зиндааны гурван сумоч, тэдгээрийн дунд Коорюү, Шотэнро нарын манай хоёр бох, жюүрё зиндаанд зодоглож буй Чиёхакухо, Энацүкаса, ояката Такэнава нар холбогдоод байна. Харин бусад нь доод зиндааны бөхчүүд юм. Өнгөрсөн жил бейсболын тоглолтод бооцоо тавьсан хэргийг мөрдөж байсан цагдаа нар бөхчүүдийн гар утаснаас даваа наймаалцсан утгатай мессеж олсноор өнгөрсөн лхагва гарагаас эхлэж энэ дуулиан дэгджээ. Хэрэг эхэндээ даваа наймаалцах хэрэгт 13 бөхийг холбоотой гэж үзсэн ч энэ тоо нэмэгдэж 14 болжээ. Ямартай ч шинжээчдийн багийн дүгнэлт гарсны дараа буюу ням гарагт Японы сумогийн холбооны удирдлагууд хуралдаж, хэрэгт холбогдсон 14 сумочид ямар шийтгэл ногдуулах, цаашид ямар арга хэмжээ авах эсэх талаар шийдвэр гаргах гэнэ.

Д. Өлзий /Монцамэ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop MDMA â Êèðèëëå Êóïèòü ãåðîèí â Áîäàéáî Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Ëàíãåïàñå Çàêëàäêè ñòàô â Òóòàåâå Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ порошки Êóïèòü çàêëàäêè ìàðêè â Âÿçåìñêîì Êóïèòü çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Ñàôîíîâå Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Ñîâåòñêîì Ëèðèêà â Íîâîàëåêñàíäðîâ ñêå Çàêëàäêè ìåòîäîí â Ñàôîíîâå Êóïèòü çàêëàäêè íàðêîòèêè â Ïèêàë¸âîì Êóïèòü ýêñòàçè â Ñîëíå÷íîãîðñê Êóïèòü çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Áàêàëå Как Ð¿Ð¾Ð¶Ð°Ñ€Ð¸Ñ‚Ñ Œ кашу из плана Çàêëàäêè íàðêîòèêè â Ìûñêå Ñïàéñ â Áåæåöê Çàêëàäêè êðèñòàëû â Áóèíñêå Êóïèòü Êîêàèí â Ñóçäàëü КлонироР²Ð°Ð½Ð¸Ðµ растениР¹ видео Ìàðêè â Áîðçå Ãàøèø â Íîâîàëòàéñêå Êóïèòü áîøêè â Áåëîâî Êóïèòü Ñêîðîñòü a-PVP âÌàêàðüåâ Êóïèòü Øèøêè àê47 â Êèðîâî-×åïåöê 24 дд Êóïèòü çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Ãàäæèåâîì Ñêîðîñòü â Ñåâåðîìîðñêå çàêëàäêè â Àðò¸ìîâñêå Êóïèòü çàêëàäêè LSD â Êîòåëüíèêå Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Ñèìôåðîïîëüîñïà ðèâàåòñÿ Çàêëàäêè MDMA â Òàøòàãîëå Êóïèòü çàêëàäêè â Âîðñìå Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Íèæíåì Ëîìîâå Êóïèòü Êðèñòàëû â Êàíñêå Êóïèòü ìåòîäîí â Áåëèíñêîì Çàêëàäêè êîêàèí â Áàëåå Êóïèòü Êîêàèí â Êîâðîâîì
IP:95.85.68.124  2018-08-13 12:39:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.